Тоби Магуайр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тоби Магуайр

Магуайр Хүн-аалз 3 киноны нээлтийн үеэр, 2007 он.
Төрсөн Тобиас Винсент Магуайр
1975 оны 6 сарын 27 (1975-06-27) (38 настай)
Санта-Моника, АНУ
Мэргэжил Жүжигчин
Идэвхитэй жил 1989–одоо
Эхнэр (нөхөр) Женнифер Мейер (2007-)
2 хүүхэдтэй

Тоби Магуайр (англ. Tobey Maguire, 1975 оны зургаадугаар сарын 27-нд төрсөн) нь Америкийн жүжигчин бөгөөд Хүн-аалз цуврал киноны «Хүн-аалз/Питер Паркер» дүрээрээ эчнээ танил болсон билээ.

Түүний гол дүрд нь тоглосон Хүн-аалз 1 (2002), Хүн-аалз 2 (2004), Хүн-аалз 3 (2007) кинонууд нь нийтдээ 2,496,346,518 долларын ашгийг цуглуулсан юм.

Ихэр мэт төрхт жүжигчин Жейк Жилленхалтай хамтран тоглосон «Ах дүүс» киногоороо Магуайр 2009 оны Алтан бөмбөрцөг кино наадмын «Шилдэг эрэгтэй гол дүрийн» номинацид нэр дэвшиж байсан бол «Гайхалтай эрчүүд» кинонд бүтээсэн Жеймс Лирийн дүрээрээ «Торонтогийн Кино наадмын» "Шилдэг туслах дүрийн", «Хүн-аалз 1» киногоороо хөгжмийн сувгийн MTV телевизийн "тусгай шагнал", «Хүн-аалз 2» киногоороо Оскар, Эмми, Грэмми зэрэг шагналуудын удаад орох «Сатурны» "Шилдэг эрэгтэй гол дүрийн" шагналыг хүртэж байв.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]