Харри Поттэр ба Азкабаны хоригдол

Харри Поттер ба Азкабаны хоригдол  
ЗохиолчЖоанна Роулинг
Анхны нэрHarry Potter and the Prisoner of Azkaban
ЗураагчКлифф Райт (Нэгдсэн Вант Улс)
Мэри Гранпре (АНУ)
УлсНэгдсэн Вант Улс
ХэлАнгли
УрсгалФантази
ХэвлэгчBloomsbury (НВУ)
Arthur A. Levine/Scholastic (АНУ)
Raincoast (Канад)
Хэвлэсэн огноо1999 оны 7 сарын 8 (НВУ)
1999 оны 9 сарын 8 (АНУ)
хуудасны тоо317 (НВУ)
435 (АНУ) 480 (МОН)
ISBN0747542155
ӨмнөхХарри Поттер ба Нууцат өрөө
ДараахХарри Поттер ба Галт хундага

Харри Поттер ба Азкабаны хоригдол (Harry Potter and the Prisoner of Azkaban) нь Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн Харри Поттерийн адал явдлуудын талаар өгүүлэх ном. Тус ном нь Харри Поттер цувралын гурав дахь ном юм. Энэ зохиолд Харригийн 13 насны үеийн адал явдлууд гарна. Энэхүү номыг монгол хэлнээ Н.Энхнаран орчуулжээ. " Хүлэг баатрын автобус харанхуйд түчигнэсээр Харри Поттерын өмнө зогсох үед түүний хувьд Хогвартст өнгөрүүлэх бас нэгэн ер бусын жил эхэллээ. Лорд Волдемортийн ойрийн туслах буюу зартай зандалчин Сириус Блэк шоронгоос оргоход түүнийг Харригийн араас явж байгаа гэх цуу яриа дэгдэнэ. Мэргэ төлөгийн анхны хичээл дээр Профессор Трелони Харригийн цайны навчнаас үхлийн зөнг олж харах аж. Гэвч энэ бүхнээс хамгийн аймшигтай нь хүний зүрх сэтгэлийг үнсэлтээрээ сорох чадалтай Дементорууд оргодол гэмт хэрэгтнийг барихаар сургуулийн нутаг дэвсгэрийг цаг үргэлж харуулдах болжээ..." Энэхүү ном нь 22 бүлэгтэй.

Бичсэн түүх[засварлах | кодоор засварлах]

Долоон ботийн 3 дахь нь болох Harry Potter and the Prisoner of Azkaban нь уншигчдын хамгийн дуртай гэсэн тодотголтой. Хатагтай Роулинг энэхүү номоо Harry Potter and the Chamber of Secrets номыг бичсэний маргааш нь бичиж эхэлжээ. 1999 оны 8 сард, Англид 9 дахь ном худалдаанд гараад 1 сар болж байх үед америкд уг номны 5 сая хувийг хэвлэж байжээ.

Хүүхдүүдийн хичээлийг таслуулахгүйн тулд номны худалдаанд гарах хугацааг бага зэргээр хойшлуулсан байна. Ном худалдаанд гарсан эхний 2 өдрөө 68'159 хувь борлогджээ.

1999 оны 10 сар гэхэд 25 хэлээр 17 саяас багагүй тооны ном хэвлэгдэж, Хатагтай Роулинг 3 долоо хоногийн турш америкаар аялж номоо сурталчилжээ. Хатагтай Роулинг энэ үед саятан болсон бөгөөд номыг хэвлэгч компаниын орлого мөн адил маш ихээр нэмэгджээ.