Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (Их Британид: Harry Potter and the Philosopher's Stone, АНУ-д: Harry Potter and the Sorcerer's Stone) нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиолийн эхний ном нь юм.
Тухайн үедээ хүүхдийн шилдэг зохиол болж шалгарч байсан энэхүү Harry Potter and the Sorcerer's Stone ном нь мөн хамгийн алдартай хүүхдийн номнуудын нэг болж чадсан билээ. 1990 оны энгийн нэгэн галт тэрэгний аялал, 7 боть бүхий, Харри Поттерийн бүхэл бүтэн цогц ертөнцийн эхлэл болжээ. Хатагтай Роулинг Харри Поттерийг зохиох санаагаа анх хэрхэн олсоноо Би Би Си-д ийнхүү ярьсан байна: “Би Манчестераас Лондон руу явах галт тэргэнд юм бичих талаар огт бодоогүй сууж байтал санаанд минь маш тодоор Харри, туранхай хүү ороод ирсэн. Би урьд нь хэзээ юм бичих талаар огт бодож байгаагүй, тэрнээс өмнө миний энгийн нэг санаа надад ингэж их нөлөөлж байгаагүй л дээ. Цүнхээ уудалж ямар нэгэн бичих юм олдоогүй, бүр хөмсөгний харандаа ч байгаагүй дээрээс нь галт тэрэг саатсан учир би бичих зүйлийнхээ талаар олон цагийн туршид бодож суусан.”
Тэрээр өөрийн вэбсайт дээрээ ингэж бичжээ: “Би Гүн ухааны чулууг тэр орой нь л бичиж эхэлсэн ч, төгсгөлийн ном нь тэр үеийн анхны бичвэрүүдтэй огт төсгүй. Би Манчестер руу янз бүрийн зүгт ургах өөрийн санаануудтай бичвэрээ барьсаар очиж, Харригийн Хогвартс дахь амьдралын татаар эргэцүүлсэн дээ. ”
Дараагийн хэдэн жилийн туршид Хатагтай Роулинг номоо чөлөөт цагаараа бичиж байжээ. Тэрээр 1994 онд Эдинбург руу нүүсэн байна. Тэр үеийн тухай өгүүлэхдээ: “Би дахиж багшилахаар шийдэж байсан юм. Нэгэнт багшилж эхэлбэл олон дэвтэр засахаас эхлүүлээд, хичээлийн төлөвлөгөө гаргах дээрээс нь хүүхдээ ганцаараа харах гээд маш олон ажил гарч номоо бичих зав дахиж гарахгүй гэдгийг мэдэж байсан болохоор би номоо дуусгах ажилд орж, номоо яаж ийж байгаад хэвлүүлэх төлөвлөгөө гаргасан юм. Жессика тэргэндээ унтах бүрийд хажуугийн кафе руу гүйж очоод галзуу мэт бичдэг байснаа санаж байна. Би бараг өдөр бүр бичдэг байсан. Би номоо бүгдийг өөрөө шивж байхдаа заримдаа номыг үзэн ядах, хайрлах хоёр сэтгэгдэл зэрэг төрдөг байсан.”
1997 оны The Hearld – д өгсөн ярилцлагадаа: “Ном надад амьдрах итгэл өгдөг байсан. Надад эмэгтэй дүүгээс минь өөр таньдаг хүн байдаггүй байсан юм. Би амьдралдаа тэр үеийнхээс илүү их гутарч байгаагүй. Цуглуулсан жаал юмаа хүүхдийн хэрэгсэлд зориулж дуусчихан байж билээ. Гэрлээд, насан туршдаа ажилласан ч би гэнэт ажилгүй, ядмаг орон сууцтай ганц бие эх болж хувирсан юм. Миний бичвэр л надад урагшаа явах итгэл өгч байсан юм.”
Мөн тэрээр The Herald-д ингэж хэлжээ: “Би тэр үед агентын талаар огт мэддэггүй байсан ч тэр жилийн Зохиолч, Уран бүтээлч нарын номноос хэдэн хаяг авч санал явуулсан. Кристофер Литл нь миний саналаа явуулсан дөнгөж хоёр дахь агент байсан юм. Би захиагаа буцааж авч байсан өдрөө маш сайн санадаг юм. Захиагаа авахдаа татгалзсан хариу байх байх гэж бодож байтал захианд ингэж бичсэн байсан: “Таны гар бичвэрийг бид тусгайлан хүлээж авна гэдгийг мэдэгдэхэд таатай байна.”
“Тэр миний амьдралын хамгийн гоё захиа болсон бөгөөд би тэр захиагаа найман удаа уншсан. Дараа нь (1997 оны хавар) Кристофер над руу залгаж Америкт миний номыг хэвлэх эрхийн төлөөх дуудлага худалдаа болсон мөн Ноён Артур Левин надад зургаан оронтой мөнгө төлөх болсон талаар ярьж, 10 минутын дотор над руу залгана гэхэд би баярласандаа үхэх шахсан шүү.”
1996 оны намар, Bloomsbury Press номыг Их Британид хэвлэх эрхийг, Scholastic компани Америкийн Нэгдсэн Улсад хэвлэх эрхийг 100000 доллараас өндөр үнээр 1997 онд худалдаж авсан.
Хатуу хавтастай болон цаасан хавтастай хувилбар хоёул Британид 1997 оны 7-р сарын 26 – нд худалдаанд гарсан. АНУ-д хатуу хавтаст хувилбар 1998 оны 9-н сарын 1 – нд, цаасан хавтаст хувилбарыг 1999 оны 9-н сарын 8-нд, тус тус худалдаанд гарчээ.
Ном нь АНУ-д маш их амжилт олсон бөгөөд Scholastic номоо хоёрхон сарын дотор 3 дахь удаагаа хэвлэж байжээ. Хатагтай Роулинг АНУ-ын хотуудаар (Денвер, Нью-Йорк, Сан-Франциско, Чикаго, Сиэтл) номны нээлтийн өдөрлөгүүдийг даган аялсан ажээ.
[Засварлах] Авсан шагналууд
Winner of the National Book Award (UK)
Winner of the Gold Medal Smarties Prize (UK)
Publishers Weekly Best Book of 1998
School Library Journal Best Book of 1998
Parenting Book of the Year Award 1998
New York Public Library Best Book of the Year 1998
An ALA Notable Book
FCBG (Federation of Children's Books Group) Children's Book Award 1997
Birmingham Cable Children's Book Award 1997
Young Telegraph Paperback of the Year
British Book Awards' Children's Book of the Year
Sheffield Children's Book Award
Anne Spencer Lindbergh Prize
Sorcieres Prix 1998
Premio Cento per la Letteratura Infantile 1998
Booklist Best Book of the Year 1998
Booklist Editor's Choice 1998
Whitaker's Platinum Book Award 2001

