Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү  
Harry Potter and the Half-Blood Prince.jpg
Зохиолч Жоанна Роулинг
Анхны нэр Harry Potter and the Half-blood Prince
Зураагч Жэсон Крокфорт (Нэгдсэн Вант Улс)
Мэри Гранпре (АНУ)
Улс Нэгдсэн Вант Улс
Хэл Англи
Цуврал 6
Урсгал Фантази
Хэвлэгч Bloomsbury (НВУ)
Arthur A. Levine/Scholastic (АНУ)
Raincoast (Канад)
Хэвлэсэн огноо 2005 оны 7 сарын 16
хуудасны тоо 607 (НВУ)
652 (АНУ)
ISBN 0747581088
Өмнөх Харри Поттэр ба Фениксийн бүлгэм
Дараах Харри Поттэр ба Үхлийн шүтээн

Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү (англиар: Harry Potter and the Half-blood Prince) ном нь Английн уран зохиолч Ж.К.Роулингийн "Харри Поттэр" цуврал номын 6 дахь боть юм. Номны үйл явдал нь зохиолын гол баатар болох Харри Поттэрийн ид шидийн Хогвартс сургуульд сурч буй 6 дахь жилд өрнөдөг. Харри өөрийн багш Альбус Дамблдорын хамт гол дайсан Лорд Волдемортын өнгөрсөн ахуй хийгээд нууцыг нь олох бөгөөд түүнтэй тулалдах шийдвэрлэх тулаанд бэлдэх болно.

Энэхүү ном нь Их Британид Bloomsberry, АНУ-д Scholastic хэвлэлийн компаниудаар хэвлэгдэж, 2005 оны 7 сарын 16-нд дэлхий дахинд номын нээлт болжээ. Ном нь хэвлэгдэж гарсныхаа дараагаар маш олон шагналуудыг хүртсэн бөгөөд 2006 оны Британий шилдэг номоор шалгарсан байна. Номын зохиолоор хийгдсэн Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү кино нь 2009 онд дэлгэцнээ гарчээ.