Хосе Мануэль Рейна
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Хосе Мануэль Рейна Паэс | ||
| Төрсөн огноо | 1982 оны 8 сарын 31 [1] | ||
| Төрсөн газар | Испани, Мадрид | ||
| Өндөр | 6 ft 2 in (1.88 m)[1] | ||
| Тоглодог байрлал | Хаалгач | ||
| Клубийн мэдээлэл | |||
| Одоогийн клуб | |||
| Дугаар | 25 | ||
| Залуучуудын баг | |||
| 1995–1999 | |||
| Насанд хүрэгчдийн баг* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 1999–2000 | 41 | (0) | |
| 2000–2002 | 30 | (0) | |
| 2002–2005 | 109 | (0) | |
| 2005– | 191 | (0) | |
| Үндэсний шигшээ‡ | |||
| 1999 | (17-гоос нас) |
2 | (0) |
| 2000 | (18-аас нас) |
1 | (0) |
| 2000–2003 | (21-ээс нас) |
20 | (0) |
| 2005– | 20 | (0) | |
| * Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 18:42, 2010 оны 10 сарын 26 (UTC). † Гараа (Гоол). |
|||
Хосе Мануэль Рейна Паэс (англ. Josй Manuel Reina Pбez, 1982 оны наймдугаар сарын 31-нд төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Ливерпүүл баг болон Испанийн хөлбөмбөгийн шигшээ багт хаалгачийн байрлалд тоглодог.
Түүний эцэг Мигел Рейна нь Барселона болон Атлетико Мадрид зэрэг багуудад тоглож байсан Европын шилдэг хаалгачдын нэг юм. Барселона багийн өсвөрийн багаас хөлбөмбөгчиний гараагаа эхлүүлсэн Рейна залуучуудын багт элсэн орж 2000-01 оны улирлаар Испаний хөлбөмбөгийн тэргүүн лиг болох Ла лигт анхны гарааг хийж байв. Улмаар Испанийн Вильярреал багт 2002-2005 оны хооронд тоглож байсан ч албан ёсны гэрээгээ энэ багтай 2004 онд байгуулж байсан байх юм. 2005 оноос нутаг нэгт дасгалжуулагч Рафэль Бенитезийн удирдлаган дор Ливерпүүл багт алба хаших болсон юм. 2006 онд Ливерпүүлд ирсэнээс хойшхи анхны томоохон тэмцээн «АХХ-ны цомын» тэмцээнд түрүүлсэн бол 2007 онд Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд шалгарч эцгийнхээ амжилтыг давтсан ч Милан багт ялагдаж байсан билээ. Рейна Ливерпүүлийн түүхэн үзүүлэлтийг давтсан хаалгач бөгөөд Премьер лигийн шилдэг хаалгачид олгодон «Алтан бээлий» шагналыг дөрвөн удаа хүртсэн тоглогч юм.
Олон улсын гарааны хувьд Испанийн 17 наснаас доошхи насныхны шигшээ багаас шигшээ багийн гараагаа эхлүүлж, 1999 онд «17 наснаас доошхи насныхны Европын АШТ-д» түрүүлээд амжсан нэгэн юм. Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд шигшээ багийн хаалгач Икер Касильясийн нөөц хүч болон 2005 онд багтах болж 2006 оны ДАШТ-д гарааны бүрэлдэхүүнд багтан оролцож байсан бол олон улсын тэмцээний анхны томоохон түрүүгээ Евро 2008 тэмцээнд авч байсан ажээ. 2010 оны ДАШТ-д Испанийн багийн бүрэлдэхүүнд багтаж түрүүлсэн бөгөөд энэ үед тэрээр гараанд хараахан гарч амжаагүй юм.
Агуулга |
[засварлах] Үзүүлэлтүүд
- 2010 оны хоёрдугаар сарын 6-ны байдлаар.
| Баг | Улирал | Премьершип | АХХ-ны цом | Лигийн цом | Европ | Бусад | Бүгд | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Гараа | Хаалт | Гараа | Хаалт | Гараа | Хаалт | Гараа | Хаалт | Гараа | Хаалт | Гараа | Хаалт | ||
| Ливерпүүл | 2010-11 | 9 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 14 | |||||
| 2009-10 | 38 | 17 | 1 | 0 | 0 | 0 | 13 | 4 | 0 | 0 | 52 | 21 | |
| 2008-09 | 38 | 20 | 2 | 0 | 0 | 0 | 11 | 5 | 0 | 0 | 51 | 25 | |
| 2007-08 | 38 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 6 | 0 | 0 | 52 | 24 | |
| 2006-07 | 35 | 19 | 0 | 0 | 1 | 0 | 14 | 7 | 1 | 0 | 51 | 26 | |
| 2005-06 | 33 | 20 | 5 | 2 | 0 | 0 | 13 | 7 | 2 | 1 | 53 | 30 | |
| Ливерпүүл | 191 | 94 | 8 | 2 | 1 | 0 | 70 | 29 | 3 | 1 | 273 | 126 | |
| Баг | Улирал | Ла лиг | Испанийн цом | - | Европ | Бусад | Бүгд | ||||||
| Гараа | Хаалт | Гараа | Хаалт | Гараа | Хаалт | Гараа | Хаалт | Гараа | Хаалт | Гараа | Хаалт | ||
| Вильярреал | 2004-05 | 37 | 14 | 0 | 0 | - | - | 19 | ? | 0 | 0 | 57 | 14 |
| 2003-04 | 38 | 10 | 0 | 0 | - | - | 15 | ? | 0 | 0 | 53 | ? | |
| 2002-03 | 30 | 8 | 0 | 0 | - | - | 4 | ? | 0 | 0 | 37 | ? | |
| Вильярреал | 105 | 32 | 0 | 0 | - | - | 38 | ? | 0 | 0 | 147 | ? | |
| Барселона | 2001-02 | 11 | 4 | 1 | ? | - | - | 4 | 1 | 0 | 0 | 16 | 5 |
| 2000-01 | 19 | ? | 7 | ? | - | - | 7 | ? | 0 | 0 | 33 | ? | |
| Барселона | 2000-01 | 11 | ? | - | - | - | - | - | - | 0 | 0 | 11 | ? |
| 1999-00 | 30 | ? | - | - | - | - | - | - | 0 | 0 | 30 | ? | |
| Барселона | 71 | ? | 8 | ? | - | - | 11 | ? | 0 | 0 | 90 | ? | |
| Нийт | 355 | ? | 15 | ? | 1 | 0 | 111 | ? | 3 | 1 | 485 | ? | |
[засварлах] Шагналууд
[засварлах] Баг
Вильярреал
- UEFA Intertoto Cup: 2003-04, 2004–05
Хоёрдугаар байр:
[засварлах] Шигшээ баг
Испани
- 17 наснаас доошхи насныхны Европын АШТ: 1999
- Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн: 2008
- Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 2010
[засварлах] Хувийн
- Премьер лигийн (Barclay) Алтан бээлий: 2005/06; 2006/07; 2007/08; 2009/10;
[засварлах] Эшлэл
- ↑ 1.0 1.1 Official Liverpool Squad Profile. Liverpool F.C.. 2009-01-25-д хандсан.
[засварлах] Холбоос
- Ливерпүүл багийн албан ёсны вэбсайт дахь профайл
- Josй Reina Тухайн тоглогчийн үзүүлэлт Soccerbase вэбсайт дахь
- Үндэсний шигшээ баг (Испани)
- Хосе Мануэль Рейна ФИФА-гийн үзүүлэлт
- Thisisanfield.com вэбсайт дахь профайл
- LFChistory.net вэбсайт дахь профайл
- ESPN телевизийн вэбсайт дахь профайл
|
|||||