Цагааны Цэгмид

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Цагааны Цэгмид (1905 - 1963) нь Монгол Улсын ардын жүжигчин цолыг анхлан хүртсэн, театр, киноны жүжигчин юм.

Тэрээр 1905 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Манджавын Батсүх гэдэг байв. 7 настайдаа хүндээр өвдөхөд нь нэрийг нь сольсон аж. Багадаа гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд шилжин суурьшжээ.

Ц.Цэгмид 1932 онд Төв Театрт жүжигчнээр ороод насан эцэслэх хүртлээ ажилласан. Нэрт жүжигчин маань 1963 онд уушигны өвчний улмаас бие баржээ.

Хүү Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар нь мөн аавынхаа мэргэжлийг өвлөж, олонд танигдсан жүжигчид болцгоосон билээ.

[Засварлах] Бүтээлүүд

[Засварлах] Кино

[Засварлах] Жүжиг

  • Энэ ямар ёс вэ? - Доной өвгөн
  • Шарай голын гурван хаан - Цасчихэр
Хувийн хэрэгсэлүүд