Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл

Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл гэдэг нь аль нэг төрлийн эрчим хүчийг цахилгаан болгон хувиргах үйл ажиллагаа бөгөөд хэрэглэгчдийг цахилгаанаар хангах үйл ажиллагааны эхний шат болно. Дараа дараагийн шат болох цахилгаан эрчим хүчийг дамжуулах, цахилгаан эрчим хүчийг түгээх үйл ажиллагааг эрчим хүчний байгууллагууд гүйцэтгэнэ.

Цахилгааныг үйлдвэрлэхдээ ихэвчлэн түлшийг шатааж түүний эрчим хүчээр ажиллах анхдагч хөдөлгүүр бүхий цахилгаан механик тоноглол болох генератораар үйлдвэрлэн гаргахаас гадна урсгал ус, салхины кинетик энерги, нарны зай ашиглах гэх мэт сэргээгдэх эрчим хүч ашигладаг.

Түүх[1][засварлах | кодоор засварлах]

Хувьсах гүйдлийн цахилгаан дамжуулах шугамуудаар цахилгааныг бага өртгөөр алс хол дамжуулан трансформатороор хүчдлийг нь өсгөж, бууруулах ашиглах боломж бүрдсэн үеээс цахилгааныг төвлөрсөн байдлаар үйлдвэрлэх болсон байна. Харин хамгийн анхны цахилгаан станцууд ус, нүүрсэнд тулгуурлан ажилладаг байсан бол орчин үед нүүрс, цөм, байгалийн хий, гидро цахилгаан, шатахууны эрчим хүчийг ашиглахаас гадна нарны, далайн таталтын, газрын гүний дулааны эрчим хүчийг тодорхой хэмжээгээр ашиглаж байна.

Үйлдвэрлэх аргууд[1][засварлах | кодоор засварлах]

Францын Каттеном дахь цөмийн цахилгаан станц


Цахилгаан генераторт холбосон турбинээр ихэнх цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Турбиныг энергийн зөөгч гэж нэрлэх хий, шингэний хүчээр эргүүлнэ.Голлон хэрэглэгддэг хий, шингэний тоонд:

  • Уур - Цөмийн хуваагдал юмуу түлшний шаталтын үр дүнд усыг буцалгаж уур гаргана. Орчин үеийн зарим цахилгаан станцууд нарны гэрлийг цуглуулж дээрхи зорилгоор ашиглана.
  • Халуун хий - Байгалийн хий юм уу тосыг шатаахад үүссэн хийгээр турбиныг эргүүлнэ.

Дотоод шаталтын хөдөлгүүр ашиглах[засварлах | кодоор засварлах]

Бага чадлын цахилгаан генераторууд ихэвчлэн дизель, био хий болон байгалийн хийгээр ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүрээс эргэлт авч ажилладаг. Нам хүчдлийн нөөцийн генераторууд голдуу дизель хөдөлгүүрээр ажиллана.

Нарны зай[засварлах | кодоор засварлах]

Дээр дурдсан нарны гэрэл цуглуулагчаас ялгаатай нь нарны зай нарны гэрлийг шууд цахилгаан болгоно. Хэдийгээр нарны гэрэл элбэг, үнэгүй байдаг боловч нарны батарейн өртгөөс хамаараад нарнаас цахилгаан гаргаж авах нь механик аргаас илүү үнэтэй хэвээрээ байна.

Бусад аргууд[засварлах | кодоор засварлах]

Салхиар ажилладаг турбинуудыг цахилгаан гаргах бусад аргуудтай хослуулан ашиглавал найдвартай үүсгүүр болж чадна.

Хагас дамжуулагч материал ашиглах явдал зөөврийн цахилгаан хэрэгслүүдийн хувьд сонирхол татах арга болж байгаа.

Цахилгаан химийн аргаар цахилгаан эрчим хүч гаргаж авах явдал хөдөлгөөнт, зөөвийн тоног төхөөрөмжүүдэд ач холбогдол ихтэй арга болно.

Үйлдвэрлэгчид[засварлах | кодоор засварлах]

2005 оны байдлаар АНУ дэлхийн цахилгаан эрчим хүчний 25 хувийг гаргаснаараа хамгийн том үйлдвэрлэгч хэвээрээ байгаа бөгөөд араас нь Хятад, Япон, Орос орно.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 "Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл (Baabarpedia)". Internet Archive. 2008-08-24. Archived from the original on 2008-08-24. Retrieved 2022-10-29.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)