Чусонь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
«Чусон» гэж бичээд холбогдов
Харайх: Удирдах, Хайлт
Чусон улс / Чусоны вант улс
조선국 (朝鮮國)[1] - чу-сон-гүг
조선왕조 (朝鮮王朝) - чу-сон-ван-жу

1392–1897
Вангийн сүлд туг Вангийн сүлд тэмдэг
Сэжун ван Зүрчидыг ухраасны дараах Чусоны газар орон
Нийслэл Хансон (өнөө Сөүл)
Хэл аялгуу Солонгос хэл
Шашин шүтлэг Шинэ үеийн Күнзийн суртал (улсын шашин),
Солонгос маягийн Буддын шашин
Төр засаг Хаант засаг
Онцлох дөрвөн ван
 - 1392–1398 Тайзу (түрүүч)
 - 1418–1450 Сэжун
 - 1776–1800 Чонжу
 - 1863–1897 Кужун (сүүлч)1
Онцлох сайд нар
 - 1431–1449 Хуан Хүй
 - 1466–1472 Хан Мёнхо
 - 1592–1598 Ю Сонрён
 - 1793–1801 Чэ Жегун
Түүх
 - Курёгийн төр эргэв 1388 он - 5 сарын 20
 - Чусоны Тэжу ван сууринд суусан 1392 он - 7 сарын 17
 - Солонгос үсэг (Хангыль) зохиогдсон 1446 он – 10 сарын 9
 - Япон дайлаар ирэв 1592 он – 1598 он
 - Манж дайлаар ирэв 1636 он – 1637 он
 - Канхуагийн гэрээ 1876 он - 2 сарын 27
 - Эзэнт улсад шилжсэн 1897 он - 10 сарын 12
Хүн амын тоо
 - 1500 оны[2] тооц. 6,510,000 гаруй 
 - 1753 оны[2] тооц. 18,660,000 гаруй 
Мөнгөний нэгж мүн, ян
1Тэрээр 1897 онд Солонгосын эзэн хаан болсон.

1392 оноос 1897 оны хооронд Солонгост Чусон улс (засгийн шинжээр нь Чусоны вант улс гэж бичнэ; солон. 조선, 朝鮮, Joseon, Chosŏn; англ. Joseon, Joseon dynasty, Kingdom of Joseon; орос. Династия Чосон) оршин тогтнож байв. Өмнө нь байсан Курё улсын жанжин И овогт Сон-ге 1388 онд төрийг эргүүлж 1392 онд шинэ улсыг эмхлэн байгуулж Чусоны Тайзу (эхний хаан) гэгдэв. Чусон улс ихэнх дээр үеийн улс гүрний адил хаант засагтай улс (эзэнт улс) бaйв. Улсын эзэн нь ван (왕 wang) учир вант улс гэж нарийвчилж ойлгоно.

Курёгийн нийслэл Кэгён (Gaegyeong, өнөө Кэсон) байсан бол шинэ улс Ханян (Hanyang)-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (Hanseong), өдгөө Сөүл гэх нэртэй болсон билээ. Сэжун, Сонжун хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд Зүрчидийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чусон, өнөөгийн Солонгосын хил Түмэн гол, Ялу гол гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Сежун ван өмнөдөд "Хангөл" (оросоор Хангыль), умардад "Чусонгөл" (оросоор Чосонгыль) гэгдэх Солонгос үсгийг зохиосон нь чухал үйл юм. Гэвч XX зууны хагас хүртэл Солонгост ханз үсэг голлож байжээ. Чусон улсад Күнзийн суртал нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.

Чусон улсын хүн амын тооны талаар баттай мэдээ байхгүй.[3] Саяхны нэгэн судалгаанд 1392 оны үед 6 сая, 1750 оны үед 18 сая байсан гэж багцаалжээ. 1810-1850 оны хооронд хүн амын тоо 10%-иар буурсан гэж үзэх нь бас бий.[4] XX зуун гарч орчин үеийн эмнэлэг нэвтрэхээс өмнө солонгос хүний дундаж нас (дундаж наслалт биш шүү) нь эрэгтэйд 24, эмэгтэйд 26 байжээ.[5]

Чусон хоёр удаа хүчирхэг дайсны өөдөөс тосон байлдсан. Эхлээд Японы цэргийн эрхтэн Тоётоми Хидэёшийн удирдсан тэнгисийн болоод хуурай замын цэргүүд Солонгосын өмнөд нутаг болон Ханьсон, Пён-Ян хоёр том хотыг эзлэж авсан. Үргэлжлээд "кобүксонь" (Geobukseon, «яст мэлхий онгоц», «хуягт онгоц») гэх их буут онгоц бүтээсэн Чусоны далайн жанжин И Сүн-шин Японы хөлөг онгоцуудыг удаа дараалан сүйрүүлэв. Эцэстээ Мин улс Чусонд хамсаж өгч байж Япончуудыг хариулсан энэ дайн 1592-1598 оны хооронд явагджээ.

Хориод жилийн дараа умраас хүчирхэгжсэн нүүдэлчин Зүрчид Мин улстай дайтан ирэв. Уламжлал, соёл, харилцааны үүднээс Чусон Мин улсыг дэмжиж байснаас шалтгаалж 1627 онд Нурхачын төрлийн Амин 3 түмэн цэрэгтэй ирж,[6] дараа нь 1636 онд 12 түмэн цэрэг Манжаас дайлан Чусоны цэргийг даржээ.[7] Үр дүнд нь Чусоныхан Мин улсыг бус Манж Чин улсын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, алба барих болж найрамджээ.[8] Үүний дараа Японы адилаар гадаад ертөнцөөс ангид дайнгүй амар амгалан 200 жилийг өнгөрөөв.

Европын зэвсгээр зэвсэглэсэн Япон хүчирхэгжин нөлөөлж 1897 онд Солонгосын эзэнт улсыг зарлан ёслуулснаар Чусоны вант улсын үе төгсчээ.

Мөн үзэх[засварлах]

Эх сурвалж[засварлах]

  1. Lee, Jun-gyu (이준규). "(세상사는 이야기) 왜색에 물든 우리 말-(10)", Newstown, 2009-07-22 (Korean) "1392년부터 1910년까지 한반도 전역을 통치하였던 조선(朝鮮)은 일반적으로 조선 왕조(朝鮮王朝)라 칭하였으며, 어보(御寶), 국서(國書) 등에도 대조선국(大朝鮮國)이라는 명칭을 사용하였었다. (translation) Joseon which had ruled from 1392 to 1910 was commonly referred to as "Joseon Dynasty" while "Kingdom of Joseon" was used in the Royal Seal, national documents and others." 
  2. 2.0 2.1 아틀라스 한국사 편찬위원회 (2004). 아틀라스한국사. 사계절. ISBN 89-5828-032-8. 
  3. Ch'oe YH, PH Lee & WT de Bary (eds.) (2000), Sources of Korean Tradition: Volume II: From the Sixteenth to the Twentieth Centuries. Columbia University Press, p. 6
  4. Jun SH, JB Lewis & H-R Kang (2008), Korean Expansion and Decline from the Seventeenth to the Nineteenth Century: A View Suggested by Adam Smith. J. Econ. Hist. 68: 244–82.
  5. "...before the introduction of modern medicine in the early 1900s the average life expectancy for Koreans was just 24 for males and 26 for females." Lankov, Andrei; Kim EunHaeng (2007). The Dawn of Modern Korea. 384-12 Seokyo-dong, Mapo-gu, Seoul, South Korea, 121-893: EunHaeng Namu, 47. ISBN 978-89-5660-214-1. 
  6. Kennedy 1943 (leader of the expedition); Ebrey, Walthall & Palais 2006, p. 350 (number of troops).
  7. Ebrey, Walthall & Palais 2006, p. 350.
  8. Lee & de Bary 1997, p. 269.