Эдийн засгийн хөлсний алуурчны наминчлал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эдийн засгийн хөлсний алуурчны наминчлал  
Эдийн засгийн хөлсний алуурчны намичнлал.jpg
Анхны нэр Confessions of an Economic Hit Man
Орчуулагч Х.Болорболд (Монгол хэл рүү)
Хэвлэгч Berrett-Koehler Publishers
Хэвлэсэн огноо 2004
ISBN 0-452-28708-1

Эдийн засгийн хөлсний алуурчны наминчлал Нью-Йорк Таймс хэвлэлийн газраас анх хэвлэн гаргасан энэ ном АНУ ба Европт бестселлер болж 70 долоо хоногийн турш хамгийн олон борлуулалттай байсан ба одоо нэгэнт дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна. Энэ номонд Жон Перкинс өнөөгийн дэлхийн дахинд давамгайлж байгаа эдийн засгийн загвар, далд бодлогын цаад нууц механизмыг илчлэн үзүүлэхийн зэрэгцээ бидний амьдралыг огцом өөрчилсөн саяхны болж өнгөрсөн олон “тохиолдлын үйл явдлууд”-ыг тайлбарладаг. Энэ номыг өнөөгийн улс төр, эдийн засгийн цаад учир шалтгаануудыг сонирхож байгаа өргөн олон уншигчдад зориулсан юм.

Агуулга[засварлах]

Перкинс хэлэхдээ: Би энэ номоо 20 жил бичих гэж оролдсон. Энэ олон жил номоо бичиж чадахгүй байсны учир гэвэл байнгын заналхийлэл, ихээхэн хэмжээний мөнгөөр хахуульдан хойшлуулж байв. 1990-ээд онд хагас сая ам.доллар амлахад нь би тэр мөнгийг авч л явсан. Ер нь бол “Эдийн засгийн алуурчны наминчлал” номоо бичих болсон сураг гарсны маргааш өдөр нь л Үндэсний Аюулгүйн Байдлын Агентлагийнхан үнэн, худал хэлж байгаа эсэхийг шалгах төхөөрөмжийн тусламжтайгаар миний сул, давуу тал бүгдийг судлан, шинжилсэн юм. Ингээд тэд энэ номыг бичүүлэхгүйн төлөө хар тамхи, секс, эрх мэдэл, хөрөнгө гээд бүхий л зүйлээр намайг туршиж байлаа. Би энэ бүхэнд нь ч автаж явсан. Хэрэв би өөрөө ийм амьдралыг туулаагүйсэн бол хэзээ ч энэ бүхэнд итгэхгүй байсан. Тиймээс л coнирхолтой, содон амьдралынхаа талаар номоо бичихээр шийдсэн.

Эдийн засгийн алуурчид (ЭзА) гэдэг нь дэлхийн улс орнуудаас их наядаар нь доллар суйлдаг, өндөр цалинтай эдийн засгийн зөвлөх, мэргэжилтнүүд юм. “Тусламж” үзүүлдэг икс-орнууд (томоохон хөрөнгө оруулагч орнуудыг томъёолов) гадаадын томоохон санхүүгийн болон Олон улсын байгууллагуудаас тусгаар орнуудад өгсөн мөнгийг том корпорациудын данс ба дэлхийн байгалийн нөөцийг хянаж байгаа хэдхэн гэр бүлийн халаасанд оруулдаг байна. “ЭзА” нь санхүүгийн тооцоонд манипуляци засвар хийх, сонгуулийн үр дүнг урьдчилж зохицуулах, авлига, айлган сүрдүүлэг, аллагыг хэрэглэдэг. Би юу ярьж байгаагаа мэдэж байна. Учир нь би өөрөө ЭзА байсан юм” гэж Ж.Перкинс бичжээ. Мөн тэрээр Индонез, Панам, Эквадор, Колумб, Саудын Араб, Иран зэрэг олон улсад том хэмжээний “эдийн засгийн” тусгай ажиллагаануудыг зохион байгуулдаг байсан тухайгаа маш дэлгэрэнгүй бичсэн байна.

Байгалийн баялгийг гартаа оруулахын төлөө том гүрнүүд бүх хүчээ хаяж нарийн бодож төлөвлөсөн аргаар ажилладаг болохыг мэдсэн хүний хувьд би тэднийг "алуурчин" гэж байгаа юм. Эдийн засгийн алуурчны зорилго нь байгалийн баялаг ихтэй орнуудыг олон тэрбум долларын өрөнд оруулах явдал бөгөөд түүнийгээ засгийн газар, үндэстэн дамнасан компаниудын дэмжлэгтэйгээр Засгийн газруудыг мэхлэж, ингэхдээ хэлэлцээ хийгч талуудын дундуур гуравдагч этгээд мэт харагдаж зөвлөгч гэсэн нэрээр үндэсний эрх ашгаа мэдэрдэггүй Засгийн газруудад, ард түмэнд худлаа хэлдэг.

Үүний үр дүнд их хэмжээний өрөнд орсон аль ч орон нь үндэстэн дамнасан компаниудад байгалийн баялгаа хямдхан өгөх байдалд ордог байна. Эдийн засгийн алуурчныг тусгай албад шалгаруулан бэлтгэдэг бөгөөд тэднийг томоохон зөвлөх компани, аль эсвэл Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны удирдлагад ойр ажиллуулдаг. Хэрэв тэдний ажил бүтэлгүйтвэл бурууг олон улсын байгууллага, зөвлөх компаниуд руу чихдэг. Эдийн засгийн алуурчдын ажил бүтэлгүйтсний дараах шатны ажлыг нь тагнуулын байгууллагууд үргэлжлүүлэн үндэсний эрх ашгаа байгалийн хамгаалж буй хүмүүсийг "хороох" ажлыг хийдэг.

Тэр нь эс бүтвэл тэр улсыг дотроос нь үймүүлж "дампуурсан улс" болгон хувиргаж НҮБ-ын мандат нэрээр халхавчлан цэрэг оруулдаг юм. Ийм схемээр Африк, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн болон Арабын олон орон байгалийн баялгаа өөрсдөө хянах чадваргүй болсоор байгаа зэрэг шалтгаануудыг дэлгэрэнгүй бичжээ.

Мөн тэрээр уг номондоо бичихдээ :

"Есдүгээр сарын 11-ний террорист халдлага бол эдийн засгийн “алуурчид”-ын үйл ажиллагааны үр дүн гэдэгт би одоо хуртэл итгэдэг. Өөрийн туулсан бүхий л aмьдралыг “Эдийн засгийн хөлсний алуурчны наминчлал” номондоо өгүүлсэн. Энэ бүхэн үнэн бодит түүх гэдгийг л хэлэх байна" гэжээ.