Ягуар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ягуар
Jaguar head shot.jpg
Милуоки тойргийн зоологийн цэцэрлэгт хүрээлэнд байгаа ягуар
Милуоки тойргийн зоологийн цэцэрлэгт хүрээлэнд байгаа ягуар
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 NT.svg
Ховордох дөхсөн (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Panthera
Зүйл: Ягуар
Латин нэр
Panthera onca
Карл Линней, 1758
Ягуарын тархалт
Ягуарын тархалт


Ягуар (Panthera onca) Хуучин ертөнцийн бар, арслан, цоохор ирвэсийн хамт Panthera төрлийг бүрдүүлдэг дөрвөн том муурын нэг, Шинэ ертөнцийн зүйл юм. Шинэ ертөнцийн цорын ганц Panthera. Ягуар бар, арсланы дараа орох гуравдахь том мий бөгөөд Ертөнцийн баруун хагасын хамгийн том, хүчирхэг мий. Ягуар өдгөө Мексикээс эхлээд Төв Америкийн ихээхэн хэсгийг оруулаад, өмнө зүгт Парагвай, хойд Аргентин хүртэл тархсан. Аризонд Таксоноос баруун өмнөд зүгт байх үржлийн нэг популяцийг эс тооцвол ягуар АНУ-д 1900-гаад оны эхнээс устсан. Гэхдээ өмнөд Аризон, Нью-Мексико, тэр байтугай Техаст хүртэл судлагдаагүй бүс нутгаар ягуарын популяцууд байх өндөр магадлалтай.

Энэхүү толбот муур цоохор ирвэстэй гаднах байдлаараа хамгийн их төстэй боловч том, бахим биетэй бөгөөд амьдрах орчин, зан төлвийн хувьд бартай ойролцоо. Өтгөн ширэнгэн ойд илүү зохицсон боловч ягуар ойт болон задгай хээр нутгаар ч тархсан. Устай газартай ойр нутагладаг ягуар барын нэгэн адил сэлэх дуртай. Ягуар гол төлөв ганц ганцаар амьдардаг бөгөөд мөшгөж, отдог махан идэштэн бөгөөд тааралдсанаа иддэг. Экосистемийг тэнцвэржүүлж, олз болдог зүйлийнхээ тоо толгойг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тулгуур бөгөөд дээд түвшний махчин. Ягуарын хазалт бусад том мууртай харьцуулахад хүртэл асар хүчтэй.[2] Ийм хүчтэй хаздаг тул хуягт мөлхөгч амьтдын хуягийг нэвт хазахаас гадна амьтны хоёр чихний хоорондуур шууд гавлыг нь цөм хазаж, тархинд нь үхлийн гэмтэл учруулдаг аргатай.[3]

Ягуар ховордох дөхсөн зүйл бөгөөд тоо толгой нь буурсаар байгаа юм. Амьдрах орчин хумигдаж, хуваагдаж тусгаарлагдах аюул учирсаар байгаа ажээ. Ягуарын эд эрхтний худалдааг олон улсын түвшинд хориглосон боловч ялангуяа Өмнөд Америкт фермер, ранчер алж устгах явдал байнга гардаг. Тоо толгой нь багассан ч угаасаа өргөн тархсан байсан тул тархац нь их хэвээр байгаа. Ягуар Америкийн уугуул ард түмэн, тэр дундаа Маяа, Ацтекийн домог ярианд их орсон байдаг.

Эшлэл, тайлбар[засварлах]

  1. Caso, A., Lopez-Gonzalez, C., Payan, E., Eizirik, E., de Oliveira, T., Leite-Pitman, R., Kelly, M. & Valderrama, C. (2008). Panthera onca. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 18 January 2009-д авсан. Database entry includes justification for why this species is near threatened.
  2. Stephen Wroe, Colin McHenry, and Jeffrey Thomason (2006). "Bite club: comparative bite force in big biting mammals and the prediction of predatory behaviour in fossil taxa" (PDF). Proceedings of the Royal Society B 272 (1563): 619-625. Retrieved on 2006-08-07.
  3. Hamdig, Paul. Sympatric Jaguar and Puma. Ecology Online Sweden. 2006-08-30-д хандсан.

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Panthera onca