In My Place
"In My Place" | |
---|---|
Coldplay-гийн A Rush of Blood to the Head цомогт багтсан дуу | |
Худалдаанд гарсан огноо | 2002 оны 8-р сарын 5 |
Формат |
|
Жанр | Алтернатив Рок |
Үргэлжлэх хугацаа | 3:48 |
Студи | Parlophone |
Зохиогч | |
Продюсер |
|
"In My Place" нь Британийн алтернатив рок Coldplay хамтлагийн бүтээл юм. Энэ дууг хамтлагийн бүх гишүүд өөрсдийн 2 дахь цомог A Rush of Blood to the Head цомогтоо зориулан бичжээ. Энэ дуу нь бөмбөрийн цохилт болон гитарын ая дээр голлон бүтээгдсэн. 2002 оны 8-р сарын 5-нд, удахгүй худалдаанд гарах байсан A Rush of Blood to the Head цомгийн тэргүүн сингл болон цацагдаж, Британийн сингл чартын #2-р байранд бичигдсэн. Мөн Billboard сэтгүүлээс гаргадаг "Hot Modern Rock Tracks" чартын #17-р байранд бичигдсэн.
"In My Place" нь хөгжмийн шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан бөгөөд дууны хэв маяг (arrangement), гүнзгий утга санаатай дууны үг нь олны сайшаалыг хүртсэн. Энэ дуу нь 45 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг Рок Дуу" номинацид нэр дэвшиж, улмаар ялалт байгуулжээ.
Дуу бүтээгдсэн байдал
[засварлах | кодоор засварлах]Хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин Q сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, In My Place-г анхны цомог болох Parachutes цомогтоо зориулан бүтээсэн хэмээн ярьсан.[1][2] Хамтлаг A Rush of Blood to the Head цомгийн ажлаа дуусган, хамтлагийн дуучин Крис Мартин бидний цомог бэлэн боллоо гэж хэлэхэд хамтлагийн гоцлол гитарчин Жонни Баклэнд гитар дээрээ дуу тоглож эхэлжээ. Үүнийг сонссон Мартин: "Бид энэ дууг бичүүлж улмаар цомогтоо багтаах хэрэгтэй" хэмээн хэлжээ.[1]
- ↑ 1.0 1.1 "The State of Coldplay". Q. August 2002.
- ↑ Klein, Joshua (5 August 2002). "Coldplay set for stardom with blend of talent, fun". Chicago Tribune: 3.