Jump to content

Princess of China

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Princess of China"
Coldplay-гийн Mylo Xyloto цомогт багтсан Сингл
Худалдаанд гарсан огноо2012 оны 2-р сарын 14
Бичүүлсэн2011 он
Жанр
Үргэлжлэх хугацаа3:49
Студи
  • Parlophone
  • Capitol Records
Зохиогч
Хөгжмийн зохиолчКрис Мартин
Продюсер
  • Маркус Дравс
  • Даниэл Грийн
  • Рик Симпсон
Coldplay singles track listing
1. "Mylo Xyloto"

2. "Hurts Like Heaven"
3. "Paradise"
4. "Charlie Brown"
5. "Us Against The World"
6. "M.M.I.X"
7. "Every Teardrop Is a Waterfall"
8. "Major Minus"
9. "U.F.O"
10. "Princess of China"
11. "Up in Flames"
12. "A Hopeful Transmission"
13. "Don't Let it Your Break Your Heart"

14. "Up With The Birds"
Coldplay singles цомгийн дуунуудын жагсаалт
"U.F.O"
(9)
"Princess of China"
(10)
"Up in Flames"
(11)
Rihanna chronology
"Talk That Talk"
(2012)
"Princess of China"
(2012)
"Take Care"
(2012)

"Princess of China" нь Английн алтернатив рок Coldplay хамтлаг болон Барбадосын уран бүтээлч Рианна нарын хамтын уран бүтээл болсон дуу юм. Энэхүү дуу нь Coldplay хамтлагийн тав дах студи цомог Mylo Xyloto (2011) цомогт багтсан. Дууг Coldplay хамтлагийн гишүүд болох Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, Крис Мартин болон Бриан Эно нар зохиосон. Энэхүү дуу нь электрон рок, электропоп, Р&Б урсгалд харьяалагддаг. Улмаар Princess of China нь Mylo Xyloto цомгийн 4 дэх синглээр нэрлэгдэж, 2012 оны 2-р сарын 14-нд АНУ-ын олон нийтийн радиод илгээгдсэн. Дараа нь буюу 2012 оны 4-р сарын 13-нд онлайнаар борлуулагдаж эхэлсэн. Дууны сингл улмаар өргөжиж EP болж 2012 оны 6-р сарын 1-нд худалдаанд гарсан бөгөөд энэхүү хувилбар дууны акоустик хувилбар болон олон төрлийн "Remix" хувилбарууд багтсан байдаг.

"Princess of China" нь хөгжмийн шүүмжлэгчдээс магтаал/шүүмжлэл аль алиныг нь хүртсэн бөгөөд нэг хэсэг нь Мартин болон Рианна нарын хамтралыг сайшаасан байхад зарим хэсэг нь энэхүү дууг ердийн, онцгой зүйл байхгүй хэмээн шүүмжилсэн байдаг. Princess of China нь хөгжмийн чартуудад өндөр амжилт үзүүлсэн. Тухайлбал: АНУ-ын Биллборд чартад 20-р байр, Британы сингл чарт (UK Chart)-д 4-р байранд тус тус бичигдэж байсан. Мөн түүнчлэн Австрали, Шинэ Зеланд болон өөр 5 улсын чартад эхний 10 дотор багтсан.

Дууны клипийг Адриа Пэтти болон Алан Бибби нар найруулсан. Клипийн зураг авалт 2012 оны 3-р сард Лос Анжелес хотод хийж, 2012 оны 6-р сарын 2-нд нийтийн хүртээл болсон. Клипт Мартин болон Рианна нарын ээдрээтэй хайрын тухай өгүүлдэг. Клипт Рианна олон зэвсгээр өөрийгөө зэвсэглэсэн бурхдын дүртэй тулалддаг. Дууны клип шүүмжлэгчдээс сайшаал/шүүмжлэл хүртсэн. Зарим нь клипийг өндрөөр үнэлсэн бол зарим нь клипийн ази хэв маягийг шүүмжилсэн. Дууг 54 дэх удаагийн Грэмми наадамд амьдаар дуулсан.

Дуу бүтээгдэх явц

[засварлах | кодоор засварлах]
Барбадосийн дуучин Рианна "Princess of China" дээр гоцлон дуулсан.

"Princess of China"-г Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, Крис Мартин нар зохиож, Бриан Эно, Маркус Дравс, Данэл Грийн болон Рик Симпсон нар продюсер хийсэн.[1] Хамтлаг өөрсдийн Mylo Xyloto цомгоо бүтээгдэж байх явцад дуучин Крис Мартин Рианнатай хамтран шинэ дуу бүтээсэн гэдгээ мэдэгдсэн.[2] Мартин энэ дуугаа Рианнатай хамтран дуулахад тусгайлан зориулж бүтээснээ тайлбарласан ба дуунд өөрийнх нь хоолой хангалттай сайн зохицно гэдэгтээ итгэлтэй байсан. Тэрээр хэлэхдээ: "Мөрөөдлийн тохиол шиг, бид дуугаа Рианна дуулна гэж төлөвлөн нууцаар дуугаа бичиж байлаа. Ингээд дуугаа бичиж дуусаад Рианнагаас хамтран дуулах эсэх талаар асуухад, тэр зөвшөөрсөн.".[2] Мартин бас өөрөөр хэрхэн өөр дуучинтай хамтрах сэдэл төрсөн талаараа хэлэхдээ: "Mylo Xyloto цомог бүхэлдээ амар тайвны тухай өгүүлэх зорилготой байсан. Хөвгүүн болон охин манай гол дүр байсан ба охин нь Рианна байсан. Гэхдээ түүнээс энэ талаар асуухад цаг хэтэрхий их орох байсан. Бид Лас Вегаст тоглолтоо хийгээд түүнтэй уулзаад би: "Ямар нэгэн боломж байгаа юу?" гэж асуусан. Тэр үед би үнэхээр Хью Грант шиг ээрч түгдэрч байлаа."[3]

  1. Mylo Xyloto (inlay cover). Coldplay. EMI Records. 2011.{{cite AV media notes}}: CS1 maint: others in cite AV media (notes) (link)
  2. 2.0 2.1 "Rihanna Teases New Single 'We Found Love' On Twitter?". MTV UK. Viacom. 2011-09-20. Татаж авсан: 2011-09-20.
  3. Lee, Ann (2011-10-16). "Coldplay and Rihanna duet Princess Of China debuts online to Twitter hype". Metro. Associated Newspapers Ltd. Эх хувилбараас архивласан: 2011-10-19. Татаж авсан: 2011-10-17.