Берлин
Берлин (Герман: Berlin) нь Германы нийслэл бөгөөд холбооны нэгдсэн 16 улсын нэг гэж тооцдог. 3.4 сая хүн амтай бөгөөд Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг. Зүүн хойд Германд байрлах бөгөөд Берлин-Бранденбург метрополи нутаг дэвсгэрт хамаарагдана. Энэ нутаг дэвсгэрт 180 гаруй орны 5 сая иргэн амьдардаг ажээ.
13-р зуунд Берлинийг анх дурьдсан байдаг бөгөөд дараалан тус тус Пруссийн Хант Улсын (1701-1918), Германы эзэнт гүрний (1871-1918), Ваймарын Бүгд Найрамдах Улсын (1919-1933), Гуравдугаар райхын (1933-1945) нийслэлүүд байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Берлин нь хуваагдсан; Зүүн Берлин нь Зүүн Германы нийслэл болсон бол Баруун Берлин нь 1961-1989 он хүртэл Берлиний ханаар хашигдаж, Барууны хэсэг болсон байна. 1990 онд Герман улс эргэн нэгдсэний дараа дахин бүх Германы буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл болжээ.
Берлин хот нь дэлхийн улс төр, урлаг, мэдээлэл, шинжлэх ухааны томоохон төвд тооцогдох хот юм.[7][8][9][10] Мөн Европ тивийн агаар, төмөр замын тээвэрийн зангилаа хотуудын нэг юм. Хотын эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт төвлөрдөг бөгөөд үүнд, бүтээлийн аж үйлдвэр, мэдээллийн байгууллагууд, байгаль орчны үйлчилгээ, хурал цуглаан явуулах газрууд зэрэг орно. Берлин нь ирдэг жуулчдынхаа тоогоор Европын холбоонд гуравт жагсдаг. Мөн тээврийн инженерчлэл, оптоэлектроник, мэдээллийн технологи, машины үйлдвэрлэл, эрүүлийг хамгаалах, биоэмчилгээний инженерчлэл, биотехнологи зэрэг аж үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг.
Берлин нь дэлхийд алдартай олон их сургууль, судалгааний институт, спортын үйл явдал, найрал хөгжим, музей, хүмүүстэй. Берлинд хотын төрх байдал, түүхийн өв уламжлал зэргээс шалтгаалж олон улсын кино бүтээл ихээр хийгддэг. Мөн фестиваль, өвөрмөц архитектур, шөнийн амьдрал, соёл урлагаараа алдартай бөгөөд чөлөөт амьдрал, шинэ үеийн сэтгэлгээ, амьдралын өртөг бага зэрэгт нь хүмүүс ихээр татагддаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хотын нэр
[засварлах | кодоор засварлах]Берлин хэмээх нэр нь магад славян хэлний br’lo буюу berlo (орч. намаг, чийглэг газар эсвэл чийглэг газарт байх хэсэгхэн хуурай газар) гэх үг болон мөн славян хэлний газар нутгийн нэрний төгсгөлд ихэнхдээ бичигдэх -in төгсгөлөөс уламжлан бий гэж үздэг.[11]
Хотын нэр нь тус хотыг үндэслэгч Альбрехт ден Баерен болон Берлиний сүлд тэмдэгний дүрстэй огт хамаагүй (Берлин = Баер). Харин сүлдний нэр нь хотын нэрнээс гаралтай аж.[12]
Гүнгийн эзэмшлийн үе
[засварлах | кодоор засварлах]Шпрээ арал дээр орших Кёллн хот нь хамгийн анх 1237 онд баримтанд дурдагдсан байдаг.[13] 1244 оны баримтад Шпрее голын зүүн хойд хэсэгт орших хотын хэсгийг (Алт-: "хуучин") Берлин хэмээн дурдсан байдаг. Сүүлд хийгдсэн археологийн олдворуудаас харвал 12-р зууны хоёрдугаар хагасаас голын хоёр талд нь суурин байсныг гэрчлэх баримт нотолгоо олдсон байна.[14]
Хун тайжийн үе
[засварлах | кодоор засварлах]Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Берлин | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Берлин
Эх сурвалж: DWD, Daten: 1971–2000[15]
|
Хотын дүр төрх
[засварлах | кодоор засварлах]Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Берлин – Викимедиа дуу дүрсний сан
- Албан ёсны сайт
- Албан ёсны аялал, жуулчлалын мэдээлэл[permanent dead link]
- 1738 оноос одоо хүртэлх газрын зургууд
- Берлины 3D загвар
- Берлины интерактив газрын зураг
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Amt für Statistik Berlin Brandenburg – Statistiken". Amt für Statistik Berlin-Brandenburg (герман хэлээр). Archived from the original on 8 March 2021. Татаж авсан: 2 May 2019.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedpop-detail
- ↑ citypopulation.de quoting Federal Statistics Office. "Germany: Urban Areas". Архивласан огноо 2020-06-03. Татаж авсан: 2021-01-28.
- ↑ "Bevölkerungsanstieg in Berlin und Brandenburg mit nachlassender Dynamik" (PDF). statistik-berlin-brandenburg.de. Amt für Statistik Berlin-Brandenburg. 8 February 2019. Archived from the original (PDF) on 27 August 2021. Татаж авсан: 24 November 2019.
- ↑ "Bruttoinlandsprodukt – in jeweiligen Preisen – 1991 bis 2020". www.statistikportal.de. Архивласан огноо 1 April 2021. Татаж авсан: 1 April 2021.
- ↑ "Sub-national HDI – Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org (англи хэлээр). Архивласан огноо 23 September 2018. Татаж авсан: 13 September 2018.
- ↑ Global Power City Index 2011 (PDF; 1,3 MB) Abgerufen am 3. Juli 2013.
- ↑ Revealed: Cities that rule the world – and those on the rise. CNN (englisch), abgerufen am 14. April 2010.
- ↑ Leading cities in cultural globalisations/Media (Memento 2. Аравдугаар сар 2009 цахим архивт) (englisch), GaWC, abgerufen am 14. April 2010.
- ↑ Berlin – Stadt der Nobelpreisträger. luise-berlin.de, abgerufen am 3. September 2015.
- ↑ Arnt Cobbers: Kleine Berlin-Geschichte. Vom Mittelalter bis zur Gegenwart Auflage 2. aktualisierte, Berlin 2008 ISBN 978-3-89773-142-4, Seiten 14
- ↑ Zur Herkunft der Namen der Doppelstadt»„Berlin“ und „Cölln“. luise-berlin.de
- ↑ H.G. Gengler: Regesten und Urkunden zur Verfassungs- und Rechtsgeschichte der deutschen Städte im Mittelalter. Erlangen 1863, S. 181–196.
- ↑ Die deutsche Hauptstadt altert um Jahrzehnte.'welt.de, 18. Oktober 2012
- ↑ Klimainformationen Berlin Deutscher Wetterdienst: World Meteorological Organization, 2013-01-04