АНУ-ын далбаа
Америкийн Нэгдсэн Улсын далбаа - АНУ-ын Төрийн Их тамга, төрийн дууллалын нэгэн адил АНУ-ын Төрийн бэлэг тэмдэгийн нэг юм. АНУ-ын далбааг мөн заримдаа Таван хошуунууд ба тууш зураасууд (англи. Stars and Stripes) гэж нэрэлдэг.
Далбаа нь тэгш өнцөг хэлбэртэй хавтгай дээр 7 улаан, 6 цагаан өнгийн ээлжилсэн хөндлөн 13 зураасууд байдаг. Мөн зүүн дээд өнцөгт гүн хөх өнгөтэй талбай дээр 50 ширхэг цагаан таван хошуунууд байдаг. 13 тууш зураасууд нь тусгаар улс анх байгуулсан Делавэр, Пеннсилвани, Нью-Жерси, Жоржиа, Коннектикут, Массачусетс, Мэриленд, Өмнөд Каролина, Нью-Хэмпшир, Виржини, Нью-Йорк, Умард Каролина, Рөүд-Айленд зэрэг Британий колониудыг илэрхийлдэг байна.
Зүүн дээд өнцөг дахь 50 ширхэг цагаан таван хошуунууд өнөөгийн АНУ-ын мужийн тоог илэрхийлдэг ажээ.
Далбааны улаан өнгө нь тэсвэр хатуужил (hardiness), эр зориг (valor); хар хөх - хичээл зүтгэл (perseverance), шударга ёс (justice), сонор сэрэмж (vigilance); цагаан -(purity) гэм зэмгүй, цэвэр ариун (innocence) байдал илэрхийлдэг ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Конгресс анх 1777 оны 6-р сарын 14-нд Төрийн далбааг баталсанаас хойш энэ өдрийг Төрийн дабааны өдөр гэж тэмдэглэж иржээ. Түүнээс хойш төрийн далбаанд 26 удаа өөрчлөлт хийсэн байдаг бөгөөд хамгийн сүүлд 1959 оны 8-р сарын 21-нд тухайн үеийн ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын тушаалаар 50 одтой болгосон.