Август Ларсон
Август Ларсон (англи. Frans August Larson, 1870 оны 4-р сарын 2-нд Шведэд төрсөн- 1957 оны 12-р сарын 19-нд АНУ-ын Калифорнид нас барсан)- Монголын Гүн цолтой байсан бөгөөд монголд Ларсон гүн хэмээн алдаршсан, швед номлогч, монголч эрдэмтэн. 1893-1939 онуудад Монгол, Хятадад ажиллаж амьдарч байсан шведийн шашны сургааль номлогч, худалдаачин, дипломат хүн байжээ. Монголд түүнийг "Ла гүн" гэж нэрлэдэг байжээ. Америкийн Христосын Холбоо хэмээх байгууллага түүнийг анх 1892 онд Хятад руу христын шашны сургаал номлогчоор илгээсэн байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ларсон ядуу гэр бүлд 11 дахь хүүхэд нь болон 1870 онд мэндэлжээ. Түүний эцэг эх нь Шведийн Вестманланд мужийн Тилбергаа сүмийн Хэлби гэгддэг эдлэн газрын тариаланчид байжээ. Ларсоныг гурван настай байхад эцэг нь нас барж, есөн настай байхад эх нь өнгөрсөн байна. Дараа нь бүтэн өнчин хүү үл хөдлөх хөрөнгтэй өөр нэг тариачны гэрт үйлчлэгч, малчин зэргээр ажиллаж байжээ. Эхлээд тэрээр цэцэрлэгт хүрээлэн, малын саравчинд ажилладаг байв. Хожим нь уяач болж, моринд дурлах болсон нь түүний цаашдын амьдралыг тодорхойлсон байна.
Франс Август Ларсон бол Христийн болон Номлогчдын Холбооны Монголд ирсэн анхны номлогч юм. 1893 онд 23 настай Ларсон Тяньжинь боомтоос Бээжин, цаашлаад 1100 гаруй километр (700 миль) зайтай Өвөр монголын Баотао хот хүрчээ.
Ларсон нийгмийн болон хэлний авьяастай байв. Тэрээр Ордос аймгийн хунтайжтай холбогдож, монгол хэлн заалгах багштай болжээ. Тэрээр бие даан амьдрах чадвартай байсан тул шинэ хэлний мэдлэгээ сайжруулахын тулд хойд зүгт Өргөө (одоогийн Улаанбаатар) руу явав. Тэндээ жил болсон бөгөөд монгол хэл сурч улмаар Ар Монголын нөлөө бүхий олон хүмүүстэй найз нөхрийн харьцаа тогтоож чадсан бөгөөд уг улсын нутаг дэвсгэрээр олон удаа хөндлөн гулд библийн сургааль тараах, худалдаа наймаа эрхлэх зорилгоор аялж байжээ. Эдгээр бүс нутагт бизнес эрхэлдэг хүмүүс Хаалганаар дамжин өнгөрч, олон хүн Ларсоны гэр бүлд зочилдог байв. Ийм хүмүүсийн нэг бол дэлхийд алдартай Шведийн судлаач Свен Андерс Хедин юм. Энэ бол насан туршийн нөхөрлөлийн эхлэл байсан юм. Ларсоны гэр бүлийн бас нэг зочин бол Бээжин болон Монголын хилийн хоорондох төмөр замын барих асуудлыг судалж байсан инженер, Америкийн ирээдүйн ерөнхийлөгч Херберт Хувер байв.
1900 оны Нударганчуудын хөдөлгөөний үеэр тэрээр Хятадын Хаалган хотоос швед америкийн нийт 23 номлогч бүхий бүлгийн дагуулан говийг туулан Ар Монголоор дамжин Оросын Сибирь ороход нь туслаж байсан түүхтэй. Адуу үржүүлэх, наймаалах түүний хийж байсан нэгэн гол зүйл бөгөөд Шанхай хотын морин уралдааны газруудад хурдан морь зардаг байсан байна.
1917 онд "Андерсон Мэйерс ба түншүүд" хэмээх Америк-Данийн хамтарсан компанийн хувь эзэмшигч бөгөөд Монгол дахь төлөөлөгч-менежер
Тэрээр 1910, 20-оод онуудад Монголын төр засгийн удирдлагад байсан хэд хэдэн хүмүүст зөвлөхийн хувьд нөлөөтэй байсан бөгөөд 1919 оны 12-р сарын 30-нд Монгол төрийн "Гүн" цол хэргэм хүртэж "Эрдэнийн очир" одонгоор шагнуулж байжээ. 1911 онд Монгол тусгаар тогтнол олсны дараагаар хэд хэдэн удаа монголын шашин төрийн тэргүүн Богд Гэгээнтний элчээр Хятадад очиж байжээ. 1912-1914 онуудад Хятадын засгийн газрын дэргэд Монголын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан ба сүүлд 1930-аад онуудад ерөнхийлөгч Чан Кайши албанд ч ажиллаж байжээ.
1925 онд буюу Зөвлөлт Орос улс уг улсыг зөвлөлтийн улс болгон өөрчлөх үед тэрээр Ар Монголын үүрд орхиж явахаас өөр аргагүй болсон байна. Ларсон 1927 онд Свен Хединий сүүлийн аялалд жингийн цувааны ахлагчаар оролцож байсан. Свен Хединий даалгавраар Чендүгийн алтан сүм хэмээх монгол ламийн шашны сүмийг хайж олж, хуулбар загвар хийсэн бөгөөд тэр нь 1933 онд Чикагод болсон дэлхийн үзэсгэлэнд гол үзмэрүүдийн нэг болж байжээ. Сүүлд Өвөр Монголд амьдарч байсан хэдий ч уг бүс нутаг дахь Японы нөлөө ихссэний улмаар 1937 онд эзлэн түрэмгийлүүлсэн зэрэг нь түүнийг 1938 онд түүнийг болзошгүй баривчлалтаас оргон зугтан гарахад хүргэсэн байна. Тэрээр АНУ-ын Калифорни дахь эхнэр дээрээ очоод удалгүй төрлөх Швед улсад очиж хамаатны хүний хамт "Булагны аж ахуй" эрхэлж байгаад Дэлхийн хоёрдугаар дайнаар аж ахуй нь явуургүй болж Америк руу буцсан ажээ. 1950 онд эхнэр нь нас барж тэрээр эх утаг Шведэд буцаж иржээ. Улмаар Монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд түүний хамгийн анхны ном болох "Монгол ба монголчуудын дунд миний амьдрал" хэмээх 1929 онд хэвлэгдсэн ном нь хамгийн ихээр дэлгэрэн тарсан бөгөөд олон тооны хэл дээр орчуулагдан гарсан төдийгүй туркийн сургуулиудад сурах бичиг байдлаар ашиглагдаж байжээ. Тэрээр өөрийн цаг үед Швед төдийгүй олон улсад хүмүүст танигдсан хүн болж чадсан байна.
. Сүм нь одоо Стокхольм хотод агуулахуудад хураалттай байгаа ба Сигтунад дахин босгож тавихаар төлөвлөгдөж байгаа болно.