Алан Матисон Тюринг
Алан Матисон Тюринг | |
---|---|
Төрсөн | Alan Mathison Turing 1912 оны 6 сарын 23 Их Британи, Лондон хот |
Нас барсан | 7 June 1954 Их Британи, Чешир, Вилмслоу | (41 насалсан)
Харьяалал | Британи |
Alma mater | Кэмбрижийн Кингс коллеж Принстоны их сургууль |
Known for | Зогсоох асуудал Тюринг машин Энигмагийн криптоанализ Автомат тооцоолон бодох төхөөрөмж Тюрингийн шагнал Тюринг тест Тюринг-Механизм |
Алан Матисон Тюринг (Англи: Alan Mathison Turing (1912 оны 6 сарын 23-нд төрсөн —1954 оны 6 сарын 7-нд нас барсан) — Английн нэрт математикч, логикч, криптографч, информатикийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн хүн. 1945 оны Их Британийн эзэнт гүрний медальтай, 1951 оноос Лондонгийн Хааны нийгэмлэгийн (шинжлэх ухааны) гишүүн болсон[1].
1936 онд түүний санал болгосон абстракт тооцоолон бодох машин «Тюринг машин» нь өргөн хүрээнд зориулсан компьютер юм. [2]. Энэ машин нь алгоритмын ойлголтыг томьёолох болон одоо болтол янз бүрийн онолын болон хэрэглээний судалгаанд ашиглагдаж байна. Алан Тюрингийг олон нийт информатикийн болон хиймэл оюун ухааны эцэг хэмээн үздэг билээ.[3]. Дэлхийн II дайны үед Алан Тюринг Блетчли-паркт байрлах криптоанализийн чиглэлээр ЗГ-ын код болон шифрийн сургуульд ажиллаж байв. Тэрээр Hut 8 гэх бүлгийг удирдаж байсан бөгөөд Германы усан цэргийн флотын мэдээд криптоанализ хийхэд чиглэгдэж байв. Тюринг захианы нууцлалыг эвдэх хэд хэдэн арга зохиосон бөгөөд үүн дотор Германы Энигма шифраторын нууцыг тайлахад ашиглагдаж байсан Бомбе машинд зориулсан онолын суурь бүтээл ч гэсэн орж байв.
Дайны дараа Тюринг Их Британийн физикийн үндэсний лабораторид ажиллаж байв. Энд тэрээр өөрийн төслийн дагуу дэлхийд анх удаа санах ойд хадаглагдах програмтай компьютер ACE бүтээгджээ. 1948 онд эрдэмтэн маань Манчестерийн их сургуулийн дэргэдэх Макс Ньюманы тооцоолон бодох лабораторид нэгдсэн бөгөөд тэнд Манчестерийн компьютерууд[4] бүтээхэд туслахаар оролцсон ба дараагаар нь математик биологийн талаар сонирхож эхэлжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://slovari.yandex.ru/Тьюринг/БСЭ/Тьюринг%20Алан%20Матисон/%7Cзаглавие=Тьюринг[permanent dead link] Алан Матисон|издание=3-е
- ↑ Newman, M. H. A. (1955). "Alan Mathison Turing. 1912–1954". Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 1: 253. doi:10.1098/rsbm.1955.0019. JSTOR 769256.
- ↑ Homer, Steven; Selman, Alan L. (2001). Computability and Complexity Theory. p. 35. ISBN 0-387-95055-9. Татаж авсан: 13 May 2011.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(help) - ↑ Leavitt 2007.
- Английн математикч
- Информатикч
- Компьютерын пионер
- Криптоаналитикч
- Логик судлаач
- Онолын биологич
- 20-р зууны математикийн логик судлаач
- Хиймэл оюуны хүн
- Энигма (машин)
- Их Британийн дэлхийн хоёрдугаар дайны хүн
- Манчестер их сургуулийн багш
- Ухамсрын гүн ухааны төлөөлөгч
- Оюун ухаан судлаач
- Ижил хүйстний түүх
- Ханы Нийгэмлэгийн гишүүн
- Их Британийн эзэнт гүрэн одонгийн офицер
- Их Британичууд
- 1912 онд төрсөн
- 1954 онд өнгөрсөн