Алсыг харагч
Appearance
Алсыг харагч гэдэг нь маш том тойрог хэлбэрийн хүрээний захаар бүхээгүүд суурилуулж, төвөө тойрон бага хурдаар эргэлдэх хөдөлгөөн хийж, бүхээгт суун өндөрт гарч алсыг харах зориулалт бүхий төхөөрөмж юм. Анх 1893 онд Чикагод болсон Экспогийн үеэр Бага Жорж Вашингтон Жэйл Фэррис хийсэн бөгөөд одоо дэлхий дээр маш олон байдаг. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь Үндэсний соёл амралтын хүрээлэнд алсыг харагч бий.
Дэлхийн хамгийн өндөр алсыг харагчууд
[засварлах | кодоор засварлах]- 1893: Чикагогийн алсыг харагч. Анхны алсыг харагч 80 метр өндөртэй байв. 1893 онд Иллинойс мужийн Чикаго хотод зохиогдсон Экспогийн үеэр байрлуулсан бөгөөд хожим 1904 оны Луйзанагийн Яармаг Худалдаанд зориулж Миссури мужийн Сент-Луйс уруу зөөсөн. 1906 онд буулгажээ.[1]
- 1895: Их Британийн Лондон хотын Ийст Куртад болсон Энэтхэгийн Эзэнт гүрний Үзэсгэлэнд зориулж барьсан Их алсыг харагч. 1894 оны 3 сараас барьж эхэлсэн[2] бөгөөд 1895 оны 7 сарын 17-нд and нээлтээ хийжээ[3]. Чикагогийн анхны алсыг харагчтай ижил загвараар баригдсан тус алсыг харагч нь 94 метр өндөр байв[4]. Австралийн инженерүүд болох Адам Гадделин, Гарет Ватсон нар барьсан бөгөөд тэд хожим 200 гаруй алсыг харагч барьсан ажээ. Тус алсыг харагч нь 1906 он хүртэл ажиллахдаа тус бүр нь 40 хүний багтаамжтай 40 бүхээгээрээ нийт 2.5 сая зорчигчийг тээвэрлэсэн бөгөөд 1907 онд буулгажээ[5].
- 1900: Францын Парис дахь Гранд Руэ де Парис 1900 оны Экспод зориулж баригдсан. 100 метр өндөртэй тус алсыг харагч 1920 онд буулгагдсан хэдий ч түүнээс өндөр алсыг харагч 1997 он хүртэл байгаагүй юм.
- 1997: 112.5 метрийн өндөртэй Японы Осака хот дахь Тэмпозан Харбор Виллэжийн алсыг харагч мөн оны 7 сарын 12-нд нээгдсэн.
- 1999: Японы Токио хотын Одайбагийн Палэтт Таун дахь Дайканранша 115 метр өндөртэй.
- 2000: Их Британийн Лондон хот дахь Лондон Ай 135 метр өндөртэй. 1999 оны 12 сарын 31-нд ерөнхий сайд Тони Блэйр албан ёсоор нээсэн ч техникийн шалтгааны улмаас 2000 оны 3 сарыг хүртэл нийтэд хаалттай байв. Уг алсыг харагч нь одоо ч дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн өндөр алсыг харагч хэвээр байгаа[6].
- 2006: Хятадын Жианси мужийн Нанчан дахь Нанчаны од 2006 оны 5 сард үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 160 метр өндөртэй.
- 2008: 165 метр өндөртэй, Сингапур дахь Сингапур Флайер. 2008 оны 2 сарын 11-нд эргэж эхэлсэн бөгөөд албан ёсны нээлт нь 3 сарын 1-нд болжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Bird's-Eye View of the World's Columbian Exposition, Chicago, 1893". World Digital Library. 1893. Татаж авсан: 2013-07-17.
- ↑ "The Great Wheel, Earl's Court Exhibition Ground". Archived from the original on 2007-08-14. Татаж авсан: 2007-08-14.
- ↑ The Ferris Wheel's London Rival
- ↑ "Great Wheel, Earls Court". Archived from the original on 2010-04-30. Татаж авсан: 2009-11-17.
- ↑ "The Great Wheel, London". Archived from the original on 2016-03-06. Татаж авсан: 2009-11-17.
- ↑ LeRoy Ashby, "Review of Ferris Whels - An Illustrated History," The Historian 69.3 (Fall, 2007): 603–604
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Алсыг харагч – Викимедиа дуу дүрсний сан