Алт ялгах
Алт ялгах эсвэл алтыг хүдрээс ангижруулах гэдэг нь эрдэс боловсруулалт, гидрометаллургийн ба пирометаллургийн процессуудыг хослуулан ашиглаж алтыг хүдрээс салгах процесс юм.[1]
Уусгах
[засварлах | кодоор засварлах]Алтыг цэврээр нь ялган авах боломжгүй тохиолдолд түүнийг усан уусмалд шүлтжүүлдэг/уусгадаг:
- Цианидын процесс нь өргөн ашиглагддаг стандарт процесс юм.
- Тиосульфатын шүлтжүүлэлт/уусгалт нь их хэмжээний уусдаг зэсийг агуулсан эсвэл алт ба алт-цианид комплексийг шингээдэг (абсорбцолдог) нүүрстөрөгчийн нэгдлүүдийг агуулсан хүдрүүдийг боловсруулахад үр дүнтэй гэдэг нь батлагдсан.
Leaching, Bulk leach extractable gold or BLEG, is also a process that is used to test an area for gold concentrations where gold may not be immediately visible.
Тэсвэртэй алтны ялгалт
[засварлах | кодоор засварлах]Хүнд баяжигдах алтны (Англи: "refractory" gold) хүдрүүд нь хэт нарийн ширхэгтэй алтны хэсгүүд алтыг шингэсэн эрдсүүдэд тархсан, байгалаасаа стандарт цианжуулалт ба нүүрсээр шингээх аргаар ялган авахад хүндрэлтэй байдаг хүдэр юм. Эдгээр хүнд баяжигдах хүдрүүдийг цианжуулалтад оруулж алтыг ялган авах ажлыг үр дүнтэй болгохын тулд өмнө нь урьдчилан боловсруулалт хийх шаардлагтай. Хүнд баяжигдах хүдрүүд ерөнхийдөө сульфидын эрдэс, органик нүүрстөрөгч эсвэл хоёуланг нь агуулдаг. Сульфидын эрдсүүд нь алтны хэсгүүдийг шингээсэн үл нэвтрүүлэх эрдэс бөгөөд, уусгах уусмалаар алтны комплексийг (алт-цианы комплекс) үүсгэхэд хүнд байдаг. Хүдэрт агуулагдах органик нүүрстөрөгч нь идвэхжүүлсэн нүүрстэй нэгэн адилаар алт-цианын комплексийг шингээдэг/абсорчилдог. Үүнийг "preg-robbing" нүүрс гэж мөн нэрлэдэг ба эдгээр нь алтыг шингээхэд ашиглагддаг идэвхжүүлсэн нүүрсийг ялгадаг торны нүхээс хэт нарийн ширхэгтэй тул урсан гардаг.
Хүнд баяжигдах хүдрүүдийн урьдчилан боловсруулалт:
- Халаах
- Био-исэлдүүлэлт буюу Бактерийн исэлдүүлэлт
- Даралтат исэлдүүлэлт
- Альбион процесс
Тэсвэртэй хүдрүүдийг боловсруулах процесс нь баяжуулалтаар хийгдэх (ихэвчлэн сульфидийн флотаци) боломжтой. Халаах замаар хүхэр ба органик нүүрстөрөгчийг аль алнийг нь өндөр температурт агаар ба/эсвэл хүчилтөрөгчөөр исэлдүүлдэг. Био-исэлдүүлэлт нь бактерийг ашиглан усан орчинд исэлдүүлэхээс тогтоно. Даралтат исэлдүүлэлт нь үргэлжилсэн ажиллагаатай автоклаваар хүхрээс салгах усан процесс ба өндөр даралт ба нэмэлт температурт явагдана. Альбион процесс нь хэт нарийн нунтаглалт ба агаарын, авто-термал, исэлдүүлэлттэй уусгалт зэргийн хослолоос тогтоно.
Бага сульфидтэй үндсэн ордын хүдэр
[засварлах | кодоор засварлах]Орчуулагч: доорх хэсгийг wiki-ийн орос хэсгээс орчуулсан ба ямар нэгэн эх сурвалж дурьдагдаагүй байсныг анхааруулж байна!
Бага сульфидтэй үндсэн ордуудын хүдрийг, алтны ширхэгийн хэмжээнээс хамаарч нэг эсвэл хоёр шатат гравитаци-флотацийн схемээр баяжуулдаг ба амальгамаци эсвэл цианизацийг нэмэлтээр ашиглана. Хэрвээ хүдэр хангалтай том ширхэгтэй алтыг агуулдаг бол эхний бутлалтын дараа гравитацийн баяжуулалтад оруулдаг. Гравитацийн процессуудыг ашигласан ийм аргаар алны 80 хүртэл хувийг ялгаж болдог.
Гравитацийн баяжуулалтын сүүлийг цианизацид оруулснаар алтны ялгалт 95 хувьд хүрдэг. Гэхдээ цианизацийн процесс нь нүүрстөрөгчтэй бодисуудыг агуулсан, мөн зэсийн ба сурьмагийн сульфидыг агуулсан хүдрүүдэд ашиглагдах боломжгүй юм. Сульфидийн эрдсүүдрүү шигдсэн нарийн ширхэгтэй алт мөн цианизациар ялгагдахгүй. Энэ тохиолдолд флотацийг ашиглан алтыг сульфидийн эрдсүүдтэй нь хамт ялгах нь үр дүнтэй байдаг. Алт нь жижиг ба жигд бус шигдэлттэй байвал олон шатат флотацийг ашигласнаар сайн үр дүнд хүрч болно. Байх ёстой хэмжээнээс их агуулгатай сүүл гарах тохиолдолд түүнийг гидроциклоноор эсвэл тунгаагчаар гравитацийн баяжуулалтад оруулан элсэн хэсгийг процессийн эхрүү өгөх эсвэл нэмэлт бие даасан цианизацид оруулна.
Алт-пиритийн хүдэр
[засварлах | кодоор засварлах]Орчуулагч: доорх хэсгийг wiki-ийн орос хэсгээс орчуулсан ба ямар нэгэн эх сурвалж дурьдагдаагүй байсныг анхааруулж байна!
Алт-пиритийн хүдэрт нарийн ширхэгтэй алт нь ихэвчлэн пириттэй холбоотой байдаг учир, түүнийг пириттэй нь хамт флотациар ялгадаг. Сүүл дэх агууламжийг хэвийн түвшинд байлгах зорилгоор хяналтын флотацийн фронтыг уртасгаж, хяналтын флотаци тус бүрээс концентратыг (баяжмалыг) ялган авч цианжуулалт уруу өгнө. Хэрвээ, пиритрүү шигдсэн нарийн ширхэгтэй алт цианизациар ялгагдахгүй бол, флотацийн концентратыг 650-700оС температурт шатааж, сүвэрхэг хагас шаталтын завсрын бүтээгдэхүүн гарган авах ба ингэснээр алтны ширхэгүүд нээгдэнэ. Магадгүй, хэрвээ, хүдэр нь чөлөөт алтыг агуулж байвал шатаалтын үед тэр нь хүдрийн нам температурт хайлдаг хэсгүүдэд залгигдаж/шингэж цаашдын цианизациар ялгагдахгүй. Ийм тохиолдолд, цианизацид гравитацийн баяжмалыг оруулаад, сүүлийг нь сульфидийн флотациар оруулаад, дараа нь шатаагаад дахин цианжуулалт уруу өгөх схемийг сонгоно.
Сульфидийн алт-зэсийн хүдэр
[засварлах | кодоор засварлах]Орчуулагч: доорх хэсгийг wiki-ийн орос хэсгээс орчуулсан ба ямар нэгэн эх сурвалж дурьдагдаагүй байсныг анхааруулж байна!
Сульфидийн алт-зэсийн хүдэрт чөлөөт алтаас гадна, сульфидүүдэд, ялангуяа халькопиритэд шигдсэн нарийн ширхэгтэй оршдог. Хүдэрт зэсийн сульфидээс гадна, пирит, арсенопирит, пирротин агуулагдах ба эдгээр нь алтыг мөн агуулдаг ч халькопиритээс бага агуулдаг. Ийм хүдрүүдийг, гравитацийн аргаар алтыг нь ялгасны дараа 70 хувь нь -0,2 мм болтол нь нунтаглаад, I-р флотацид оруулах ба ингэхдээ ксантат ба нарсны тосыг ашиглана. Флотацийн сүүлийг 95 хувь нь -0,2 мм болтол нь нунтаглаад тунгаах аргаар чөлөөт алтыг ялгаад гарсаныг II-р флотацид оруулана.
Концентратыг цэвэрлэсний дараа зэсийн флотаци уруу өгөх ба тэнд пиритийг шохойгоор дарангуйлна. Үүнийг бага шүлтлэг орчинд явуулах ба өндөр шүлтлэг орчин алт мөн дарангуйлагдана. Гарган авсан алт-зэсийн баяжмалыг усгүйжуулж, хатаасны дараа зэс хайлах үйлдвэррүү явуулна. Түүхий зэсийн электролизийн үед үнэт металлууд нь электролитийн шламд үлдэх ба тэдгээрийг тусгай үйлдвэрт ялган авна. Зэсийн флотацийн сүүл болох пиритийн концентратыг түүнд агуулагдах алтыг нь ялган авах зорилгоор цианизацид оруулна. Ийм схемээр нийт алтны 90 - 91 хувь нь ялгагддаг.
Алт-мышьякийн хүдэр
[засварлах | кодоор засварлах]Орчуулагч: доорх хэсгийг wiki-ийн орос хэсгээс орчуулсан ба ямар нэгэн эх сурвалж дурьдагдаагүй байсныг анхааруулж байна!
Алт-мышьякийн буюу алт-арсенийн хүдэрүүд нь баяжуулахад хамгийн хэцүү объект юм. Учир нь ийм хүдрүүд 10 хүртэл хувь мышьякийг арсенопирит байдалтайгаар агуулах ба түүнд дотор маш нарийн, бараг эмульс байдлаар шингэсэн их хэмжээний алт агуулагдах боломжтой. Арсенопиритээс гадна хүдэрт халькопирит агуулагдана. Ийм хүдрүүд нүүрслэг сланцийг агуулдаг тул баяжуулахад маш хүнд.
Алт-мышьякийн хүдрийн баяжуулалтыг гравитаци-флотацийн хосолмол схемээр явуулдаг. Хүдрээс алтыг тунгаах аргаар ялгасны дараах сүүлийг флотацид оруулна. Тунгаалтын бүтээгдэхүүнийг концентрацижуулах ширээгээр цэвэрлэнэ.
Сульфидуудыг флотацилах үед нүүрстөрөгч агуулсан бодисууд үндсэн хүндрэлийг учруулдаг. Тэдгээр нь концентрат уруу орж түүний гаралтыг их хэмжээгээр нэмэгдүүлж, алтны агууламжыг бууруулдаг. Үүнээс гадна эдгээр концентратуудыг цаашид цианизациар боловсруулах боломжгүй. Учир нь нүүрслэг сланцууд нь алт-цианидын комплексийн шингээгч болдог. Ийм тохиолдолд флотацийг шохой, Т-66 хөөсрүүлэгч, керосин зэргийг нэмж явуулах ба нүүрслэг сланцийн флотацийн сүүлийг зэсийн байван нэмж баяжуулан алт-пиритийн ба алт-арсенийн баяжмалууд болгон ялгана.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Gold Extraction - Gold Mining - Washing, Amalgamation, Leaching, Smelting". geology.com. Эх хувилбараас архивласан: 2013-08-16. Татаж авсан: 2008-03-20.