Алфа Ромео моторт спорт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Aлфа Ромео моторт спорт
Бүтэн нэр Aлфа Ромео моторт спорт
Компанийн төв ИталиИтали Итали, Милан
Компани Алфа Ромео С.п.А.
Статистик
Анхны гран при 1950 оны Их Британийн гран-при
Оролцсон уралдаан 110
Зохион
бүтээгчийн ДА
Жолоочийн ДА 2 (1950, 1951)
Уралдааны ялалт 10
Оноо 214
Поле байрлал 12
х.х.у. тойролт 14
Сүүлчийн гран при 1985 оны Австралийн гран-при

Италийн автомашин үйлдвэрлэгч Алфа Ромео нь бараг зуун жилийн хугацаанд авто спортын түүхийг бичсэн юм. Ер бусын хөдөлмөр, зүтгэл болоод олон олон амжилт нь тэдний авто спортын урт түүхийг тодорхойлдог. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөөс эхлээд л гран-при буюу их шан уралдаанд оролцож байсан нь Скудериа Феррари багийн үндэс суурь болжээ. Дайны дараа Алфа Ромео моторт спортын үйл ажиллагаагаа Формула-1-ээр үргэлжлүүлсэн ба тус төрөлд анхандаа энэ компани мөн л илт давамгай байлаа. 1951 оны дэлхийн аварга цолны эзэн болсоныхоо дараа Алфа Ромео урт хугацаанд Формула-1-ээс хөндийрчээ.

Дайны өмнөх үе[засварлах | edit source]

Компани үүсгэн байгуулагдсаны дараа жил буюу 1911 онд Алфа Ромео анхны загвар А.Л.Ф.А 24 HP-р Тарга Флориод оролцов. Тун удалгүй Алфа моторт спортод нэр хүнд нь дээшлэн, шинээр гарч байгаа цуврал тэрэгнүүдэд ч тэр хэмжээгээр нөлөөлж байв.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Alfa Romeo racing cars – Викимедиа зураг, бичлэг, дууны сан