Анна-Мария Равнополска-Дийн
Анна-Мария Равнополска-Дийн нь дэлхийд алдартай Болгарийн хөгжмийн зохиолч, босоо ятгачин юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ятгачин Анна-Мария Равнополска-Дийн нь Болгар улсын нийслэл Софи хотод мэндэлсэн юм. Тэрбээр Италийн нэрт профессор, ятгач Лиана Паскуалигийн дор суралцаж байсан бөгөөд түүнийг дэлхийн алдарт Испани улсын ятгач Никанор Забалета тийш нь явуулсан аж. Цаашлан боловсролоо АНУ-д Блүүмингтон хотын Индианагийн их сургуульд гаргууд ятгач, профессор Сюзан МакДоналдын дор үргэлжлүүлсэн бөгөөд түүний багш нар нь хоёулаа Францын Ятганы сургуулийн гайхалтай төлөөлгчидийн шавь нар байжээ: Марсел Тюрнер (Лиана Паскуали), Хенрийт Рений (Сюзан МакДоналд). Залуу авъяас маань Индианагийн их сургуулийн Хөгжмийн сургуульд суралцах үедээ хүн болгоны хүсэл болсон урлагийн өргөмжлөлийг дээд зэргийн ятганы үзүүлэлтээрээ хүртэж байв. Тэрээр анхны үзүүлбэрээ Нъю-Йорк хотын Карнегийн их танхимд 1992 онд хийсэн бөгөөд олны талархлыг ихэд хүртсэн байна. Түүнийг Нъю-Йорк-д болсон МакГрау Хилл-н Залуу уран бүтээлчдийн үзүүлэн тоглолтод "өөрийн үеийн шилдэг хөгжмийн авъяастнуудын нэг" хэмээн Америкийн үзэгчдэд танилцуулж байсан ажээ. Энэ нь ч түүний Гаржилессе, Мюнхен, Иерусалим зэрэг олон улсын тэмцээнүүдэд үзүүлсэн гайхалтай үзүүлбэрүүдээр нотлогдоно.
1992 онд тэрээр Болгар дахь Америкийн Их сургуулийг байгуулалцсан ба одоо тэнд хэд хэдэн онолын хичээл, мөн ятга болон төгөлдөр хуурын практик хичээл зааж байна.
Түүний авъяасыг юу ч зогсоож чадахгүй. Үүний нэгэн тод жишээ гэвэл түүний 2002 онд Женевд болсон 8 дахь Дэлхийн Ятгачдийн Их хуралд хийсэн үзүүлбэр юм. Тэр үед Равнополска-Дийн зүүн гарын хагас хэсэгтээ мэдээ алдалттай байсан ч 6 ятганы цөөхүүлийн анхны ятгыг дарж мөн тусгай ганцаарчилсан үзүүлбэр хийж байсан явдал болно.
2003 онд тэрээр өөрийн хөгжим зохиох авъяасыг нээсэн юм. Энэ нь түүнийг Америкийн Нэгдсэн улсын Индиана мужийн Блүмингтон хотын Харпконд лекц унших болон үзүүлбэр хийхээр уригдаад байх үед тохиов. Түүний анхны хөгжмийн зохиол болох "Импровизэйшн" нь Болгарын ардын урлагийн загвараар бичигджээ.
Нийтлэлүүд
[засварлах | кодоор засварлах]Ном, өгүүллэг болон хөгжмийн найруулгууд
[засварлах | кодоор засварлах]- Вагнер, Сметана болон Стравинскигийн бүтээлүүд дэхь ятганы техникийг найрал хөгжимд зориулан өөрчлөн загварчлах нь, "Дэлхийн ятгын их хурлын тойм", хэвлэгдэх
- Ятга, Болгарийн хөгжмийн зохиолчдын найрал хөгжмийн бүтээлүүдэд
/1900-1930/ "Хөгжим өчигдөр-өнөөдөр", 2002
- "Ятга, хорьдугаар зууны эхэн үеийн өнгөлөг зэмсэг болох нь", 200 хуудас, ISBN 954-90353-9-5, "Васил Стифанов" хөгжмийн нийгэмлэг, 2001
- Ятга, Клауде Дебиссигийн бүтээлүүдэд өнгөлөг зэмсэг болох нь,
"Хөгжмийн цар хүрээ", 7-8 боть, 2001, 21-25, 27-33.
- Ганцаарчилсан ятганы найруулгууд, София Стринг Институти, 1995
- Дэлхийн ятгын их хурлын тоймд байнгын хувь нэмэр оруулагч, 1981 оноос одоог хүртэл
- Гоцлол ятганд зориулж хийсэн найруулгууд: Гранадос, Валсес Поетикос, Албениз, Сюита Еспагнол, 1988
Хөгжмийн зохиолууд
[засварлах | кодоор засварлах]- Ятганы гоцлол зохиол, 2003 оны 6 сар
- Ятганы гоцлол зохиол "Яст мэлхийн цайз", 2003 оны 9 сар
- Хайку шүлгэнд зориулсан дөрвөн зохиол, 2003 оны 10 сар
- Төгөлдөр хуурын гоцлол валъс болон бүүвэй, 2003 оны 11 сар
- Ятга болон хоолойнд зориулж реп танго, 2003 оны 11 сар
- Найман бүжгийн цогц зохиол: Лаэндрер, Танго, Фанданго, Хоро, Казачок, Араб бүжиг, Паване, 2004 оны 4 сар
- "Травиатагийн уран зөгнөл", 2005 оны 6 сар
- Башогийн 2 хайку хэсэг, 2006 оны 2 сар
- Валт Витманы “Нууцлаг бүрээчин” хэсэг, 2006 оны 2 сар
- 5 хайку хэсэг “ Гоцлол Хонкадорае Ренга”, 2006 оны 2 сар
Дискографи
[засварлах | кодоор засварлах]- Болгарын Ятганы Хит, Арпа д’opo, CD 2003
- Легенде: Ятганд зориулсан Франц хөгжмийн зохиол, Гега CD, 1999
- Дуурийн театрын ятгачин /Донизеттигийн 200 жилийн дурсгалд/, Арпа д’opo CD, 1997
- Америкчуудын ятга /Парагвай болон гишгүүрт ятга/, Арпа д’opo CD, 1996
- Ерик Шуберт Поп Ятганы Фестивал, Гега CD, 1994
- Ятгачны өгсөн бүжигний урилга, Гега CD, 1992
Эшлэлүүд
[засварлах | кодоор засварлах]- "...бол гайхалтай ятгач...үзэгчидтэй маш сайн харьцаж чаддаг." Сюзан МакДоналд, 1991
- "...гаргууд амжилт гаргалаа...концерт ховорхон тохиох таашаал байлаа." Рөүзмэри Стателова, Демокрациа, 1992
- "...дэлхийн хаана ч байсан ятганы цогтой үзүүлбэр хийж чаддаг." Лион болон Хийли Леттер, 1994
- "...хөгжмийн зэмсгийн төгс эзэмшил, хөгжмийн гүн утга болон уран ойлголтыг нотоллоо....гайхамшигтай.” Индиана их сургуулийн Доктор Вернон Клиевер, Профессор Емеритус, 1995
- "...тайзан дээр сэтгэл хөдлөл болон тайван байдлын ховорхон хослолыг үзүүллээ." Анна Чобанова, 1995
- "Анна-Мария Равнополска-Дийн урлагийн оргил өөд гайхалтай хурдан гарч ирж байна. Цалгин гарч ирсэн хурц дүрслэл, өнгөний солонгорол, уян хатан техник...", ‘Хөгжим өчигдөр-өнөөдөр’, 2003 оны 12 сар
- "...өндөр мэдрэмж болон уран сэтгэмжээрээ Анна-Мария тэрхүү хэцүү хөтөлбөрийг даван тууллаа..." Болгарын үндэсний радиогийн хөгжим судлаач Ивета Гранчарова, 2003 оны 11 сарын 19
- "...тоглолтын туршид урам зориг, мэдрэмж, тэнцвэрээр дүүрэн байлаа...энэ нь миний хөгжмийн үзүүлбэрийн шилдгүүдийн нэгт гарцаагүй орно..." хөгжмийн зохиолч Питер Блаувелт, 2003 оны 6 сар
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Анна-Мария Равнополска-Дийний албан ёсны вэб хаяг
- Болгар дахь Америкийн Их Сургуулийн албан ёсны вэб хаяг