Анри Дюнан
|
Жан Анри Дюнан (Франц: Jean Henri Dunant, 1828 оны 5 сарын 8 - 1910 оны 10 сарын 30) нь Швейцарын бизнесмэн, Улаан Загалмайн Нийгэмлэгийг үндэслэгч, анхны Нобелийн энхтайвны шагналтан (1901) юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Жан Анри Дюнан нь Швейцарын Женев хотноо мэндэлж, хатуу чанга уламжлалын дор өсч торнижээ. Эцэг нь өнчин хүүхдүүдийг асрах газартай холбоотой байсан бөгөөд эх нь ч бас нийгмийн хамгааллын ажилд идэвхтэй оролцдог байв.
1859 онд бизнес эхлэхийн тулд, тэр үед Италийг нэгтгэх дайнд оролцож, Австрийн Хаант Улстай тулалдаж байсан Наполеон III-тай уулзахаар мордож, Умард Италид Сольфериногийн тулалдааны үеэр уулзжээ. Тэр тулалдаанд хоёр талаас нийт 200 гаруй мянган морин цэрэг оролцож, 40 мянга орчим нь алагдах буюу шархдсан юм. Дюнан тулалдааны талбарт хаягдсан цогцоснууд, шархдсан цэргүүдийг хараад нутгийн эмэгтэйчүүдийг цуглуулж тэдэнд туслах үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тэрээр 1862 онд өөрийн үзэж харсан зүйлээ эмхтгэн "Сольфериногийн дурсамж" нэртэй ном хэвлүүлсэн нь дайны талбарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой Улаан Загалмайн Нийгэмлэгийг үндэслэх санааг бий болгожээ.
1863 онд Женевт шархадсан цэргүүдэд туслах олон улсын зөвлөл байгуулагдсан нь Улаан Загалмайн Нийгэмлэгийн үндэс суурь болсон. Улмаар энэ хөдөлгөөн нь олон улсад дэлгэрч, улс бүрт улаан загалмайн нийгэмлэг байгуулагдах болсноор улаан загалмайн хөдөлгөөн нь олон улсын байгууллага болтлоо өргөжиж, улмаар үйл ажиллагаа нь дайны талбараас энх цагийн хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшигт өртөгсдөд туслах болсон юм. Гэвч Дюнан өөрөө уг үйл ажиллагаанд оролцохоо больж, нийгэмд мартагдсан бөгөөд хөгширсөн хойноо Германы Штутгарт хотод асрамжийн газарт байхад нь нэгэн сэтгүүлч олж сурвалжилснаар нийтэд түгж, анхны Нобелийн энхтайвны шагналыг түүнд хүртээжээ. Тэр өөрийн шагналын мөнгийг бүгдийг нь Улаан Загалмайн Нийгэмлэгт хандивласан юм.
Улаан Загалмайн Нийгэмлэгийн бэлгэдэл нь түүний эх орон Швейцарын далбаанаас үүдэлтэй гэгддэг. Төрсөн нутаг Швейцарын Хайденд Анри Дюнаны музей бий. Мөн түүний төрсөн өдөр 5 сарын 8-ныг Олон улсын улаан загалмайн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Флоренс Найтингел
- Тереза эх
- Дюнан (бага гариг) - түүний нэрээр нэрлэгдсэн бага гариг
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Анри Дюнан
- Энхтайвны Нобелийн шагналтан
- Улаан Загалмайн олон улсын хорооны хүн
- Швейцарын түүхэн хүн
- Гэгээн Маврикий ба Лазарын одон шагналтан (зэрэг тодорхой бус)
- Хүндэт легионы гишүүн (рыцарь)
- Хайделбергийн их сургуулийн хүндэт доктор
- Хүмүүнлэгийн тусламжийн хүн
- Энэрэнгүй үзэлтэн
- Женевийн хүн
- Швейцарчууд
- 1828 онд төрсөн
- 1910 онд өнгөрсөн