Аргентины волейболын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг

Аргентин
Далбаа
НийгэмлэгАргентиний волейболын холбоо (Federaciуn del Voleibol Argentino)
ХолбооCSV
Албан ёсны вэбсайтwww.feva.org.ar (Испани)
МенежерОсвальдо Целиа
Дэлхийн чансаа9 (2010-07-30 -ны байдлаар)
Олимпийн наадам
Оролцсон удаа5
Аргентины волейболын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг
тамирчны хүртсэн медаль
Олимпийн тоглолтууд
Хүрэл Сөүл 1988 Баг
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Хүрэл Аргентин 1982 Баг

Аргентины волейболын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг (исп. Selección de vóleibol de Argentina) нь Аргентин улсын волейболын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг бөгөөд Аргентины волейболын холбооны (FEVA) харьяалалд байдаг.

Аргентин улсад волейболын спортын үүсэл түүхийн хувьд 1912 оноос эхлэлтэй гэж үздэг ба 1932 онд өнөөгийн «Аргентиний волейболын холбоо» байгуулагдсан байна.

Эрэгтэйчүүдийн шигшээ багийн тухайд тэдний анхны тэмцээн 1951 онд Бразилийн Рио-де-Жанейро хотод зохиогдсон «Өмнөд Америкийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн» байсан ба дөрөвдүгээр байрт шалгарч байжээ. Анхны ДАШТ нь мөн Рио-де-Жанейро зохиогдсон 1960 оны ДАШТ байсан ба 15 дугаар байранд шалгарч байв. 1982 оны ДАШТ-ээс авсан хүрэл медаль нь Аргентиний эрэгтэйчүүдийн багийн анхны том амжилт бол 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медаль нь олимпийн тэмцээний анхны медаль байв. Түүнээс хойш үзүүлсэн том амжилт бол 2004 оны Олимпийн тэмцээний 5 дугаар байр. 2006 онд тус баг «дэлхийн чансааны» 7 дугаарт эрэмбэлэгдэж[1] байсан бол одоогоор 9 дүгээрт эрэмбэлэгдэж буй.

Үр дүнгүүд[засварлах | кодоор засварлах]

ДАШТ[засварлах | кодоор засварлах]

  • 1982 — Хүрэл медаль
  • 1989 — оролцоогүй
  • 1995 — 7 дугаар байр
  • 1999 — 9 дүгээр байр
  • 2003 — оролцоогүй
  • 2007 — 7 дугаар байр


Дэлхийн лиг[засварлах | кодоор засварлах]

  • 1990-ээс 1995 оныг хүртэл— оролцоогүй
  • 1996 — 7 дугаар байр
  • 1997 — 8 дугаар байр
  • 1998 — 9 дүгээр байр
  • 1999 — 6 дугаар байр
  • 2000 — 8 дугаар байр
  • 2001 — 13 дугаар байр
  • 2002 — 9 дүгээр байр
  • 2003 — оролцоогүй
  • 2004 — оролцоогүй
  • 2005 — 10 дугаар байр
  • 2006 — 7 дугаар байр
  • 2007 — 13 дугаар байр
  • 2008 — оролцоогүй
  • 2009 — 5 дугаар байр
  • 2010 — 5 дугаар байр