Артур Нюман

Артур Нюман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАртур Нюман
Өндөр1.82 м
БайрлалАрын хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багНидерланд B (менежер)
Өсвөрийн баг
СВ Бевервийк
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1987–1991Хаарлем91(5)
1991–1992Твенте49(7)
1992–1998ПСВ Эйндховен178(25)
1998–2003Рэйнжерс118(3)
Шигшээ баг
1992–2002Нидерланд45(0)
Дасгалжуулсан баг
2008–Нидерланд B (менежер)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Артур Нюман (нид. Arthur Numan, 1969 оны 12 сарын 14-нд Хойд Холландын Хеемскеркэд төрсөн) нь Нидерландын хөлбөмбөгчин юм. Тэрээр Нидерландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт зүүн жигүүрийн арын хамгаалагчаар тоглодог байв. Өдгөө Нидерландын B шигшээ багт менежерээр ажилладаг.

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

Нюман АНУ-д болсон 1994 оны ДАШТ-д шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтсан ч гарааны бүрэлдэхүүнд огт ороогүй бөгөөд Ирландтай хийсэн тоглолтын 75 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирэн, анхны тоглолтоо хийсэн. Тэрээр мөн Евро 1996-д дуудагдсан ч гарааны бүрэлдэхүүнд багтаагүй.

Гэхдээ Нюман шигшээ багийнхаа ахлагчаар сонгогдож, 1998 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тоглолтуудын ихэнхэд оролцжээ. Улмаар Францад болсон тус ДАШТ-ий хэсгийн бүх тоглолтод оролцсон ч Аргентинтай хийсэн шөвгийн наймын тоглолтод 2 шар хуудас аван талбайг чөлөөлснөөр хагас шигшээд тус тэмцээний аварга болсон Бразилтай тоглосон тоглолтод оролцож чадаагүй. Хүрэл медалийн төлөө Хорватын багтай тоглосон тоглолтод оролцсон ч багаа медальд хүргэж чадаагүй юм.

Уг ДАШТ-ий дараа шигшээдээ дуудагдсаар байсан Нюман нутагтаа зохиогдсон Евро 2000-д оролцсон бөгөөд тэр үед зүүн жигүүрийн арын хамгаалагчийн байрлалд түүнтэй Винстон Богарде, Жованни ван Бронкхорст нар өрсөлддөг болсон үе байв. 1988 оноос хойших анхны цомоо хүртэх зорилготой байсан тэд хагас шигшээд Италийн шигшээ багт торгуулийн цохилтоор хожигдсон билээ.

Тэрээр Өмнөд Солонгос, Японд болсон 2002 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтад менежер Луй ван Гаалиар удирдуулан оролцож байсан ч 2001 оны сүүлээр Ирландад 1–0 харьцаагаар хожигдсоноор оролцох эрхээ авч чадаагүй. Нюман хамгийн сүүлд 2002 оны 5 сарын 19-нд АНУ-ын шигшээ багийг 2–0 харьцаагаар хожсон тоглолтод оролцоод шигшээ багаасаа зодог тайлжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

ПСВ Эйндховен
1997
1996
1996, 1997, 1998
Рэйнжерс
1999, 2000, 2003
1999, 2000, 2002, 2003
1999, 2002, 2003

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]