Архит
Архит (гре. Αρχύτας, Архитас, Аркитас; МЭӨ 428 - МЭӨ 347) нь Эртний Грекийн гүн ухаантан, математикч, астрономич, хөгжмийн онолч, улс төрч, байлдах бодлоготон юм.
Амьдрал
[засварлах | кодоор засварлах]Архитас нь Магна Грасиагийн Тарент (өдгөө Италийн Таранто) хотноо Мнесагор буюу Хистиайгийн хүү болон мэндэлжээ. Филолайгийн шавь болон эрдэмд суралцсан тэрээр математикийн багш болж, Книдскийн Евдокст багшилж байв. Архит нь Пифагорист талын эрдэмтэн бөгөөд Платоны сайн найз байлаа. Менакмус (en:Menaechmus) нь Архит ба Евдоксын шавь юм.
Аскалоны Евкоций (en:Eutocius of Ascalon) түүнийг Кубийн эзлэхүүнийг хоёр дахин өсгөх бодлого (Гортиг, шугамын тусламжтайгаар өгөгдсөн кубээс 2 дахин их эзлэхүүнтэй кубийг зурах) нь боломжгүй болохыг геометрийн аргаар шийдсэн хэмээн бичжээ[1].
Нөгөө талаар улс төрч, цэргийн эрхтэн байсан Архит нь хагас зууны өмнө амьдарч байсан Перикл Афиндаа хэр алдартай байсан шиг, Тарентдаа нэртэй байсан гэдэг. Тарентын иргэд түүнийг Стратегос (en:Strategos)-ын албан тушаалд 7 жил дараалан сонгож байв. Архит Адриатын тэнгист живж нас барсан юм.
Саран дээр байдаг кратер "Архит" нь түүний нэрээр нэрлэгдсэн ажээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Евкоций "On the sphere and cylinder" Архимедтэй холбоотой тайлбар
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Стэнфордын нэвтэрхий толь дахь өгүүлэл
- Тарентын Архит Жаннис Стамателлос
- O'Connor, John J; Edmund F. Robertson "Архит". en:MacTutor History of Mathematics archive
- Псевдо-Аристотель, Механика - Грек текст, түүний англи орчуулга
Ном хэвлэл
[засварлах | кодоор засварлах]- von Fritz, Kurt (1970). "Archytas of Tarentum". en:Dictionary of Scientific Biography 1. New York: Charles Scribner's Sons. 231-233. ISBN 0-684-10114-9.
- Carl A. Huffman, "Archytas of Tarentum", Cambridge University Press, 2005, ISBN 0-521-83746-4