Атлас баавгай
Атлас баавгай | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Ursus arctos crowtheri Шинц, 1844 |
Атлас баавгай (Ursus arctos crowtheri) хүрэн баавгайн дэд зүйл байсан гэж тооцогддог боловч заримдаа тусдаа зүйл гэж бас үздэг. Африкийн цорын ганц уугуул баавгай байв. Атлас нуруу болон түүний хавийн нутагт, Мароккогоос Ливи хүртэл тархаж байсан энэ амьтан өдгөө устсанд тооцогддог. Ромын Эзэнт Улс Хойд Африк руу тэлэхэд олон мянган баавгайг спортын зорилгоор агнах (venatio), буюу гэмт хэрэгтнийг цаазаар авахад ad bestias хэрэглэж байв. Сүүлийн мэдэгдэж буй баавгайг 1870-аад онд хойд Мароккогийн Риф нуруунд агнасан байж магадгүй боловч одоо ч гэсэн энд тэнд харагдсан гэх мэдээлэл байсаар байдаг.
Заримдаа энэ амьтныг зүүн Африкт байж магадгүй гэж үздэг бөгөөд нанди баавгай гэх амьтны тухай яриа гарах эх үүсвэр болдог байж болно. Гэхдээ үүнийг биогазарзүйн үүднээс бүрэн няцаасан. Атлас баавгайн тархац нутаг нь Сахаарын цөлжилтийн үлдэгдэл байж болох бөгөөд балар эртний үед хойд болон зүүн Африкаар ч тархаж байсан байж болно.