Бадамтарын Балдоо

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, элчин сайд асан Бодонгууд-Хоонхон овогт Бадамтарын Балдоо 1925 оны 10-р сарын 1-нд Буриад-Монголын Мухаршибирийн районд төржээ. 1947 онд МУИС, 1959 онд Москва дахь Нийгмийн ухааны академи төгссөн.

1947-1955 онуудад МАХН-ын Төв Хороонд лектор, ухуулгын тасгийн дарга. 1959-1963 онд "ЭТСА" сэтгүүлийн монгол редакц, НТИ-ийн орчуулгын тасаг, МУИС-ийн философийн тэнхим, "Үнэн" сонины хэлтэс зэрэг газар ерөнхий эрхлэгч. 1976-1984 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Энэтхэг /Балба, Бангладеш, Шри Ланка/, Унгар /Австри/-д БНМАУ-ын Элчин сайд. 1984-1990 онд Нийгмийн ухааны институтийн захирал, 1991-1999 онд ШУА-ийн тэргүүлэх ажилтан, 2000 оноос Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтаны алба хашиж буй.