Jump to content

Байгал нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Байгал далай-с чиглүүлэгдэв)
Байгал нуур
Байкал
Байгал далай
Нуурын эрэг
Хиймэл дагуулаас авсан
Байршил Буриад, Эрхүү муж
 Орос
Солбицол 53°30′N 108°0′E / 53.500°N 108.000°E / 53.500; 108.000Солбицол: 53°30′N 108°0′E / 53.500°N 108.000°E / 53.500; 108.000
Онцлог
  • Дэлхийн хамгийн гүн ба хамгийн эртний цэнгэг уст нуур
  • 1996 оноос хойш дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн
  • Усан доор үзэгдэх зай: 40 м хүртэл
Нуурт цутгах Сэлэнгэ мөрөн, Дээд Ангар мөрөн, Баргажин гол, Снежная гол, Турка гол, Кичера гол, Тыя гол
Нуураас гарах Ангар мөрөн
Ус цуглуулах талбай 571.000 км²[1]
Ай савд багтдаг орон  Орос
Урт 673 км
Өргөн 82 км
Талбай 31.722 км² (арлыг оруулаагүй)[2]
Дундаж гүн 758 м[3]
Хамгийн гүн цэг 1642 м[2]
Усны хэмжээ 23.615 км³ (хамгийн ихдээ)[2]
Эргийн урт1 2125 км
Хөвөөний түвшин 455,5 м
Хөлдөх хугацаа 10-р сараас 5-р сар хүртэл
Эргийн суурин Эрхүү
Байгал нуур is located in Орос
Байгал нуур
Байгал нуур
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш.
Байгал нуур*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Ольхон арлын бөө хад
Улс ОХУ
Төрөл Байгалийн
Шалгуур vii,viii,ix,x
Дугаар 754
Бүс** Ази, Австрали ба Далайн
орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1996  (20-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Байгал нуур (Орос: озеро Байкал; бур. Байгал нуур), мөн Байгал далай (бур. Байгал далай) нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад Улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн (хамгийн гүнзгий хэсэгтээ 1642 метр гүн) [4], цэнгэг уст, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нуур юм.[5] Дэлхийн гадаргын цэвэр усны 20% болох 23,000 шоо километр эзлэхүүнтэй[6]. Энэ нь ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болно [7].

Байгал нуур нь дэлхийн гадаргын усны 22-23% -ийг агуулдаг цэнгэг устай хамгийн том нуур юм. Цэвэр ус нь 23615.39 км3 (5,670 cu mi), энэ нь Хойд Америкийн Их нууруудаас ч илүү их ус агуулдаг гэсэн үг юм. Байгал нуурын гүн нь 1,642 метр (5,387 ft) тиймээс дэлхийн хамгийн гүн нуур юм. Мөн дэлхийн хамгийн тунгалаг 10 нууруудын тоонд ордог бөгөөд дэлхийн хамгийн эртний нуурт тооцогддог. 25-30 сая жилийн настай. Энэ бол дэлхийн гадарга дээрх долоо дахь том нуур юм.

Байгал нуур нь Танганийка нуур шиг эртний байц хөндий байсан бөгөөд, 31,722 км2 (12,248 миль2) урт, хавирган сар хэлбэртэй байдаг. Олон мянган төрлийн ургамал, амьтад энд амьдардаг. Нуурыг 1996 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн. Мөн Байгал нуурын зүүн талд Буриад монголчуудын овог аймгууд хонь, тэмээ, үхэр, хонь, адуугаа өсгөн амьдарсаар иржээ. Өвлийн дундаж температур -19 ° C (-2 ° F) зуны хамгийн ихдээ 14 ° С (57 ° F).

Байгал нуурын зүүн талын бүс нутгийг Транс-Байгал гэж нэрлэгддэг.

Үгийн Гарал зүй

[засварлах | кодоор засварлах]

Якут хэлний байгал буюу монгол хэлний нуур гэсэн үгнээс үүсэлтэй юм. Байгаль буюу байгалийн үзэмж бүрдсэн газар гэсэн утгатай монгол үгнээс, мөн буриадуудын дунд эрт цагт Байгал нуурын оронд галт уул байсан гэсэн домог яригддаг бөгөөд баян + гал гэсэн монгол үгнээс үүссэн гэсэн өөр нэгэн хувилбар байдаг нь энэ домогтой холбогдож болох юм.

Геологийн судалгаагаар ч үнэхээр тэнд галт уул байсан байж болохыг тогтоожээ. Хүрлийн үеийн монголчуудын дөрвөлжин булшны соёл Байгал хавийн бүх нутагт тархсанаас үзэхэд нуурын нэр монгол гаралтай байх бүрэн үндэслэлтэй. Түрэгүүд тэр үед баруун тийш төвлөрч байжээ.

Байгал нуурын хавьд хүмүүс амьдарч ирсэн урт удаан түүхтэй юм. Тухайн нутаг дэвсгэр дээр урьд өмнө мэдэгдэж байсан овог аймаг бол Күрикан юм.

Хүннү улсын хойд хэсэгт байрлах Байгал нуур нь Хань улсын цэргүүд МЭӨ II зууны үеэс МЭ-ний I зуун хүртэл Хүннү улсын армийг мөшгөн ялж байсан, Хань-Хүннүгийн дайны талбар байжээ. Домгийн 4 тэнгисийн хойд тэнгис(Běihǎi) болох асар том тэнгис(hanhai) байсан гэж тэд тэмдэглэн үлдээжээ.Зургаадугаар зууны үед энэ нутагт оршин сууж байсан Сибирийн овгийн Күриканчууд үүнд "их ус" гэсэн утгатай нэр өгчээ. Сүүлд "Байгаль нуур" гэж Буриадууд, "баян нуур" (Bay göl) гэж Якутууд нэрлэсэн байна. 17-р зуунд ОХУ орон нутагт өргөжин тэлэх хүртэл энэ нуурын талаар европчууд тун бага мэддэг байжээ. Курбат Иванов бол 1643 онд Байгал нуурт хүрсэн анхны Оросын судлаач байв.

1628-58 онд Оросууд Байгал нуур орчмын Буриад монголчуудын нутгийг эзлэн авчээ. Анх 1619 онд байгуулагдсан Енисеискээс Ангар мөрний дээд урсгалыг дагасаар, дараа нь Лена мөрнөөс урагш довтолжээ. Томск хотод 1609 онд оросууд анх Буриадын талаар сонссон. 1623 онд фронтууд нь Лена хүрсэн анхны орос хүн болох Дэмид Пянда дээд Ленагаас Ангар болон Енисейскд иржээ.

Виктор Савин (1624) болон Максим Перфильев (1626 ба 1627-28) нь доод Ангарын Тунгусыг судлав. Баруун зүгт 1631 онд Енисейн дээд хэсэгт Красноярск хот байгуулагдсан. Красноярскаас зүүн тийшээ явсан олон баримт бичиггүй экспедицүүд. 1628 онд Пётр Бекетов Буриадын бүлгийнхэнтэй уулзаж, Братскын ирээдүйн газар дээр татвар хураажээ. 1629 онд Яков Хрипунов Томск хотоос цуутай мөнгөний уурхайг олохоор явжээ. Удалгүй түүний хүмүүс Оросууд болон уугуул иргэд хоёуланг нь тонож эхэлжээ. Тэд Красноярскийн өөр нэгэн босогчидтой нэгдсэн боловч хоол хүнс нь багасаж Буриад нутгийг орхиход хүрчээ. Энэ нь бусад оросууд энэ бүсэд ороход хэцүүгээр тусжээ. 1631 онд Максим Перфильев Братск хотод нэг модон цааз барьжж хэдий тайван байсан боловч 1634 онд Братск устгагдаад, хамгаалч нар нь алагджээ. 1635 онд Братскийг Радуковскийн удирдлаган дор шийтгэх ажиллагаа явуулсан. 1638 онд бүтэлгүйтсэн байна. 1638 онд Перфильев Ангар мөрөн, Илим хотыг гаталж Лена мөрөн, Олиокминск хот хүрэв. Тэрээр буцахдаа Витим голоор хөвөн, Байгал нуурын зүүн хэсэгт очин, Амур газрын тухай илтгэл сонсжээ.. 1641 онд дээд Ленад Верхоленск хот байгуулагдсан. 1643 онд Курбат Иванов Ленаг цааш явж, Байгал нуур, Олхон арал хоёрыг үзэх анхны орос болжээ. Скороходовын талын хагас нь нууранд үлдэн, хойд хэсэг дээд Ангарт хүрч улмаар зүүн хойд талын Баргужин голд өвөлжжээ.

1644 онд Иван Пукабов Ангар мөрнөөр Байгал нуурт хүрч, түргэн урсах хэцүү энэ чиглэлийг ашиглах анхны орос болов. Тэр нуурыг гаталж Сэлэнгэ мөрний доод эргийг судлав. 1647 онд дахин аялан газарч олж, улмаар Улаанбаатарын ойрхон Цэцэн Ханд бараалхжээ. 1648 онд Иван Галькин Баргужин гол дээр модон цааз барьж, зүүн тийш тэлэх төв болсон. 1652 онд Василий Колесников Сэлэнгэ, Үд, Хилок голуудыг даган ирээдүйд оруулах Чита, Нерчинск хийгээд Амурт хүрч чадсан гэж Баргужингаас мэдээлжээ. 1653 онд Пётр Бекетов Колесниковийн замаар Читийн баруун талын Иргэн нуур хүрч, тэр өвөл түүний хүн Урасов Нерчинскийг олжээ. Дараагийн хавар тэрээр Нерчинскийг эзлэхийг оролдсон хэдий ч Амурт түүний хүмүүс Стефановтай хүчээр нийлүүлсэн юм. Нутгийн Тунгусууд Нерчинскийг устгасан боловч 1658 онд сэргээжээ.

Байгал нуур өвөл мөстсөн байгаа
Байгал нуурын баруун урдаас буюу Хөлдүүгийн булангаас харсан байдал, харагдаж буй тосгон нь Хөлдүү тосгон (оросоор Култук)
Байгал нуурын хамгийн том арал Ольхон
 Commons: Байгал нуур – Викимедиа дуу дүрсний сан
  1. Байгал нуур Оросын Холбооны Улсын Ус Зүйн Лавлах (оросоор)
  2. 2.0 2.1 2.2 Morphometric Data (Memento 15. Зургаадугаар сар 2013 цахим архивт) – Lake Baikal; A new bathymetric map of Lake Baikal; INTAS Project 99-1669; Ghent University, Ghent, Belgium; Consolidated Research Group on Marine Geosciences (CRG-MG), University of Barcelona, Spain; Limnological Institute of the Siberian Branch of the Russian Academy of Sciences, Irkutsk, Russian Federation; State Science Research Navigation-Hydrographic Institute of the Ministry of Defense, St.Petersburg, Russian Federation; abgerufen am 22. Juni 2013; auf users.ugent.be
  3. Baikalsee: Zahlen, abgerufen am 4. August 2017, auf baikal.gatchina3000.ru
  4. "Deepest Lake in the World". geology.com. Татаж авсан: August 18, 2007. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |month= (help)
  5. http://whc.unesco.org/pg.cfm?cid=31&id_site=754
  6. U.S. Geological Survey, Fact Sheet: Lake Baikal - A Touchstone for Global Change and Rift Studies, July 1993 (accessed February 10, 2007)
  7. "Lake Baikal - World Heritage Site". World Heritage. Татаж авсан: 2007-01-13.