Jump to content

Балбарын Гомбосүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Балбарын Гомбосүрэн
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилЗураач

Балбарын Гомбосүрэн (1931 онд төрсөн- ) - БНМАУ-ын Ардын Зураач, УГЗ зураач. "Монгол зураг" хэлбэрээр зурдаг.

  • 1945-1948 онд Зураг урлагийн дунд сургуульд сурч төгссөн анхны төгсөгч, Чойдаг багшийн шавь.
  • 1954-1958 онд ЗХУ-д Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд сурсан.
  • 1959-1963 онд Бээжин хотын уран зургийн дээд сургуульд суралцаж төгссөн.

Бие даасан уран бүтээлч, урчуудын салбарын эрхлэгч, МУЭ-ийн хорооны орлогч даргаар ажиллаж байжээ.

  • 1940-өөд оны сүүлчээс уран бүтээлээ эхэлж уран зураг, зураасан зураг, чимэглэлийн чиглэлээр ажиллан “Хөвсгөл далай”, “Шинэ төрийн эзэд ирлээ”, “Мөнх улаанзул”,
  • сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Владимир Жанибеков нарын хөрөг гэхчилэн олон арван бүтээл туурвиж,
  • Д.Сүхбаатар, Ю.Гагарин, Хатанбаатар Магсаржав, К.Циолковскийн медальон,
  • Чингис хаан, их хаад, өндөр гэгээн Занабазарын дүртэй алтан зоосны болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгт зориулсан олон зүйлсийн эх загваруудыг зурж, төрийн ордны дотоод чимэглэлийг хийхэд оролцсон байна. Өрнө, дорнын их урлагийн арга ухааныг бие сэтгэл, авьяас билгээрээ мэдэрч шимийг нь шингээсэн зураач байв.
  • БНМАУ-ын УГЗ - /1974-10-28.№285/
  • БНМАУ-ын Ардын Зураач - /1981-07-09.№233/ цол хүртсэн.
  • “Алтан гадас” одон,
  • Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Сонирхолтой баримт

[засварлах | кодоор засварлах]

Гэргий Чоймболын Долгор нь нөхрийгөө ардын зураач цол хүртсэн өдөр нь Хүний Гавьяат Эмч хэмээх алдар цол хүртжээ.