Бамбай хоншоорт
Бамбай хоншоорт (Латин: Gloydius Halys) нь нэгэн зүйл могой.
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт 70 см, сүүлний урт биеийн уртаас 5,5-8,4 дахин богино.
Энэ зүйл могойн нурууны хайрс 23, хэвлийн хайрс 143-187, төгсгөлийн сүвийн бамбай хайрс 1, сүүлний доторх бамбай хайрс 31-56 хос, дээд уруулын бамбай хайрс 31-56 хос, дээд уруулын бамбай хайрс 7-8 байна. Биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг. Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо. Нүд хамрын сүвийн хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад харын 4 сүвтэй мэт байдгаараа бусад үйл могойноос хялбар ялгагдана.
Хамрын сүвийн хооронд байрлах мэдрэлийн хүлээн авуур нь долгионыг мэдэрдэг бөгөөд шөнийн цагаар ан хийхэд тус болдог.
Монгол орны Ховд, Архангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар элбэг тархацтай хортой могой. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна. Загалмайт могойн овогт багтах бөгөөд их биеийн урт 70 сантиметр, сүүл нь 8-14 сантиметр.
Аймаг : Амьтан
Анги : Мөлхөгч
Баг : Могой
Овог : Загалмайт могой
Төрөл : Cloydius
Зүйл : Gloydius halys/Бамбай хоншоорт
Банбайн хоншоорт могойн хортой могойн нэг юм
[засварлах | кодоор засварлах]- Монгол орны лавлах
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.