Jump to content

Банзрагчийн Оюунсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Банзрагчийн Оюунсүрэн
тамирчны хүртсэн медаль
Эмэгтэй чөлөөт бөх
Монгол УлсМонгол Улс Монгол Улс-ыг3 төлөөлж
Дэлхийн АШТ
Мөнгө Стамбул 2011 67 кг
Азийн АШТ
Мөнгө Шинэ Дели 67 кг

Эмэгтэй чөлөөт бөх барилдааны 67 кг жингийн Дэлхийн АШТ-ий мөнгөн медальт Монгол улсын бөх Банзрагчийн Оюунсүрэн 1989 оны 11 сарын 6 (1989-11-06) (34 настай)-нд БНМАУ-ын Завхан аймгийн Дөрвөлжин суманд төржээ. 2008 онд Улаанбаатар хотын 77-р дунд сургуулиа төгсөөд МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургуульд элсэн сурсан. 2006 оноос "Замчин" спорт клубт Т. Сүхбаатарын удирдлагад бөхөөр хичээллэх болж, 2008 оноос "Хангарьд" клубын тамирчин болжээ. 2008 онд залуучуудын, 2010 онд улсын шигшээгийн бүрэлдэхүүнд багтсан.[1]

Монголын бөх Банзрагчийн Оюунсүрэн 67 кг жинд барилддаг. 2010 оны ААШТ-ээс мөнгөн медаль шүүрсэн бол 2011 оны ДАШТ-д Украйн, Японы учраагаа давж Хятадын Ши Лүожүомад дийлдэж мөнгөн медаль дээр бууж байв.[2][1]

  1. 1.0 1.1 "Б.Оюунсүрэн мөнгөн медаль хүртэж, бүсгүйчүүд багаараа хүрэл цом хүртлээ". Archived from the original on 2012-11-17. Retrieved 2012-11-17.
  2. Дэлхийн бөхийн холбооны цахим сан