Бараан хэрэм
Бараан хэрэм | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Sciurus vulgaris Карл Линней, 1758 | ||||||||||||||||
Red Squirrel range
| ||||||||||||||||
Дэд зүйлүүд[2] | ||||||||||||||||
(Note: For subspecies details see Taxonomy and distribution section below)
|
Бараан хэрэм (Sciurus vulgaris) нь Sciurus төрөл буюу хэрэмийн нэг зүйл болно. Тэд Евразид өргөн тархан амьдардаг. Их Британи болон Ирландад Хойд Америкийн Саарал хэрэмийг (Sciurus carolinensis) нутагшуулсанаас болон энэ хэрэмний тоо толгой эрс буураад байгаа аж.[3]
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Бараан хэрэм толгой биеийн урт 19-23 см, сүүл нь 15-20 см байх ба 250-340 гр жинтэй. Эрэгчин эмэгчин адил хэмжээтэй.
Жилийн улирал болон амьдрах бүсээс шалтгаалан арьсан хүрэмний өнгө өөр өөр байна. Хараас улаан хүртэл хэд хэдэн өнгө бий. Улаан зүсмийнх нь Их Британид голчлон нутагладаг.
Бараан хэрэмний хэвлий хэсэг нь үргэлж цагаан шаргалдуу өнгөтэй байна. Тэд жилд 2 удаа буюу өвөл зун арьсан хүрмээ солидог аж.
Тэд бусад хэрэмийн адил хурц, махир хумстай ба энэ нь модонд хурдан өгсөж уруудан авирахад зохицсон. Усанд сэлж чаддаг байна.
Үржил
[засварлах | кодоор засварлах]
Үржлийн улирал өвөл орой, 2-3 сард, зун 6-7 сард болно. Нэг эмэгчин хэрэм жилд 2 удаа зулзагалах чадвартай. 38-39 хоног хээлээ тээж нэг удаад 3-4 зулзага, заримдаа 6 гарна. Зулзага төрөхдөө 10-15 гр жинтэй, нүд нь аниастай төрөх ба эх нь ганцаар асарж тэжээдэг. 21 хоноод бие нь үсээр бүрхэгдэн, нүдээ нээж дуу чимээ сонсож эхэлдэг аж. 42 хоноод шүд нь ургаж гүйцнэ. Энэ үеэс хатуу зүйлс идэж чадах ба үүрнээсээ гаран идэш тэжээл хайдаг. Гэсэн ч зулзаган хэрэмнүүд 8-10 долоо хонотол хөхөө хөхсөөр байдаг байна.
Байгальд буй бараан хэрэм 7 орчим наслах ба тэжээвэр нь 10 жил амьдардаг ажээ. Наслалт нь мөн хоол тэжээлийн олдоцоос хамааралтай ба 75–85% зулзаган залуу хэрэм эхний жилийн өвөлдөө үхэж үрэгддэг байна.[4]
Таксоном
[засварлах | кодоор засварлах]Өдгөө нийт 40 гаруй дэд зүйл тогтоогдоод буй боловч зарим нь тодорхой бус юм. [5][6]
- S. v. altaicus Serebrennikov, 1928
- S. v. anadyrensis Ognev, 1929
- S. v. argenteus Kerr, 1792
- S. v. balcanicus Heinrich, 1936
- S. v. bashkiricus Ognev, 1935
- S. v. fuscoater Altum, 1876
- S. v. fusconigricans Dvigubsky, 1804
- S. v. infuscatus Cabrera, 1905
- S. v. italicus Bonaparte, 1838
- S. v. jacutensis Ognev, 1929
- S. v. jenissejensis Ognev, 1935
- S. v. leucourus Kerr, 1792
- S. v. mantchuricus Thomas, 1909
- S. v. meridionalis Lucifero, 1907
- S. v. rupestris Thomas, 1907
- S. v. vulgaris Linnaeus, 1758
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Shar, S., Lkhagvasuren, D., Bertolino, S., Henttoten, H., Kryštufek, B. & Meinig, H. (2008). Sciurus vulgaris. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 6 January 2009-д авсан.
- ↑ Thorington, R.W., Jr.; Hoffmann, R.S. (2005). "Family Sciuridae". In Wilson, D.E.; Reeder, D.M (eds.). Mammal Species of the World: a taxonomic and geographic reference (3rd ed.). The Johns Hopkins University Press. pp. 754–818. ISBN 0-8018-8221-4. OCLC 26158608.
{{cite book}}
: Unknown parameter|chapterurl=
ignored (|chapter-url=
suggested) (help) - ↑ "Fight to save Red Squirrel impeded by lack of funds": article by Graham Tibbetts on page 17 of issue 47,381, Daily Telegraph (Friday 5th October 2007)
- ↑ Gurnell, J. 1983, Squirrel numbers and the abundance of tree seeds. Mammal Review. 13:133–148
- ↑ Sidorowicz, J. 1971, Problems of subspecific taxonomy of squirrel (Sciurus vulgaris L.) in Palaearctic: Zoologischer Anzeiger. 187:123–142.
- ↑ Lurz, P.W.W. et al. 2005. Sciurus vulgaris. Mammalian Species 769:1–10
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Бараан хэрэм-тай холбоотой мэдээлэл байна. |