Барилга
Барилга нь барилгын хөрстэй холбогдсон хүний байгуулсан барилгын хийц юм. Барилга нь ерөнхийдөө олон жилийн ашиглалтанд зориулагдана.
Барилга ихэвчлэн барилгын эзэмшил газар дээр газартай хөдөлгөөнгүй холбогдсон байна. (Үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулан үзнэ үү.) Зарим барилга нь суурин ч гэсэн хөдөлгөөнтэй байна. Жишээ нь: эргэдэг ресторан, эргэдэг сууц, усан онгоц өргөгч гэх мэт. Хялбар угсардаг гүүр зэргийг барилгад тооцохгүй.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хамгийн эртний хүний бүтээсэн амьтны яс, арслан зааны шүдээр хийсэн сууцны үлдэгдэл нь булш, мөн түүнчлэн Ниццагийн эргээс олдсон байдаг. Тэдгээрийг Неандертал хүмүүс Европ тивд хүмүүсийг ирэхээс өмнө бүтээжээ.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]Барилгыг үндсэнд нь өндөр барилга ба гүний байгууламж гэж ангилна. Түүнчлэн барилгыг өөр олон янзаар ангилна: зориулалтаар нь (Барилгыг зориулалтаар нь ангилсан жагсаалтыг үзнэ үү.), барилгын ашиглалтаар нь, байршил, хэмжээ, хийц, эзэмшигч, архитектор, захиалагч, барилгын материал, барилгын хэлбэр, архитектурын хэв маягаар нь гэх мэт.
→Мөн үзнэ үү Ангилал:Барилга und commons:Category:Structures
Үйлдвэрлэл
[засварлах | кодоор засварлах]Барилгыг барилгын газар дээр барина. Барилгажилт ба барилгын төлөвлөлт нь барилгын үйл явцад хамаарна.
Санхүүгийн болон бусад шалтгаанаар баригдаж дуусаагүй барилгыг дутуу барилга гэнэ.
Барилга нь барилгын материалуудаас бүрдсэн барилгын хэсэглэлүүдээс бүтнэ. Хийцийн төрөл болон барилгын материалын хэрэглээ нь байршил, технологийн хөгжил ба барилгын хэв маягаас хамаарна.
Зориулалт
[засварлах | кодоор засварлах]Барилга нь тодорхой үүргүүдтэй ба голчлон доорх байдлаар ангилна:
- Байшин
Хүний оршин байхад, амьтдын оромжинд, ургамал үржүүлэх болон юмсыг агуулах, хадгалахад зориулагдана. Жишээлбэл: орон сууц, амбаар, тэнгэр баганадсан барилга, сүм, хүлэмж, үйлдвэр, гараж, агуулах, малын байр - Тээврийн байгууламж
Гүүр, туннел, гудамж, хонгил - Хангамжийн ба зайлуулах байгууламжууд
Усны ба бохир усны шугамууд, яндан, цэвэрлэх байгууламж, хамгаалалтын далан, далан, үерийн далан. Мөн энэ ангилалд өндөр хүчдэлийн шугам ба ТВ- ийн цамхаг орно. - Хамгаалалтын байгууламжууд
Цасны нуралтын хамгаалалт, аюулгүй өрөө - Байлдааны байгууламж
Цайз, хамгаалалтын цамхаг - Түр хугацааны байгууламжууд
Нисдэг байгууламж, майхан, хөдөлгөөнт архитектур, контейнер барилга
Нэмж унших
[засварлах | кодоор засварлах]- Эрнст Зайдл: Барилгын хэлбэрүүдийн толь бичиг – Funktionen und Formen der Architektur, Штуттгарт 2006
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Wikibooks: Барилгын техник дэх өндрийн дэлхийн рекорд – Сурах бичиг, зааврууд |
Wiktionary: Барилга – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- archINFORM – Архитектур
- Structurae – Барилгын инженер