Бахтияр Артаев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бахтияр Артаев
тамирчны тухай
Төрсөн өдөр1983 оны 3 сарын 14 (1983-03-14) (36 настай)
Төрсөн газарЗөвлөлт, Хасаг, Жамбул
Улс, орон Казахстан Казахстан (БНКазУ)
Тамир, спортэрэгтэй бокс

Бахтияр Артаев (хас. Бақтияр Артаев; 1983.03.14-нд Жамбулд төрсөн) — олимпийн аварга, Хасаг улсын боксчин.

Намтар[засварлах | edit source]

Бахтияр Артаев Зөвлөлт Хасагийн Жамбул (одоо Тараз) хотод төрсөн. Одоо 36 настай.

10 наснаасаа боксоор хичээллэж, 21 насандаа 2004 онд олимпийн аварга болсон. -69 кг жинд Оросын Олег Саитов (20:18), Кубын Лоренсо Арагон (36:26) нарын таван өрсөлдөгчөө дийлж олимпийн алтан медаль хүртсэн.[1]

2005, 2007 оны ДАШТ-д хоёуланд хагас шигшээд үлдэж Кубын Эрисланди Сантойя (22:31), Венесуэлийн Альфонсо Бланко (7:15) нарт дийлдэн хошой хүрэл медаль хүртжээ.

2008 оны олимпийн -75 кг жингийн шөвгийн наймд Их Британийн Жеймс Дигейлд 3:8-аар дийлджээ.

2006 оны Азийн наадмын боксын тэмцээнд -75 кг жинд мөнгөн медаль зүүсэн.

Алдар цол[засварлах | edit source]

  • «Хасаг улсын спортын гавьяат мастер» цол (2004)
  • «Барыс» (барс) I зэргийн одон (2004)

Одоогийн ажил[засварлах | edit source]

Артаев 2012 онд үүсэн байгуулагдсан Астанагийн ерөнхийлөгчийн спорт клубийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.[2]

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. Bakhtiyar Artayev sports-reference.com
  2. President's sport club opened in Astana. tengrinews.kz. 24 December 2012