Jump to content

Бичил одойбух

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бичил одойбух
залуу
залуу
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Pelecaniformes
Овог: Дэглийнхэн
Төрөл: Ixobrychus
Зүйл: I. minutus
Латин нэр
Ixobrychus minutus
(Линней, 1766)


Бичил одойбух (Ixobrychus minutus) нь Дэглийнхэн овгийн ус гатлагч шувуу бөгөөд Африк, төв ба өмнөд Европ, баруун өмнөд Ази, Мадагаскарт нутагладаг.

Энэхүү жижиг бухшувуу нь 27–36 см урт, далавчаа дэлгэхэд 40–58 см ба 60-150 гр жинтэй. Бичил одойбух богино хүзүү, уртавтар хошуутай ба эрэгчингийн нуруу толгойн орой хар, мөн далавч нь цагаан судалтай хар байдаг. Эмэгчин нь бордуу зүстэй.

Нийт 3 дэд зүйл бий :

  • Ixobrychus minutus minutus (Линней, 1766). Европ, Ази, хойд Африк; Африкийн Сахарын цөлийн бүс болон өмнөд Азид өвөлждөг.
  • Ixobrychus minutus payesii (Hartlaub, 1858). Африкийн Сахарын бүс, суурин.
  • Ixobrychus minutus podiceps (Бонапарте, 1855). Мадагаскар, суурин.


Тэд голдуу 4-8 өндөг гаргана. Гол идэш тэжээл нь загас, хоёр нутагтан, шавьж зэрэг юм.

 Commons: Ixobrychus minutus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Ixobrychus minutus-тай холбоотой мэдээлэл байна.