Боден нуур
| Боден нуур | |
|---|---|
| Bodensee (Герман) | |
Хиймэл дагуулын зураг | |
Map | |
| Байршил | Герман, Швейцар, Австри |
| Солбицол | 47°35′N 9°28′E / 47.583°N 9.467°EСолбицол: 47°35′N 9°28′E / 47.583°N 9.467°E |
| Төрөл | мөстлөгийн нуур |
| Хэсэг | Райн мөрөн |
| Цутгал | Альпийн Райн |
| Гарах урсгал | Өндөр Райн |
| Ус цуглуулах талбай | 11,500 км2 (4,400 миль2)[1] |
| Ай савд багтдаг улс | Герман, Швейцар, Австри[2][3] |
| Урт | 63 км (39 бээр)[1] |
| Өргөн | 14 км (8.7 бээр)[1] |
| Талбай | 536 км2 (207 миль2)[1] |
| Дундаж гүн | 90 м (300 фут) |
| Хамгийн гүн цэг | 251 м (823 фут)[1] |
| Усны хэмжээ | 48 км3 (1.7×1012 фут3)[1] |
| Хадгалагдах хугацаа | 4.3 жил |
| Эргийн урт1 | 273 км (170 бээр)[1] |
| Хөвөөний түвшин | 395 м (1,296 фут) |
| Хөлдөх хугацаа | 1795, 1830, 1880 (хэсэгчилсэн), 1963 |
| Арал | |
| Хэсгүүд/хоёрдогч ай сав | |
| Суурин | жагсаалт |
| Эшлэл | [1][2][3][4][5] |
![]() | |
| 1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш. | |
Боден нуур (Герман: Bodensee) нь Төв Европын баруун урд хэсэгт орших дотоодын нуур бөгөөд дотроо хоёр нуураас болон тэдгээрийг холбосон Райн мөрний хэсгээс бүрдэнэ. Нуурын бүрдэлд:
- Оберзээ (Үберлинген нуурын хамт)
- Зээрайн
- Унтерзээ (Гнадензээ, Целлерзээ, Маркелфингер Винкелийн хамт).
Боден нуур нь Балатон ба Женев нуурын дараа европт гуравт, Герман улсын хамгийн том нуурт[6] тооцогддог дотоодын нуур бөгөөд Альпийн нурууны ар бэлд оршино. Нуурыг Райн мөрөн дайран урсах ба цутгах талыг нь Альпийн Райн, гарах талыг нь Өндөр Райн гэнэ.
Боден нуур нь Австри, Герман, Швейцар гурван улсын хилийн зааг дээр оршдог. Герман, Швейцар хоёрын дунд орших Унтерзээ дундуур хоёр улсын хилийг тэмдэглэсэн тэмдэг байдаг бол харин Оберзээг тойрсон эргийн улсууд хэзээ ч хилийн тэмдэглэгээ хэрэглэж байгаагүй ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Сүүлчийн мөстлөгийн үеийн дараа ойролцоогоор 10.000 жилийн өмнө Оберзээ ба Унтерзээ нь нэг нуур байв. Өндөр Райн гүний элэгдэлд орсны улмаас нуурын усны түвшин доошлон, Констанцын босго ил гарч иржээ. Эртний үед хоёр нуур нь тус тусдаа нэртэй байсан ба тодорхой биш шалтгааны улмаас нэг нэртэй болсон байдаг.
Нэрийн түүх
[засварлах | кодоор засварлах]Эртний Ромын газар зүйч Помпони Мела манай эриний 43 онд анх удаа Райн мөрөн нь Лакус Венетус (Lacus Venetus) ба Лакус Акрониусыг (Lacus Acronius) дамжин урсдаг гэж тэмдэглэн үлдээжээ. Энэ хоёр нэрийг нь Оберзээ ба Унтерзээг нэрлэсэн нэрнүүд хэмээн үздэг байна. Хоёр нэр нь эрт үеийн өөр судар бичигт огт тааралддаггүй аж.[7] Байгаль судлаач Хөгшин Плини манай эриний 75 оны орчим Боден нуурыг бүхлээр нь Лакус Рэциа Бригатинус (Lacus Raetiae Brigantinus) гэж нэрлэсэн нь тухайн үед тэнд байсан гол суурин болох Бригантиумаар (Брегенц) нэрлэсэн нэр байв.[8]
Өнөөгийн Боден нуур гэх герман нэр нь Бодман суурингийн нэрнээс гаралтай бөгөөд үүгээр «Бодманы дэргэдэх нуур» гэсэн утгатай болно.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Interregio Alpenrhein-Bodensee-Hochrhein
- Gemeinsame Website der Hochwasser-Vorhersage-Zentrale (HVZ) in Baden-Württemberg, des Bundesamts für Umwelt (BAFU) in der Schweiz und des Amtes der Vorarlberger Landesregierung, Abteilung Wasserwirtschaft
- Themenpark Umwelt: BodenseeWeb
- Informationen der Internationalen Gewässerschutzkommission für den Bodensee (IGKB)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 1.7 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs nameddata - ↑ 2.0 2.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedmap500 - ↑ 3.0 3.1 Загвар:Cite map
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedmap28 - ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedmap28bis - ↑ Christoph Neumüller: Wussten Sie schon, dass das größte Binnengewässer in DE.. - dasinternet.net. Abgerufen am 12. Juli 2021.
- ↑ Arno Borst: Bodensee – Geschichte eines Wortes. In: Schriften des Vereins für Geschichte des Bodenseeraums 99/100, 1982/82, S. 500.
- ↑ Wolf-Armin Freiherr von Reitzenstein: Lexikon schwäbischer Ortsnamen. Herkunft und Bedeutung. C. H. Beck, München 2013, ISBN 978-3-406-65209-7, S. 68 (Боден нуур, Гүүгл дэх ном ).
