Буслаг сүлиг
Буслаг сүлиг | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Glaucidium passerinum (Линней, 1758) |
Буслаг сүлиг, Glaucidium passerinum, нь Европд хамгийн жижиг шар шувуунд тооцогдоно. Тэд төв ба хойд Европ, Азийн хойд хэсэг, Сибирь хүртэлх ой тайгад амьдардаг.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Энэхүү шар шувуу нь бараан улаан хүрэндүү өнгөтэй, нуруу, хүзүүн хэсэгт цагаан цоохор байна. Томхон идэш агнахад зохицсон харьцангуй том савартай. Жижиг намхан толгой, цагаан саарал хөмсөг, шар нүдтэй ба чихний туг өдгүй юм. Буслаг сүлиг бусад шар шувууны адил эмэгчин нь биеэр том, 17.5-19 см, 67-77 гр жинтэй ба эрэгчин нь 15.2-17 см, 50-65 гр жинтэй.
Үржил
[засварлах | кодоор засварлах]Тэд өндөр уулын шилмүүст ой мод, хөвч тайгад нутаглах бөгөөд чийглэг, устай газрын ойролцоо залуу гацуур мод их ургасан орчинд үүрлэнэ. Голдуу тоншуул зэргийн хуучин үүр, эсвэл модны хонгил нүхэнд үүрлэх аж.
Намраас өвөл орой үржлийн үе эхэлнэ. Буслаг сүлиг нэг хосоо олсон бол дараа жил нь дахин ижил хостойгоо нийлдэг байна. Эрэгчин буслаг сүлиг эзэмшил газартай байх ба 7 жил нэг газраа үүрлэж байжээ. Эмэгчин нь 4-7 өндөг гарган 28 хоног дарж нэг зэрэг хагаран ангаахай гарна. Эмэгчин нь үүрэндээ байж эрэгчин нь хоол тэжээл зөөдөг. 30-34 хоноод бие даан амьдардаг байна.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Буслаг сүлиг голдуу оготно, хулгана, леминг зэргээр хоолллоно. Мөн хөөндэй зэрэг жижиг шувууд, гүрвэл, сарьсан багваахай, загас, шавьж иддэг. Өвлийн улиралд модны ангал хөндийд хоол тэжээл нөөцлөх нь бий. Тэд бусад ихэнх шар шувуудтай адилгүй өдрийн амьдралтай ба өдрийн цагт ан хийн идэвхтэй байдаг юм.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- BirdLife International (2004). Glaucidium passerinum. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
- Lewis, Deane. "Eurasian Pygmy Owl-Glaucidium Passerinum." The Owl Pages. 04 Apr 2005. 30 Oct 2007 http://www.owlpages.com/owls.php?genus=Glaucidium&species=passerinum.
- Sparks, John, and Tony Soper. Owls. New York: Facts On File, 1989.
- Wardhaugh, A. A.. Owls of Britain and Europe. Dorset: Blandford Press, 1983.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Eurasian Pygmy Owl videos, photos & sounds on the Internet Bird Collection
- Images at www.naturlichter.com