Буянаагийн Ган-Очир
Буянаагийн Ган-Очир нь эрх зүйч, хууль зүйн ухааны доктор, зохиолч хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Боржигон овогт Буянаагийн Ган-Очир нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 1987 онд төржээ[1].
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд бакалавр,
- 2010 онд магистр, 2019 онд докторын зэрэг хамгаалсан
- 2017 онд Шанхайн Жиа Тонг их сургуульд Төрийн удирдлагын магистр хамгаалсан байна.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,
- Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- "Амьд хууль" ном
- "Амьд эдийн засаг" ном
- "Сонгуулийн гэмт хэрэг" ном
- "Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ" ном
МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөж, сургуульдаа багшилж ажлын гараагаа эхлэхдээ "Эрх зүйн мэдлэгийг энгийнээр" уриатай "Амьд хууль" номоо бичжээ. Харин Монголын эдийн засгийн форумын ЕНБД-аар ажиллах хугацаандаа "Амьд эдийн засаг" ном бичсэн байна. Мөн докторантын судалгааны хүрээндээ "Сонгуулийн гэмт хэрэг" номоо гаргажээ. "Хятадтай яаж өрсөлдөх вэ" ном нь түүний Хятадад суралцаж, аялахдаа далайн эрэг Ханжоу, Шанхайгаас хөрстийн өндөрлөг Төвөд, Шиньжян, өмнөд нутаг Гуанжоу, Гүйлинээс хойд зах Өвөр Монголоор хүртэл 28 мянган км замыг туулж бичсэн судалгааны тэмдэглэлийн үр дүн юм.
Нийтлэл
[засварлах | кодоор засварлах]- "Төвдийн хар цагаан ба Монголын сургамж"[2]
- Хятад орон нүүдэлчин нүдээр аялалын тэмдэглэл... Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ?[3]
Сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]- Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн,
- Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,
- Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн,
- Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
- Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүн
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]
- ↑ "АН-ын залуучуудын холбооны тэргүүнээр Б.Ган-Очир сонгогдов". toim.mn (англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2024-07-06. Татаж авсан: 2024-07-06.
- ↑ "Төвдийн хар цагаан ба Монголын сургамж". HiUB (англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2024-07-06. Татаж авсан: 2024-07-06.
- ↑ "Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ?". www.caaknews.mn. Татаж авсан: 2024-07-06.