Буянт гол
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Буянт гол | |
|---|---|
| Эх | Тахилт уул |
| Адаг | Увс нуур |
| Усаа цуглуулдаг орнууд | |
| Байршил | |
| Урт | 171.8 км |
| Эхийн өндөр | 3400 м |
| Ус цуглуулах талбай | 8366.9 км² |
Буянт гол нь Ховд аймгийн Дуут, Жаргалант, Ховд, Буянт, Мянгад сумдын нутгийг дайран өндөр уулын, уулт хээрийн, цөлөрхөг хээрийн зэрэг байгалийн хэд хэдэн бүсийг дамжин урссаар Их Нууруудын хотгорын ай савд ирдэг гол. Хөх Сэрхийн нурууны салбар уулс болох Тахилт уулын далайн түвшнээс дээш 3400 м орчим өндрөөс эх авч, нийт 8366.9 км² талбайгаас усаа цуглуулдаг бөгөөд голын нийт урт 171.8 км болно. Ганц модны гол, Чигэртэй, Рашаант зэрэг том жижиг 20 шахам гаруй гол горхи цутгаж Буянт голын усыг сэлбэнэ. Буянт голын эхний урсгал хонхор нь Дэлүүний хоолой хэмээх өргөвтөр хотгор юм. Дээд хэсэгтээ Дэлүүн голд ирж нийлсний дараа Буянт гол нэртэй болдог. Гольдрол нь их тахиралддаг, адагтаа олон салбарладаг бөгөөд зарим нь Ховд гол руу, зарим нь Хар ус нуур луу чиглэдэг. Гольдролын өргөн нь 15-35 м өргөн бөгөөд адагтаа 45-50м хүртэл өргөсдөг. Урсгалын хурд 2,5м/сек. гүн нь 0,4-1м. Мөнх цас мөсний усаар тэжээгдэж байдаг тус нутаг ус зүйн сүлжээ сайтай. Голуудын усны тэжээлд мөнх цас, мөсөн голын ус, цэвдэгт ул хөрсний ус гол үүрэг гүйцэтгэж борооны ус багахан хувийг эзэлнэ. Буянт голын ус хураах талбай 7230 ам километр, урт нь 169 километр бөгөөд жилийн урсацын бүрэлдэхүүний 63%-ийг хайлсан цас, мөсний ус, 33%-ийг ул хөрсний ус, 4%-ийг хур борооны ус эзэлнэ. Энэ голын усны горимын онцлог нь жилийн бараг тэн хагаст буюу 118-128 хоног мөсөн бүрхүүлтэй байх ба мөсний зузаан нь 90-112 см хүрнэ.
Мoнгoл Aлтaйн нурууны мөнх цасны хайлалт аюул учруулж байна.
2024 оны тооллогоор Буянт голын сав газрын 60 орчим хувийг эзлэх Дэлүүн суманд 52 гол, 84 нуур тоологдсоноос 17 нуур ширгэсэн бол нийт 101 булаг шанд байхаас 65 нь устай байжээ. Буянт голын ай сав нь Баян-Өлгий аймгийн Булган (1%), Дэлүүн сум (59%), Ховд аймгийн Ховд (21%), Дуут (8%), Буянт сумдын (10%) нутгийг хамарна. Гол мөрний усны нөөц, чанар, горим нь газарзүй, геологи, уур амьсгалын хүчин зүйлээс хамааран маш өвөрмөц зүй тогтолтой билээ. Ховд, Сагсай, Буянт, Булган зэрэг Монгол Алтайн нурууны голуудад 1972-1973 оноос 1983-1984 онд татруу, 1984-1991 онд элбэг устай үе зонхилж, 1990-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл бага устай жилүүд үргэлжилж, Буянт голын савд том жижиг гол, нуур цөөрөм хатаж багассаар байна.
Буянт гол нь горимын хувьд хaвaр-зуны шaр усны үeртэй гол болно. Мoнгoл Aлтaйн нурууны гoлуудaд шар усны үер ерөнхийдөө 4 дүгээр сaрын дундуур эxэлнэ. Xaрин ус хурах тaлбaй нь нэлээд өндөрт oршиx гoлын xaврын шaр усны үeр aрaй xoжуу 4 дүгээр сaрын сүүлч 5 дугаaр сaрын дундуур эxэлнэ. Мoнгoл Aлтaйн нурууны гoлуудaд xaврын шaр усны үeрийн xaмгийн иx xэмжээ aрaй xoжуу 6 дугaaр сaрын сүүлчээр aжиглaгдaнa. Мoнгoл Алтайн нурууны гoлд зуны xур бoрooны үeр 9 дүгээр сaрын дунд үeэр дуусна. Өвлийн гaчиг үe гoл мөрөнд тoгтвoртoй мөсөн бүрxүүл тoгтсoн үeэс эxлэн 4-5 сaр хүртэл үргэлжлэx бөгөөд жилд xaмгийн бaгa урсaцтaй бaйxын зэрэгцээ зaрим тoмoоxoн гoл гүexэн хэсэгтээ ёрooлдoo xүртэл xөлдөнө.
Анх 1685 онд Зүүн гарын Галдан бошгот хаан Ховд голын хөвөө Улаан харгана хэмээх газар цэргийн тарианы суурин байгуулснаар Ховд хотын үндэс суурь тавигдав. Улмаар мөнхүү газрыг түшиглэж хааны орд өргөө байгуулагдаж, XVII зуунаас жинхэнэ хотын төрхийг олж цэцэглэн хөгжсөн. Ховд хот их үерт автагдсан учир 1763 онд Буянт голын хөвөөнд шилжүүлжээ.
Буянт гол нь Монгол Алтайн нурууны Мөнххайрхан уулын хойт төгсгөлөөс эх авч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Ховд аймгийн Дуут, Жаргалант, Ховд, Буянт, Мянгад сумдын нутгийг дайран өндөр уулын, уулт хээрийн, цөлөрхөг хээрийн зэрэг байгалийн хэд хэдэн бүсийг дамжин, 8366.9 км3 талбайг хамран, 171.8 км орчим урссаар Их Нууруудын хотгорын ай савд ирдэг. Энэ голын эх нь Монгол Алтайн нурууны ар хажуу 3400 метрийн үнэмлэхүй өндөрт орших бөгөөд эндээс олон жижиг гол горхиноос усждагийн дотор Чигэртэй, Дэлүүн голууд нь үндсэн цутгалууд болох ба жилийн урсацын бүрэлдэхүүний 63 хувийг хайлсан цас, мөсний ус, 33 хувийг ул хөрсний ус, 4 хувийг хур борооны ус эзэлдэг.
Буянт голын сав дагуу аймгийн төв болон газар тариалангийн бүсэд усны ашиглалт илүүтэй явагддаг бөгөөд Ховд аймгийн төвийн хойд талаар дайран өнгөрөх Буянт гол нь газар тариалангийн бүс эхлэхээс өмнө хуучин услалтын системийн толгойн барилга “Жанжин боолт”-оос Ховд сум (10, 8, дээд, доод 7-ийн газар), Жаргалант, Буянт сумын (4-ийн газар, Буянт сумын ард талын тариалангийн талбай) газар тариалангийн талбай руу 2 салаалан хуваагддаг. Ховд аймгийн Жаргалант, Ховд, Буянт сумдын 500 гаруй хувь хүн, гэр бүл, аж ахуйн нэгж, хоршоо нөхөрлөлийн 2000 гаруй га талбайг Буянт голын усаар усалгаа хийж, төмс хүнсний ногоо, малын тэжээл, жимсний ургамал тариалж байна.
2013 оны дүнгээр Буянт сум нь 3712 тн төмс, 6007.2т хүнсний ногоо, Ховд сум нь 4450 тн төмс, 5738.4 тн хүнсний ногоо тус тус хурааж Ховд аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны ургацаар эхний 2-т жагсаж байна. Эндээс харахад Ховд аймгийн 7147 өрхийн 26342 хүн ам, Буянт сумын 790 өрхийн 2871 хүн ам, Ховд сумын 739 өрхийн 3290 хүн ам Буянт голын сав газрын газар тариалангийн бүтээгдэхүүн-төмс, хүнсний ногоог хэрэглэж байна.
Буянт голын усны нөөцөд газар тариалангийн усны зохисгүй хэрэглээ нөлөөлж байгаа бол Буянт голын усны чанар, эко системд цаашилбал, Ховдын ард түмний хүнсний аюулгүй байдал, эрүүл аж төрөхөд Ховд аймгийн төвөөс доош 5 орчим км-т орших “Шим ус” ХХК-ны бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа ихээхэн нөлөөлж байна.
Буянт голын усны урсгалын дагуух 2013 онд хийгдсэн химийн судалгааны үр дүнгээс харахад стадионы хойд талаас авсан дээжинд усны ерөнхий эрдэсжилт 128.50 мг/дм3, Буянт голын бага гүүрийн доороос авсан дээжинд усны ерөнхий эрдэсжилт 133.7 мг/дм3 тус тус байна. Эдгээр цэгүүдэд бохирдолтын үндсэн үзүүлэлт болох ПИЧ 1.8-2.1 мгО/дм3, био идэвхт элементүүдийн агуулга нь гадаргын усны цэврийн зэргийн нормоос хэтрээгүй байна.
2014 оны 2-р сарын 13-д Ховд аймгийн төвөөс доош 5 км орчим Дөрөвийн газарт орших Буянт голд нийлж буй бохир усны дээж авч химийн найрлагыг судлахад Буянт голд нийлж буй цэвэрлэгдсэн бохир усны ерөнхий эрдэсжилт нь 670.99 мг/дм3 буюу Буянт голын уснаас бараг 6 дахин их эрдэсжилттэй ус Буянт голд цутгаж байна. Энэхүү цэвэрлэгдсэн бохир усны ПИЧ нь 30.6 мгО/дм3 буюу Буянт голын уснаас З0 дахин их, БХХ5-20мгО/дм3, нитрит- 0.312 мг/дм3, нитрат-0.63мг/дм3, эрдэс фосфор-2.606 мг/дм3 тус тус агуулгатай байна. Буянт голд нийлж буй цэвэрлэгдсэн бохир усанд аммони-26.8 мг/дм3 агуулгатай байна. Аммоний ион буюу аммиак нь уурагт бодисын задралын эцсийн бүтээгдэхүүн бөгөөд хүн, амьтны ялгадсын гаралтай бохирдлыг илтгэх гол үзүүлэлт болж, усны өнгө, үнэр, амтыг өөрчилдөг байна.
Усны чанарын биологийн аюулгүй байдлыг шалгах үндсэн арга бол бичил амь судлалын үзүүлэлтийн хяналт бөгөөд үүнд флора, фауна, паразит, бактери, вирус гэх мэт бүх төрлийн нөхцөлт болон эмгэг төрөгч бичил биетэн хамаарна. Ховд аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжаас Буянт голд нийлж буй усны нянгийн тоо 1мл усанд 100-аас их, 100мл усанд “Escherichia coli” бактери тоолох боломжгүй шигүү ургалттай байна. Escherichia coli бактери нь хүн, амьтны ялгадсаар бохирлогдсон усанд илрэх ба хүн, амьтны бүдүүн гэдсэнд амьдардаг, гэдэсний бүлгийн халуун даадаг нян юм. Энэ нян нь ус ба хүнсээр дамжин амьтанд, улмаар хүнээс хүнд гэсэн замаар маш хурдан халдварлан тархдаг онцлогтой.
“Усны чанар, хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны: Ерөнхий шаардлага MNS 4943:2011” стандарттай харьцуулахад Буянт голд нийлж буй цэвэрлэгдсэн бохир усны ПИЧ нь1.6 дахин их, аммони 8.99 дахин их, нийт фосфор 1.74 дахин их байна. Энэхүү стандарт болон ДЭМБ, Европын орны стандартанд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян 1мл-т илрэхгүй байхаар заасан байна.
Хэдийгээр гол мөрөнд өөрөө цэвэрших процесс явагддаг ч бохир усны хэмжээ нэмэгдэн концентраци нь ихсэх тутам энэхүү өөрөө цэвэрших процесс цэвэршүүлэх чадвараа алдаж эхэлдэг. 1м3 бохир ус 40-60м3 цэвэр усыг бохирдуулдаг. Усаар дамжих халдварт өвчнүүдэд холери, балнад, гепатит А, дизентери, суулгалт өвчнүүд, усанд суурилсан өвчинд: туузан хорхой, хялгасан хорхойн гаралтай халдварт өвчин орох ба усны гаралтай халдварт тархалтын гол онцлог нь нэг эх булгаас ус авдаг хүмүүс олноор өвчилдөгт оршино. Цэвэр цэнгэг усаа дагаад хүн амын төвлөрөл, хот, тосгоны тоо олширдог боловч энэ нь эргээд байгаль экологитоо сөргөөр нөлөөлж, идэш-тэжээлийн гинжин хэлхээгээр эргээд хүнд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ховд аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй ус нь зөвхөн гадаргын усаа бохирдуулаад зогсохгүй, газар тариалангийн бүсийн хөрсөнд шингэж, төмс, хүнсний ногоогоор хүнд дамжих халдварт өвчний голомтыг үүсгэж байна.
Технологийн шинэчлэлийг хүлээсээр байх уу?
Ховд аймгийн ахуйн бохир усны одоо байгаа цэвэрлэх байгууламж нь 1987 онд ашиглалтанд орсон бөгөөд 2000 онд Шведийн байгалийн хөрсний шүүлтүүртэй технологийг нэвтрүүлсэн байна. Бохир ус цэвэрлэх байгууламж нь бохир ус төвлөрүүлэх дамжлагын 2 худаг, бохир усан дахь уусаагүй, уснаас хүнд жинтэй бодисуудыг зайлуулах зориулалтын 97.5м3 эзэлхүүнтэй 2 тунгаагуур, бохир ус шүүрүүлэх 2203.87 м2талбай, 881 м3 эзэлхүүнтэй 8 тагттай, хоногт 5760 м3 ус зайлуулах хүчин чадалтайгаар анх ашиглалтанд орсон байна. Буянт голын усны бохирдолтын судалгаа, гарах экологийн үр дагаварыг бид олон жил судлан, өөрсдийн бүтээлдээ тусгасан байдаг. Тухайлбал, 2004-2009 оны сарын горимын судалгааны үр дүнгээс харахад зуны улиралд цэвэршилт нь 38-56%-д хэлбэлзэж, өвлийн улиралд цэвэрлэх байгууламжийн бохир усны цэвэрлэгээний чанар 30%-иас доош байсан байна. Энэ нь агаарын болон хөрсний температурын бууралт, хөрсөнд эрдэс, лагийн ханалт үүссэнтэй холбоотойгоор тагт болон тунгаагуурын ус хөлдөж Буянт голын ай савд халилтүүсэн, бохир ус Дөрөвийн газрын ногооны талбайд тэлж хөлдөн, хавар болоход агаарт ууршиж, хатуу үлдэгдэл нь хөрсөнд шингэж, бусад нь хайлж Буянт голд нийлж байсан бөгөөд Шведийн байгалийн хөрсний шүүлтүүртэй технологи манайд тохирохгүй гэдэг нь батлагдсан.
2009-2010 онд “Ховд, Буянт голын сав газрын зөвлөл”-тэй хамтран Ховд аймгийн ИТХ-д дээрх асуудлыг дэвшүүлж, асуудлыг шийдвэрлүүлсэн ба Ховд аймгийн “Шим ус” ХХК дахин өөр технологийг нэвтрүүлсэн байна. Энэ ажлын үр дүнд тус аймгийн төвийн цэвэрлэх байгууламжаас Буянт голд нийлж буй усны урсгалын чиглэлийг өөрчилж газар доогуур 6 км орчим суваг татан, энэ сувгаар урсан ирэх усыг 10 га орчим ойжуулалтын талбайг услах зорилгоор ашиглахаар төлөвлөж хийгдсэн ба энэ нь цаг үеэ олсон хамгийн оновчтой зөв ажил байсан.
ТУНГАЛАГ БУЯНТ
Үг:Д.Лхашид Ая:Ч.Балдан
Дуучин:Б.Зангад Монгол улсын Ардын жүжигчин (1996), Хөдөлмөрийн баатар (2015) нэрт дуучин
Мөнгөн давалгаа хаялсан
Мөрөн голын минь урсгал
Мөнх цастай Алтайн сугаас
Мяралзан урсах нь бахдалтай
Хэдэн зуун уулын цаанаас
Хээтэн урсах Буянт минь
Асралт ээжийн минь сүү шиг ээ
Ариун тунгалаг рашаан юм
Улиас, бургас нь шуугисан
Уудам шаргал хөндий дундуур
Үндэстэн ястны бахдал болсон
Үзэсгэлэнт Буянт минь урсдаг
Өглөөний наран мишээхэд
Өнгө сүлэлдэх гол минь
Нугаран долгилох тунгалаг ус нь
Нутгийн олны бахдал
Үндэстэн ястны бахдал болсон
Үзэсгэлэнт Буянт минь урсдаг
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ голын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.