Ведад Ибишевич

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ведад Ибишевич
Hertha BSC vs. West Ham United 20190731 (077).jpg
Ибишевич Штутгартад (2019)
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1984 оны 8 сарын 6 (1984-08-06) (35 настай)
Төрсөн газарЮгославын БНУ, Власеница
Өндөр1.88 м
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багШтутгарт
Дугаар9
Өсвөрийн баг
2000–2001Баден
2003Сент-Луис Юниверсити
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2003–2004Сент-Луис Страйкерс10(9)
2004Чикаго Файр Ризервз3(3)
2004–2005Пари Сен-Жермен4(0)
2005Дижон
(зээл)
12(4)
2005–2006Дижон21(6)
2006–2007Алеманиа24(6)
2007–2012Хоффенхайм123(48)
2012–Штутгарт71(33)
Шигшээ баг
2004–2006Босни (21-)4(1)
2007–Босни56(21)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 4.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 16

Ведад Ибишевич (Босни ба Херцеговина хэл: Vedad Ibišević, 1984 оны наймдугаар сарын 6-нд Югославын БНУ-ын Власеница хотод төрсөн) — Босни ба Херцеговинагийн хөлбөмбөгчин бөгөөд Штутгарт болон Босни ба Херцеговинагийн шигшээд тоглодог.

Замнал[засварлах | edit source]

Өсвөрийн хөлбөмбөгчин Ибишевич швейцариийн Баденд 10 сар, америкийн коллежид бэлтгэгдсэн ажээ. Америкт цахиур хагалах 25 залуу тоглогчоор (2002) нэрлэгдсэн түүнийг боснийн мэргэжилтэн Вахид Халилхожич францын Пари Сен-Жерменд (2004) сэлгээн бүрэлдэхүүнд элсүүлсэн явдал Дижон, тэндээсээ германы лигт тоглох замыг тавьсан байдаг.

Алеманиатай 2006 онд гурван жилээр гэрээлсэн боловч 2007 онд Хоффенхаймд элсэж, анхны жилдээ 17 тоглолтонд 18 гоол, 7 дамжуулалтаар бахдам амжилт гарган бундеслигийн сарын шилдгээр тодорч амжжээ. Удаахь жилүүдэд Ибишевич бэртлийн улмаас формгүйтэж хараахан өмнөхийн адил гялалзаагүй.

Штутгартын эгнээнд 2012 оны нэгдүгээр сарын 25-нд 4 жилийн 5 сая еврогоор багтаж,[1] улмаар хоёрдугаар сарын 11-нд Хертаг ялахад (5:0) багийн, есдүгээр сарын 29-нд Нюрнбергийг ялахад (2:0) бундеслигийн гоолоо оруулсан.[2] Түүнчлэн арванхоёрдугаар сарын 8-нд Шалькег ялахад (3:1) Ибишевич хэт-трикдсэн.[3][4]

Шигшээ[засварлах | edit source]

Ибишевич 2007 оны гуравдугаар сарын 24-нд шигшээдээ анхны тоглолтоо Норвегийн эсрэг Евро-2008 тэмцээний сонгонд хийжээ.

2012 оны есдүгээр сарын 7-нд Лихтенштейнтэй 2014 оны ДАШТ-ий сонгонд хэт-трикдсэн.[5]

Босни ба Херцеговина 2014 оны зургаадугаар сарын 15-нд Аргентинд ялагдаж (2:1), ДАШТ-ий "анхны тоглолтоо" хийсэн. Ибишевич гоолдож, шигшээн түүхэнд алдаршсан.[6]

Амжилт[засварлах | edit source]

Штутгарт
Хувийн
  • Боснийн шилдэг хөлбөмбөгчин: 2008
  • Оны бэлгэдлийн баг (ESM): 2008–09

Эшлэл[засварлах | edit source]

  1. Der VfB verpflichtet Vedad Ibisevic. VfB Stuttgart (25 January 2012). 25 January 2012-д хандсан.
  2. Nurnberg 0–2 VfB Stuttgart. ESPN FC (29 September 2012).
  3. Bayern march on. ESPNFC (8 December 2012). 8 December 2012-д хандсан.
  4. VfB Stuttgart 3–1 Schalke 04. ESPNFC (8 December 2012). 8 December 2012-д хандсан.
  5. Lihtenstajn – Bosna i Hercegovina 1–8. onlybosnian4ever (7 September 2012). 7 September 2012-д хандсан.[үхмэл линк]
  6. "World Cup 2014: Argentina 2-1 Bosnia highlights", BBC Sport, 16 June 2014. 16 June 2014-нд авсан. 

Холбоос[засварлах | edit source]