Jump to content

Вернер Арбер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вернер Арбер
Вернер Арбер, 2018
Төрсөн огноо1929 оны 6 сарын 3 (1929-06-03) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
ҮндэсШвейцар
СалбарМикробиологи
БайгууллагаКалифорнийн Их Сургууль (Беркли)
Өмнөд Калифорнийн их сургууль
Алдаршсан зүйлХязгаарлагч фермент
Нэр хүндтэй шагналууд1978, физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагнал

Вернер Арбер (Герман: Werner Arber, 1929 оны 6 сарын 3-нд төрсөн) нь Швейцарын микробиологич, генетикч юм. Хязгаарлагч ферментийг нээснийхээ төлөө 1978 онд Америкийн Хамилтон Смит, Даниэл Натанс нарын хамтаар физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг хүртжээ. Тэдний энэхүү нээлт нь ДНХ-г дахин хослуулах технологийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон билээ.

Вернер Арбер 1949 - 1953 онд Цюрих дахь Швейцарын Холбооны Технологийн Хүрээлэнд хими, физикээр суралцаж төгсчээ. 1953 оны сүүлээр Женевийн их сургуульд электрон микроскопын туслах ажилтнаар ажиллах болж, улмаар бактериофагийг судлах болж, ламбда профагийн мутантуудын хамгаалах чадварын тухай эрдмийн ажлаа бичиж эхэлсэн байна. Тэрээр 1958 онд докторын зэрэг хамгаалжээ.

Тэгээд 1958 оны зунаас Өмнөд Калифорнийн их сургуульд Жо Бертанигийн хамтаар фагийн генетикийн судалгаа хийж эхэлсэн[1]. 1959 оны сүүлээр Женев руу буцан очиж ажиллах саналыг хүлээн авсан бөгөөд 1960 оны эхээр буцахынхаа өмнө Бэркли дэх Калифорнийн их сургуульд Гунтер Стент, Стэнфорд их сургуульд Жошуа Лэдерберг, Массачусеттсын технологийн хүрээлэнд Сальвадор Луриагийн лаборатариудад "маш үр дүнтэй хэдэн долоо хоног"-ийг өнгөрөөжээ[1].

Женевийн их сургуульд буцаж ирээд, Физикийн хүрээлэнгийн лабораторид судалгааны ажил эрхлэх болов[2]. 1965 онд молекул генетикийн онц профессор болон тушаал дэвсэн байна. Бэркли дэх Калифорнийн их сургуулийн молекул биологийн тэнхимд зочин профессороор нэг жил ажилласны дараа 1971 онд Базель Их Сургууль руу шилжжээ. Базельд тэрээр шинээр байгуулагдсан, биофизик, биохими, микробиологи, бүтцийн биологи, эсийн биологи, эм зүйн салбарууд бүхий Биоцентрт ажиллаж байв.

Тэрээр 1981 оноос Папын шинжлэх ухааны академийн дэргэдэх Дэлхийн мэдлэгийн зөвлөгөөний эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Арбер эхнэр, хоёр охинтой.

 Commons: Вернер Арбер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Archive copy". Archived from the original on 2012-03-15. Татаж авсан: 2011-01-02.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  • Konforti, B (2000). "History. The servant with the scissors". Nature structural biology. 7 (2): 99–100. doi:10.1038/72469. ISSN 1072-8368. PMID 10655607. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  • Raju, Tn (1999). "The Nobel chronicles. 1978: Werner Arber (b 1929); Hamilton O Smith (b 1931); Daniel Nathans (b 1928)". Lancet. 354 (9189): 1567. doi:10.1016/S0140-6736(05)76607-X. ISSN 0140-6736. PMID 10551539. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  • Shampo, Ma; Kyle, Ra (1995). "Werner Arber--Nobel laureate". Mayo Clinic proceedings. Mayo Clinic. 70 (10): 945. ISSN 0025-6196. PMID 7564545. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  • Kroon, Am (1979). "The Nobel Prize for Medicine and Physiology in 1978 (Werner Arber, Daniel Nathans, Hamilton Smith)". Nederlands tijdschrift voor geneeskunde. 123 (5): 153–6. ISSN 0028-2162. PMID 368662. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  • Piekarowicz, A (1979). "Werner Arber, Daniel Nathans and Hamilton Smith. Nobel prizes for the studies on DNA restriction enzymes". Postepy biochemii. 25 (2): 251–3. ISSN 0032-5422. PMID 388391. {{cite journal}}: Cite has empty unknown parameter: |month= (help)
  • Berg, K (1978). "The Nobel prize in physiology and medicine 1978. Nobel prize to a controversial research field". Tidsskrift for den Norske laegeforening : tidsskrift for praktisk medicin, ny raekke. 98 (34–36): 1741–2. ISSN 0029-2001. PMID 725894. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  • Desiderio, S; Boyer, S (1978). "Arber, Smith and Nathans: Nobel Laureates in medicine and physiology, 1978". The Johns Hopkins medical journal. 143 (5): ix–x. ISSN 0021-7263. PMID 364154. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  • "The Nobel prizewinners 1978: medicine. From modest beginnings…". Nature. 275 (5682): 689–90. 1978. ISSN 0028-0836. PMID 360075. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  • Peterson, Lr; Gerding, Dn (1978). "Protein binding and antibiotic concentrations". Lancet. 2 (8085): 376. ISSN 0140-6736. PMID 79742. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  • Petterson, R (1978). "Nobel prize laureates in physiology and medicine". Duodecim; laaketieteellinen aikakauskirja. 94 (23): 1466–9. ISSN 0012-7183. PMID 729493. {{cite journal}}: Cite has empty unknown parameter: |month= (help)