Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-28

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

[[Image:|{{{Зургийн хэмжээ}}}|left|Сталинградын тулалдаан]] Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогдож байна.

Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байжээ. Энэ гэрээгээр Герман нь нилээдгүй хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний дайны төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалаар Зөвлөлт Холбоот Улс бий болж, удалгүй Сталины удирдах боллоо. Италид, Бенито Муссолини төрийн эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна" гэж тунхаглав. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхэлжээ.

Адольф Хитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж эхлэв. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопт хяналтаа тогтоох эрхтэй болсон ба мөн энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Германы эсрэг Их Британи, Франц, Италийн хамтарсан Стресагийн гэрээ, мөн Зөвлөлт Холбоот Улс ба Францын хооронд гэрээ байгуулагдсан байна. (бүрэн эхээр унших)