Гамма задрал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Цөм нь оршихдоо өдөөгдсөн төлөвүүдийн аль нэг эсвэл үндсэн төлөвтөө байна. Өдөөгдсөн төлөв гэдэг нь цөм их энергитэй төлөвт байхыг хэлэх ба хэрэв өдөөгдсөн төлөвтөө байвал үндсэн төлөврүүгээ шилжих эрмэлзэл бий болох ба илүүдэл энергиэ гамма цацраг буюу фотон цацруулан үндсэн төлөвтөө орно. Энэ процессыг гамма задрал гэнэ. Уг цацарсан гамма цацаргийн энерги уг цөмдөө тогтмол байх бөгөөд нейтрон идэвхжилийн анализаар цөмийг таньж анализ хийх боломж олгодог. Цөмийн өдөөгдсөн төлөвүүдийн төвшингийн ялгавар нь энергүүдийнх ялгавартай тэнцүү. Жишээ нь: цөмийн үндсэн төлөвийн энергийг тэг гэж үзээд өдөөгдсөн төлөвийн энергийг 5 МэВ гэж үзвэл, цөм 5 МэВ энергитэй гамма квант цацруулж үндсэн төлөвтөө орно. энэ нь гамма квантыг детектор(тоолуур) оор бүртгэж авна.