Jump to content

Гепатит B

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гепатит В
Classification and external resources
SpecialtyХалдварт өвчин, гастроэнтерологи
ICD-10B16,
B18.0B18.1
ICD-9070.2070.3
OMIM610424
DiseasesDB5765
MedlinePlus000279
eMedicinemed/992 ped/978
Patient UKГепатит B
MeSHD006509

Гепатит В нь гепатит В вирусаар үүсгэгдэж элгийг хамардаг халдварт өвчин. Энэ нь хурц эсвэл архаг халдварыг аль алийг нь үүсгэж чаддаг. Дийлэнх хүмүүст, халдварын эхний үе шинж тэмдэггүй байдаг. Хөгжөөд ирхээрээ, дотор муухайрах, арьс шарлах, ядрах, шээс бараантах, хэвлийн хөндийгөөр өвдөх зэрэг өвчний шинж тэмдэгүүдийг дагуулна. Ихэнхи тохиолдолд, эдгээр шинж тэмдэгүүд нь сүүлийн хэдэн долоо хоногт илэрдэг ба ховор тохиолдолд халдварын эхний үе нь үхлийн шалтгаан болдог.[1][2] Шинж тэмдэг илэрч эхэлтлээ 30 - 180 хоног болдог. Төрөх үедээ халдвар авсан тохиолдлын 90 хувь нь архаг болон хөгждөг бол, таван наснаас хойш авсан тохиолдлын 10 хувь нь архаг болдог. Архаг өвчтэй улсуудын дийлэнхи нь шинж тэмдэггүй явсаар, эцэст нь цирроз ба элэгний хавдар болон хөгждөг.[3] Энэ нь архаг өвчтэй хүмүүсийн 15 - 20 хувийн үхлийн шалтгаан болдог.[1]

Вирус нь халдвартай цус эсвэл биологийн шингэнээр дамжидаг. Төрөх үеийн халдвар эсвэл хүүхэд насандаа бусад хүмүүсийн цусанд хүрэх/цустай контаклах нь гепатит В өргөн тархсан нутагуудын халдварлах хамгийн их давтамжтай зам юм. Өвчин ховор тохиолддог нутагуудад, судас тариа ба бэлгийн харьцаа нь халдах давтамж өндөртэй замууд байдаг. Халдах магадлалыг нэмэгдүүлдэг бусад шалтгаанд, эрүүл мэндийн салбарт ажиллах, цусны трансфузи, диализ, халдвартай хүнтэй хамт амьдрах, тархалт ихтэй нутаг орноор аялах, асрамжийн газар амьдрах зэрэг багтана.[1][4] 80-аад оны үед маш олон тохиолдлын шалтгаан нь шивээс хийлгэх ба акупунктур байсан. Ариутгах арга сайжирснаар ийм замаар халдах нь ховор болсон.[5] Гепатит В вирус нь гар барилт, хоолны хэрэгсэл, үнсэлт, тэврэлт, ханиалга, найтиалт, хөхөөр хооллох зэргээр халдварладаггүй. Халдварласнаас хойш 30 - 60 хоногт тодорхойлогдох боломжтой. Цусыг шинжилж түүнд вирусын хэсгүүд агуулагдаж байгаа эсэхээр ба вирусын эсрэг биетээр халдварлсан үгүйг тодорхойлдог.[1] Таван төрлийн гепатитын вирус байдаг: A, B, C, D, E.

1982 оноос хойш вакцинжуулалтаар урьдчилан сэргийлдэг болсон.[1][6] Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, боломжтой бол, хүүхдийг төрсөн эхний өдөр вакцинжуулахыг зөвлөдөг. Нөлөөг бүрэн байлгах зорилгоор, хожим 2-3 тунг хийх шаардлагатай. Энэ вакцин тохиолдлын 95 хувийг хамгаалдаг.[1] 2006 он гэхэд, 180 оронд вакцинжуулалтыг үндэсний хөтөлбөр болгосон.[7] Халдвараас сэргийлэх зорилгоор бүхий л цусан бүтээгдэхүүнийг шинжлэх, бэлгэвчийг хэрэглэх зэргийг зөвлөдөг. Эмчилгээ нь өвчний явц, шинж тэмдэгээс хамаарна. Архаг өвчтэй хүмүүс вирусын эсрэг эм бэлдмэл болох тенофовир эсвэл интерферон хэрэглэх нь зөв байх боловч, эдгээр эм бэлдмэл нь өндөр үнэтэй байдаг. Циррозын үед зарим тохиолдолд элэг шилжүүлэн сулгах аргыг ашигладаг.[1]

Дэлхийн хүн амын ойролцоогоор гуравны нэг нь амьралынхаа аль нэг үед дээр халдвар авсан байдаг. Тэдгээрийн 240 - 350 сая хүн нь архаг халдвартай.[1][8] 2013 онд, халдварын 129 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн.[9] 750 гаруй мянган хүн гепатит В-ийн улмаас жил бүр үхдэг.[1] Тэдгээрийн 300 мянга нь элэгний хорт хавдраар.[10] Өвчин нь Зүүн Ази ба суб-Сахарын Африкт элбэг тохиолддог ба насанд хүрсэн хүн амынх нь 5 - 10 хувь нь архаг халдвартай байдаг. Европ ба Хойд Америкд 1 хувиас бага.[1] Анх сийвэнгийн гепатит гэж нэрлэгддэг байсан.[11] Эрдэмтэд гепатит В вирусын вакцин агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг бий болгохоор/нээхээр ажиллаж байна.[12] Өвчин нь хүн дүрст сармагчнуудыг хамрах боломжтой.[13]

Орчуулагч: доорх хэсгийг wiki-ийн орос хэсгээс орчуулсан ба ямар нэгэн эх сурвалж дурьдагдаагүй байсныг анхааруулж байна!

Өвчнийг үүсгэгч вирус янp бүрийн физикийн ба химийн нөлөөлөлд маш өндөр тогтвортой: нам ба өндөр температур (буцалгахад мөн адил), олон удаагийн хөлдөөлт ба гэсгээлт, удаан хугацааны хүчиллэг орчны нөлөөлөл. Гадна орчинд, тасалгааны температурт гепатит В вирус хэд хэдэн долоо хоног хадгалагдах чадвартай: сахлын хутганы ир дээр хатсан үл үзэгдэх цусны жижиг дусалд эсвэл зүүний үзүүрт. Цусны сийвэн дотор +30°С температурт 6 сар, −20°С орчим температурт 15 жил, хуурай плазмд 25 жил халдварлах чадвараа хадгална. Автоклаванд 30 минут, хуурай халуунаар ариутгах тохиолдолд 160°С-д 60 минут, 60°С-д 10 цаг болгоно.

Орчуулагч: доорх хэсгийг wiki-ийн орос хэсгээс орчуулсан ба ямар нэгэн эх сурвалж дурьдагдаагүй байсныг анхааруулж байна!

Ахуйн нөхцөлд гепатит В нь дундаа ижил сахлын хутга, ир, маникюрийн ба ванны хэрэгсэл, шүдний сойз, алчуур, гэх мэтийг ашигласнаар халдварлаж болно. Иймд, арьс болон салст бүрхэвчийн өчүүхэн төдий жижиг гэмтэл (зулгаралт, зүсэлт, хагарал, үрэвсэл, түлэгдэл, г.м.) рүү халдвар авсан хүний нүдэнд үл үзэгдэх, хатсан ч байж болох маш өчүүхэн ялгаралт (шээс, цус, хөлс, үрийн шингэн, шүлс, г.м.) ороход л аюултай. Ахуйн нөхцөлд халдварласан мэдээлэл байдаг ба хэрвээ гэр бүлийн нэг гишүүн вирусын тээгч бол хэдхэн жилийн дотор гэр бүлийн бусад гишүүд бүгд халдвар авсан байх болно гэж үздэг.

  1. 1.00 1.01 1.02 1.03 1.04 1.05 1.06 1.07 1.08 1.09 "Hepatitis B Fact sheet N°204". who.int. July 2014. Татаж авсан: 4 November 2014.
  2. Raphael Rubin; David S. Strayer (2008). Rubin's Pathology : clinicopathologic foundations of medicine ; [includes access to online text, cases, images, and audio review questions!] (5. ed.). Philadelphia [u.a.]: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. p. 638. ISBN 9780781795166.{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  3. Chang MH (June 2007). "Hepatitis B virus infection". Semin Fetal Neonatal Med. 12 (3): 160–167. doi:10.1016/j.siny.2007.01.013. PMID 17336170.{{cite journal}}: CS1 maint: uses authors parameter (link)
  4. "Hepatitis B FAQs for the Public — Transmission". U.S. Centers for Disease Control and Prevention (CDC). Татаж авсан: 2011-11-29.
  5. Thomas HC (2013). Viral Hepatitis (4th ed.). Hoboken: Wiley. p. 83. ISBN 9781118637302.
  6. Pungpapong S, Kim WR, Poterucha JJ (2007). "Natural History of Hepatitis B Virus Infection: an Update for Clinicians". Mayo Clinic Proceedings. 82 (8): 967–975. doi:10.4065/82.8.967. PMID 17673066.{{cite journal}}: CS1 maint: uses authors parameter (link)
  7. Williams R (2006). "Global challenges in liver disease". Hepatology (Baltimore, Md.). 44 (3): 521–526. doi:10.1002/hep.21347. PMID 16941687.{{cite journal}}: CS1 maint: uses authors parameter (link)
  8. Schilsky ML (2013). "Hepatitis B "360"". Transplantation Proceedings. 45 (3): 982–985. doi:10.1016/j.transproceed.2013.02.099. PMID 23622604.{{cite journal}}: CS1 maint: uses authors parameter (link)
  9. Global Burden of Disease Study 2013, Collaborators (22 August 2015). "Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013". Lancet (London, England). 386 (9995): 743–800. doi:10.1016/S0140-6736(15)60692-4. PMID 26063472. {{cite journal}}: |first1= has generic name (help)
  10. GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (17 December 2014). "Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013". Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |first1= has generic name (help)
  11. Barker LF, Shulman NR, Murray R, Hirschman RJ, Ratner F, Diefenbach WC, Geller HM (1996). "Transmission of serum hepatitis. 1970". Journal of the American Medical Association. 276 (10): 841–844. doi:10.1001/jama.276.10.841. PMID 8769597.{{cite journal}}: CS1 maint: uses authors parameter (link)
  12. Thomas, Bruce (2002). Production of Therapeutic Proteins in Plants. p. 4. ISBN 9781601072542. Татаж авсан: 25 November 2014.
  13. Plotkin, [edited by] Stanley A.; Orenstein,, Walter A.; Offit, Paul A. (2013). Vaccines (6th ed.). [Edinburgh]: Elsevier/Saunders. p. 208. ISBN 9781455700905. {{cite book}}: |first1= has generic name (help)CS1 maint: extra punctuation (link)
 Commons: Гепатит B – Викимедиа зураг, бичлэг, дууны сан