Гранма (сонин)

"Гранма" сонины лого

«Гранма» (исп. Granma) - Кубын өдөр тутмын сонин. Кубын Коммунист Намын Төв Хорооны албан ёсны хэвлэл.

1965 оны 10 дугаар сарын 4-нд «Өнөөдөр» ( испани. — «Ноу») болон «Хувьсгал» (испани. Revolución) сонинууд нэгдэж «Гранма» сонин үүсэж, 1966 оны 2 дугаар сараас хэвлэгдэж эхэлсэн байна. Фидель Кастро цэргүүдтэйгээ 1956 оны 12 дугаар сард "Гранма" гэдэг нэртэй усан онгоцоор Куба арлын эрэг дээр буусан түүхтэй.

Хэвлэлийн сэдэв нь өргөн цар хүрээтэй бөгөөд Кубын Засгийн газрын албан ёсны мэдээнээс гадна улс төр, эдийн засаг, Латин Америкийн бүс нутгийн мэдээ, олон улсын мэдээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуй, соёл, нийгэм, мэдээллийн салбарыг бүхэлд нь хамардаг. Мөн спорт, ТВ нэвтрүүлэг, радио хөтөч булантай. Тус сонинд маш олон шүүмжлэл, хүүхэлдэйн кино, янз бүрийн сурвалжилга, тоо баримт, ололт амжилтыг багтаасан бөгөөд бүх нийтлэлд хатуу хяналт тавьдаг. Сонины ээлжит дугаар нь ням гарагаас бусад өдөр бүр гардаг бөгөөд төрөл бүрийн хавсралттай 8 нүүрээс бүрддэг.

Хэвлэлийн вэбсайт нь испани, англи хэлээрх материалуудыг агуулдаг бөгөөд Кубын тухай гарын авлага юм. Энд зочдод зориулсан олон лавлах мэдээллийг олж авах боломжтой ажээ.

1996 оноос цахим хэлбэрээр гарч эхэлсэн байна. Өдөр тутам 500 мянган ширхэг гардаг бөгөөд сонины ерөнхий редактор Яйлин Орта Ривера.

Мөн англи, франц, герман, турк, итали болон португал хэлээр 7 хоногийн тойм сэтгүүл гардаг ажээ.

Ерөнхий редакторууд[засварлах | кодоор засварлах]

  • 1965-1967 Исидоро Малмиерка
  • 1967-1987 Хорхе Энрике Мэндоза
  • 1987-1990 Энрике Роман
  • 1990-1995 Ясинто Гранда
  • 1995-2005 Франк Агуэро
  • 2005-2013 Лазаро Барредо
  • 2013–ерөнхийлөгч Пелайо Тэрри