Гурван гүн
Гурван гүн (хятадаар: 三公; пиньинь: Sāngōng)хэмээх нь эртний хятадын хаант улсууд доторх эзэн хааны дараа ордог хамгийн өндөр 3 цолын ерөнхийлсөн нэр юм. Сүүлдээ зүүн азийн улсууд зээлдэн хэрэглэж байсан.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Гурван гүнгүүд бол нанхиад газрын эзэн хаадын шадар сайд нарын дотор багтдаг чухал албан тушаалтад юм. Гурван гүнгийн аль нэг нь хүчирхэг нөлөөтэй ноён, жанжин томилогддог нь хэрэв улс орон доройтох үед тэрхүү хүчирхэг ноён шинээр улс байгуулсан тохиолдол гарч байсан юм. Гэхдээ улс болгон харилцан адилгүй цолтоныг гурван гүн хэмээж байв.
- Жоу улс: Тайши, Тайфу, Тайбао
- Баруун Хань улс: Чэншян (хятадаар丞相; пиньинь: Chéngxiàng), Юйши дафу (хятадаар:御史大夫; пиньинь: Yùshǐ Dàfū), Тайвэй
- Зүүн Хань улс: Дасыма (大司馬), Сыту (司徒), Сыкун (司空)
- Цао Вэй улс: Тайши, Тайфу, Тайбао
- Тан улс: Тайвэй, Сыту, Сыкун
- Сүн улс: Тайвэй, Сыту, Сыкун
- Юань улс: Тайши, Тайфу, Тайбао
Япон, Солонгос
[засварлах | кодоор засварлах]Японы хаант улсад дундад зууны үед Тэргүүн сайд (太政大臣), Зүүн гарын сайд (左大臣), Баруун гарын сайд (右大臣)-ыг гурван гүнд тооцдог байсан бол Гуулин улсын үед Давэй (大衛), Сыту (司徒), Сыкун (司空) цолтон бүрдүүлж байсан. Чусонь улсад тэргүүн сайд (領議政), баруун гарын сайд (右議政), зүүн гарын сайд (左議政) нарыг гурван гүн гэж үзэж байв.