Jump to content

Хань улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Зүүн Хань улс-с чиглүүлэгдэв)
Хань улс

Хань улс (хятадаар: 汉朝; МЭӨ 202 оноос - МЭ 220 он хүртэл) бол Хятадад оршин тогтнож байсан улс юм. Хань улсыг тариачдын бослогыг удирдсан Лю Бан (англи. Liu Bang) буюу албан ёсны нэр нь Хань Гаоди байгуулжээ. Цинь улс задран унасны дараа Лю Бан Сян Юйг ялж хаан болов. Хань улсын нэр хятад үндэстний өөрсдийгөө нэрлэх "хань үндэстэн"-ний нэр болжээ.

Хань улс оршин тогтносон бүхий л хугацаандаа Хүннү, Сяньби зэрэг умард хэсэгт нь орших нүүдэлчидтэй тэмцэлдэж байв. Мөн өмнөд болон баруун зүг рүү цэрэг илгээж, тэндэх улс орнуудыг эзлэн газар нутгаа тэлэх болсон. МЭ III зууны үед Хань улсад "Шар алчууртны бослого" гарсан бөгөөд энэ бослогыг дарахын тулд Хань улс их хохирол үзжээ. Шар алчууртнуудыг бут цохисны дараа бослогыг дарж байсан цэргийн жанжид хоорондоо эвдрэлцэн тулалдсанаар Хань улсын эзэн хаан тэднийг хянах боломжгүй болсон байна. Энэ үед Хань улсын нэгэн нөлөө бүхий хүчнийхэн өмнөд Хятадад У улсыг байгуулжээ. Түүний дараа Хань улсын хамгийн хүчирхэг цэргийн жанжид болох Цао Цао, Лю Бэй нар хямралдан тэмцэлдсэний эцэст Лю Бэй ялагдаж, өмнөд Хятадад зугатан очоод Шу улсыг байгуулав. 200-аад оны орчим Хань улсын цэргийн жанжин Цао Пи Хань улсын сүүлчийн хааныг алж, өөрийгөө хаанд өргөмжилжээ. Тэрээр улсын нэрийг Вэй улс хэмээн тунхагласанаар Хань улс мөхжээ.

Өмнөх
Цинь улс
Баруун Хань улс
НТӨ 202 - НТ 8
Дараах
Шинь улс
Өмнөх
Шинь улс
Зүүн Хань улс
НТ 23 - НТ 220
Дараах
Гурван улсын үе