Густав Хусак
Густав Хусак (словак. Gustáv Husák; 1913 оны 1-р сарын 10-нд Братислав хотын Дубравка дүүрэгт төрж, 1991 оны 11-р сарын 18-нд Братислав хотод нас барсан) — Чехословак улсын нам, төрийн зүтгэлтэн, Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын сүүлийн Ерөнхийлөгч бөгөөд Чехословакийн Коммунист намын дарга, словак үндэстэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн нэгдүгээр дайнд оролцоод шархадсаны дараа тариачин байсан гэр бүлд төрсөн. Густав хүүг нэг настай байхад эх нь сүрьеэ өвчнөөр нас баржээ. 1940-өөд он хүртэл тэрээр Аугустин (Augustín) гэдэг нэртэй байжээ.
Католик шашны боловсрол эзэмшсэн Густав ахлах сургуулиа онц дүнтэй төгссөн. Улмаар Братислав дахь Ян Коменскийн нэрэмжит их сургуулийн хуулийн ангид элсэн орж, онц дүнтэй төгсжээ. Сүүлд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
16 настайдаа Братислав дахь гимназид сурч байхдаа Чехословакийн коммунист залуучуудын байгууллагын гишүүн болжээ. 1933 онд тэрээр хуулийн ангийн оюутан байхдаа Чехословакийн Коммунист намын гишүүн болсон.
Сургуулий төгсөөд Братислав дахь Владимир Клементисийн хуулийн пүүсэд ажиллаж байв.
Дэлхийн 2-р дайны үед Словакийн фашист, тоглоомын төрийг эсэргүүцэж, дөрвөн удаа баривчлагдан суллагдаж байжээ. Фашизмын эсрэг Словакийн үндэсний бослогын үеэр тэрээр бослогыг зохицуулдаг Словакийн үндэсний зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байжээ.
1946 оны 8-р сараас 1950 оны 5-р сар хүртэл Словакийн Комиссаруудын Корпусын (Засгийн газар) дарга. 1948 онд төрийн эргэлт хийж, коммунистууд засгийн эрхэнд гарсны дараа тэрээр хурдан албан тушаал дэвшсэн.
1950 онд түүнийг "хөрөнгөтний үндсэрхэг үзэл"-тэй гэж буруутгаж, 1951 оны 2-р сард баривчилжээ. 1954 онд тэрээр бүх насаараа хоригдох ял авсан боловч Шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр Словакийн фашист засгийн газрын гишүүдийн хамт Леопольдовт ял эдэлж байжээ. 1960 онд Ерөнхийлөгч Антонин Новотный түүнд өршөөл үзүүлжээ. Тэр буурал үстэй, шүдгүй шахам суллагдсан гэдэг. 1963 онд түүнийг бүрэн цагаатгасан. Үүний зэрэгцээ Хусак анхны эхнэр Магда Локвентоватай гэрлэлтээ цуцлуулсан байна.
Суллагдсаныхаа дараа Словакийн ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан.
Г.Хусак Прагийн хаврын үйл явдлын үеэр Александр Дубчекийг дэмжигч байсан бөгөөд ЗХУ-ын Чехословакийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байв. 1968 оны 4-р сард тэрээр Ерөнхий сайдын орлогчийн албыг хашсан. 1968 оны 8-р сард Москвад Чехословак, ЗХУ-ын удирдлага хоорондын хэлэлцээний үеэр Хусак гэнэт байр сууриа өөрчилж, Леонид Брежневийг дэмжигч болжээ. 1968 оны 8-р сараас 1969 оны 5-р сар хүртэл Словакийн Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан байна.
1969 оны 4-р сард тэрээр 1971 онд Чехословакийн Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдож, намын дээд албан тушаалыг өөрчилсний үр дүнд Чехословакийн Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Хусакийн баримталсан чиг шугамыг "хэвийн байдал" гэж нэрлэдэг байсан, өөрөөр хэлбэл Прагийн хаврын үеэр хийсэн улс төрийн шинэчлэлийн сөрөг үр дагаврыг арилгахаар ажиллаж байсан юм. Хэвийн болгох үйл явцыг эдийн засгийн хөшүүргээр дэмжсэн. Үүний зэрэгцээ тус улсын улс төрийн амьдралд зогсонги байдал үүсэж, Төв Хороо, Улс төрийн товчооны бүрэлдэхүүн 1971-1989 он хүртэл бараг өөрчлөгдөөгүй хэвээр байв.
1975 онд Г.Хусак Бүгд Найрамдах Социалист Чехословак улсын ерөнхийлөгч болж, Людвик Свободагийн (чех. Ludvík Svoboda; 1895—1979) халааг авсан. Энэ үед 79 настай Свобода удаан хугацаанд үүргээ биелүүлээгүй ч огцрохоос татгалзаж байжээ.
1987 онд Хусак Чехословакийн Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа огцорч (түүнийг Милуш Якеш залгамжилсан), Чехословак Социалист Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хэвээр үлдээв. Хусак 1989 оны Хилэн хувьсгалын дараа Мариан Чальфад ард түмний зөвшилцлийн Засгийн газар байгуулахыг даалгаад өөрөө огцорчээ. Шинэ ерөнхийлөгчөөр тэрс үзэлтэн Вацлав Хавел сонгогдсон байна.