Дамдины Сүхбаатарын хөшөө
Номин-Эрдэнийн хөшөөг МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэсэн байна.[1] 1946 онд төр засгийн нэрт зүтгэлтэн маршал Х. Чойбалсан, Г. Бумцэнд, Ю. Цэдэнбал, С. Янжмаа, Б. Ширэндэв, Д.Дамба нарын зэрэг нам төрийн удирдлагууд болон олон түмэн ард иргэд Ардын хувьсгалын 25 жилийнхээ ойгоор өөрсдийн хүч хөдөлмөрөөр Сүхбаатарын талбайг засан тохижуулж Д. Сүхбаатар жанжны морьт хөшөөг байрлуулж байжээ. Хөшөөг барималч С. Чоймбол бүтээсэн байна
Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө гэдгээрээ онцлог бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ.[2]
2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д. Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлджээ. Хөшөөний урт 4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр 10.62 метр, морьтой хөшөөний өндөр 4 метр.[3]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "ЦУВРАЛ: Д.Сүхбаатарын морьтой хөшөө". Эх сурвалжаас архивласан огноо 2016-07-28. Татаж авсан: 2016-07-27.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link) - ↑ "ЦУВРАЛ: Д.Сүхбаатарын морьтой хөшөө". Эх сурвалжаас архивласан огноо 2016-07-28. Татаж авсан: 2016-07-27.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link) - ↑ "ЦУВРАЛ: Д. Сүхбаатарын морьтой хөшөө". Эх сурвалжаас архивласан огноо 2016-07-28. Татаж авсан: 2016-07-27.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link)