Дашпунцагийн Мажигсүрэн
Харагдац
Дашпунцагийн Мажигсүрэн | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | уран нугараач |
Дашпунцагийн Мажигсүрэн - БНМАУ-ын Төрийн шагналт, Гавьяат Жүжигчин уран нугараач.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Есөн настайдаа 1945 онд циркийн сургуульд орж суралцан,
- 1948 оноос уран нугаралт, тулах тэнцвэр, агаарын гимнастикийн төрлөөр үзүүлбэрүүд тоглож олны танил болсон, Монгол улсын анхны уран нугарагчдын нэг ажээ.
- Монголын циркийн түүхэнд “Шүдэн дээрх нугаралт”-ын гүйцэтгэлийг анх бүтээжээ.
- Мөн тулах тэнцвэр зэрэг циркийн бусад төрлийн үзүүлбэр номеруудад амжилттай тогложээ.
- 1970-аад оноос циркийн багш дасгалжуулагчаар ажиллаж 10 гаруй шавь төрүүлсэн байна.
- ДЗО-ны 4 удаагийн их наадамд оролцжээ.
- 1991-1992 онд АНУ-ын “Ринглинг-Бросс-Барнум-Балеу” гэдэг нүүдлийн циркт циркчдийнхээ багийг тэргүүлж очиж ажиллан тэндхийн 87 хотод тоглож Монголынхоо циркийн урлагийг сурталчилсан байна.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Төрийн шагнал /1971/ - Циркийн уран нугаралтын үндэсний өвөрмөц төрлийг хөгжүүлсэн учир өөрийн багш Т.Цэнд-Аюуш болон Б.Норовсамбуу нарын хамт.
- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1981-07-25.№262/,
- “Алтан гадас” одон,
- Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.