Бэгзсүрэнгийн Норовсамбуу
Бэгзсүрэнгийн Норовсамбуу | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | уран нугараач |
Бэгзсүрэнгийн Норовсамбуу БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин, XX зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Төрөлх сумынхаа сургуулийн 2 дугаар ангийг төгсөөд Улсын циркийн урилгаар Улаанбаатар хотод ирж 10 жилийн тавдугаар сургуульд суралцангаа циркэд УГЖ /хожим ардын жүжигчин болсон/ Т.Цэнд-Аюушид шавь орж уран нугаралт заалгаж дагалдан жүжигчнээр ажиллаж, урлагийн алдарт замаа эхэлжээ. 1959 оны шинэ жилээр циркийн манежид анх гарч, 1960 оноос мэргэжлийн жүжигчин болсон байна. 1966 онд 10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд МУИС-д англи хэлний ангид элсэн суралцаж төгссөн байна. Суралцангаа жүжигчний ажлаа хийсээр, 1960-1970 онд Монголын төдийгүй дэлхийн уран нугаралтын хамгийн шилдэг жүжигчний нэг болсон ажээ. Гурван комбинац, үндсэн 21 трюк, 10 холбоосоос бүрдсэн уран нугаралтын эквилибр каучукийн шинэ төрлийг бүтээсний гадна толгойдоо шилэн сав тогтоон өрөөсөн гар дээрээ . . . . . . . гаргасан мушгимал зогсолт хийх зэрэг сонгодог олон трюк бий болгож нугаралтынхаа үзүүлбэрийг баяжуулан уран сайхны өндөр түвшинд хүргэсэн байна. Дэлхийн 45 орны 100 шахам хотод уран бүтээлээ толилуулж, Монголын уран нугаралтын гайхамшгийг үзүүлжээ.
1980-аад оны дундуур циркийн сургуульд багшилж олон залуу уран нугарагчдыг сурган хүүмүүжүүлж “Бурханы суудал”, . . . . чуулган”, “Бандизоо”, “Уран сэтгэмж”, “Аалз” зэрэг үзүүлбэрүүдийг бэлтгэж тоглуулсан нь дотоод, гадаадад ихэд үнэлэгдэж, олон улсын циркийн наадмуудын шагнал хүртжээ. МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1966-07-10.№97/,
- БНМАУ-ын Төрийн шагнал /1971/ - Циркийн уран нугаралтын үндэсний өвөрмөц төрлийг хөгжүүлсэн учир өөрийн багш Т.Цэнд-Аюуш болон Д.Мажигсүрэн нарын хамт хүртсэн байна.
- БНМАУ-ын Ардын Жүжигчин /1980-07-10.№176/,